Мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх, инновацийг хөгжүүлэх тухай амтай болгон ярих болжээ.
Мэдлэгийн эдийн засаг анх АНУ-гийн хамгийн буурай хөгжилтэй баруун бүс болох Калифорни мужийн Цахиурын хөндий гэдэг газраас эхэлсэн.
Цахиурын Хөндий яаж амжилтанд хүрсэн бэ гэж асуулт тавьж, учирыг нь олохгүйгээр сонссон харсан зүйлээ ярьдаг хүмүүс олширч байгаа нь харамсалтай. Худал бол ялагддаг.


Барууны хөгжилтэй оронд ямар нэг сэдвээр магистр, доктурантур хамгаалчихсан хүмүүс бүхнийг мэднэ гэж Монголын ард түмний амьдралыг хорлон сүйтгэх үйл ажиллагаа эхлээд удлаа. Цахиурын Хөндий яаж хөгжсөн бэ гэвэл нийтийн өмчтэй компаниудыг үүсгэн байгуулах замаар хөгжсөн. Нийтийн өмчтэй компанийг Монголчууд нээлттэй компани гэж буруу ойлгож, буруу замаар будаа тээж яваа нь харамсалтай.


Цахиурын Хөндий дэх нийтийн өмчит компаний хувьцаа эзэмшигчид нь 3 төрөл байдаг:
1. Нэгдүгээр хувьцаа эзэмшигчид нь үүсгэн байгуулагчид нь байдаг.
2. Хоёрдугаар хувьцаа эзэмшигчид нь тухайн компанид ажиллагсад цалин авахаас гадна компаний 30-40 хувийн хувьцааны эзэмшигчид байдаг.
3. Гуравдугаар хувьцаа эзэмшигчид нь хөрөнгө оруулагчид байдаг.
Тиймээс Цахиурын Хөндий дэх технологийн компаниуд үй олон тэрбумтан болон саятануудыг үүсгэж байдаг.
Цахиурын Хөндий дэх технологийн компаниуд заавал хөрөнгийн бирж дээр хувьцаагаа нийтэд арилжаалж, нийтийн өмчтэй компани болно гэсэн гэрээ хэлэлцээрийн суурин дээр хөрөнгө оруулалтыг олж авдаг. Тиймээс Монгол оронд нийтийн өмчтэй компанийг үүсгэх байгуулахад төр ба хувийн хэвшлийн бүх хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах үедээ хөрөнгө авч байгаа компанитай хөрөнгийн бирж дээр хувьцаагаа нийтэд нээлттэй арилжаалах нөхцөлтэйгээр гэрээ хэлэлцэл хийдэг.
Овоохой босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэдэг Монгол үг байдаг. Цахиурын Хөндийд үүссэн олон тэрбумтан, саятаныг үүсгэж байгаа компаниуд нь хүн төрөлхтөнд байхгүй мэдлэгийг үүсгэж, инноваци хийдэггүй шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Урьд нь хүн төрөлхтөн хийгээд бүтээчихсэн бүтээгдэхүүн болон үйлчилгээг сайжруулах, дээшлүүлэх гэсэн л технологийн компаниуд байдаг.
Цахиурын Хөндий дэх технологийн компаниуд нь өөрөө дангаар нь шинэ технологийг хөгжүүлдэггүй. Цаашлаад хүний хийчихсэн технологийг ашиглах эрхийг нь мөнгөөр буюу хувьцаагаар худалдан авах аргаар үүсгэн байгуулагдсан байдаг.


Монгол орон оюуны олон тэрбумтан, саятануудыг үүсгэхийн тулд 4-хөн зүйлийг сайн хийх хэрэгтэй:
1. Төр ба хувийн хэвшлийн оролцоотой Монгол төдийгүй дэлхий дахинд нээлттэй эрдэм шинжилгээний дэд бүтцийг хөгжүүлэх хэрэгтэй.
2. Байгалын шинжлэх ухааны инженерчлэл, магистр доктурантурын цол зэрэгтэй залуу хүмүүсийг дэлхийн тэргүүний бизнесийн сургуульд олноор нь бэлдэх хэрэгтэй.
3. Суурь судалгаа, хэрэглээний судалгаа, оюуны өмчийн хамгаалал, аж үйлдвэрийг хөгжүүлэх бүх шатны иж бүрэн санхүүгийн тогтолцоог бүрдүүлэх ёстой. Эдгээр санхүүгийн тогтолцоо нь төр ба хувийн хэвшлийн хамтарсан хөрөнгө оруулалттай, төрөлжсөн венч капиталын сангуудыг олноор нь бий болгох хэрэгтэй.
4. Хөрөнгө оруулалтыг хүлээж авч буй гарааны компаниуд нь хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргах амлалтыг нь гэрээгээр зохицуулахаас гадна тухайн компанид ажиллаж буй ажилчидад бүгдэд нь хувьцаа эзэмшүүлэх гэрээ хэлэлцээрийг хуулийн дагуу хийсэн байх ёстой. Үүний үр дүнд Монгол хүн болгон ажилласан компаниасаа цалин авахаас гадна хувьцаа эзэмшигч болж, Монгол хүн болгон капиталын үйлдвэрлэл болон хувиарлалтад эрх тэгш оролцож, нийтийн өмчит компанид тулгуурласан эдийн засагтай болно.

Ингэснээр ашиг сонирхлын бүлэглэлүүдийн хоорондох тэмцэл, шунал үгүй болж Монголчуудын дунд эв нэгдэл, хамтын ажиллагаа идэвхжиж, Монгол орон хамгийн тэгш эрхт капитализмыг хөгжүүлэх болно.

Нийтийн өмчит компаниудад тулгуурласан эдийн засгийг хөгжүүлсэнээр Монгол улсын хөрөнгийн бирж идэвхжиж, Монгол хүн дэлхийн санхүүгийн засаглагч үндэстэн болох гарц нээгдэнэ.

Нийтийн өмчит компаний чадавхыг дэлхийн төвшинд хөгжүүлэхийн тулд Монгол орныг дэлхийн санхүүгийн төв болгож хөгжүүлэх хэрэгтэй.

Монголын хөгжлийн гарц бол Монгол хүн бүрийг дэлхийн мэдлэгийн засаглагч, санхүүгийн засаглагч болгож хөгжүүлэх боловсрол, шинжлэх ухааны дэд бүтцийг иж бүрнээр нь хөгжүүлэхэд л оршино.

Мэдэхгүй хүн мянган тамтай. Мэддэг хүн мянган боломжтой.

Худалд гарц байхгүй. Монголчууд сайхан амьдаряа гэвэл зүрхэн дээрээ гараа тавьж хүн болгон өөртөө үнэн байхыг эрхэмлэх хэрэгтэй.

Хүнээс сонссоноо тоть шувуу адил ярьдаг худлаа хүмүүс аюултай. Худлаа хүн өөрийгөө дуусгахаар барахгүй, улс орныг ч дуусгадаг шүү.

Оюуны тэрбумтан, саятанууд үүсэхэд нийтийн өмчит технологийн компаниуд үй олноор хөгжих ёстой. Үүний дараа мөнгөтэй хүмүүсийн амьдралын хэрэгцээг хангах зорилгоор тансаг хэрэглээний аж үйлдвэр хөгждөг жамтай.

Өнөөгийн Монголд мөн ч олон асуудал байна даа. Олон асуудалтай гэж гутрах шаардлага үгүй. Том асуудал нь том философийн үндэстнийг бий болгодог.

Монгол түмэн дэлхийн философийн засаглагч үндэстэн болох болтугай гэж ерөөе.

Философи мандтугай Монголд.

С. Тулга