C14424 hacking team x800

Италийн компаний бүх мэдээлэл хакеруудын гарт орж дэлгэгдсэнээр Кипрээс эхлээд Өмнөд Солонгос хүртэл олон улс орнуудын тагнуулын дарга нарыг байж суух газаргүй болгож байна.

Тэдний нэг нь энэ хэрэг явдлаас болоод албан тушаалаасаа огцорчээ.

Долоодугаар сарын 5-нд дэлгэгдсэн Hacking Team компаний нэг сая орчим электрон захианаас харвал тэд програмаа Холбооны Мөрдөх Товчооноос эхлээд Оросын тагнуулын албанд хүртэл зарсан нь харагдаж байна. Мөн Ойрхи Дорнодын дарангуйлагч дэглэмээс эхлээд Америкийн жижиг хотын цагдаагийн газрыг хүртэл хамарсан нь харагдаж байгаа юм.

Бүр Библийн аппликэшнд нууц код суулгаснаа Ватиканд зарахыг оролдож байжээ.

Аюулгүй байдлын судлаач Тал Бэри энэхүү мэдээлэл дэлгэгдсэн явдлыг “мини Сноудений хэрэг” гэж нэрлэсэн байна.

Тэр бас Италийн компаний системийг бүх тивд, ардчилсан, ганц хүний дэглэмтэй аль аль улс орнууд ижил хэрэглэж байсныг онцолжээ.

Имэйл дотор нь Суданы тагнуулын албанд явуулсан нэхэмжлэх, Оросын зэвсгийн томчуудын шүүмж, Европын парламентын гишүүний захидал ч багтаж байгаа гэнэ. АНУ-ын шерифф, цагдаа, прокуророос ирсэн тэдний програмыг турших сонирхлоо илэрхийлсэн захидлууд ч байна.

Hacking team-ын програмыг дэлхийн 35 улсын 97 тагнуулын, эрэн сурвалжлах байгууллагууд ашигладаг юм байна.

Hacking Team-ын програмыг Remote Control System гэдэг ба тагнах этгээдийн компьютерт янз бүрийн холбоос линк, документ, порнограф материалууд, имэйл зэргээд дамжин суудаг. Бүр Коран, Библ нэртэй аппликэшнүүдэд сууж шашин шүтлэгээр нь дамжин хүмүүсийг тагнаж байж.

Нэгэнт тагнах этгээдийн компьютер, гар утсанд суусан тохиолдолд бүрэн хяналт тогтоож чадна.

Имэйлүүд дотор Казахстаны тагнуулын алба хэн нэгний Самсунг гар утсан дахь чатын түүхийг нь авах гэж оролдож байгаа, Саудын Арабын дотоод хэргийн яам нэгэн хүний гар утсыг байршил тогтоогч болгон ашигласан тухай, Монголын авлигалтай тэмцэх албаныхан хүний гарны товчны даралтыг цуглуулж Фэйсбүүкийн нууц үгийг нь авч байгаа тухай, Чехийн цагдаа нэгэн хүний Blackberry гар утсыг чагнах төхөөрөмж болгон ашиглаж байгаа тухай бичигджээ.

Италийн Ла Стампа сонинд Hacking Team-ын захирал Винчензетти ярихдаа тэдний програм, ярихаар гар утасаа авах үед нь автоматаар яригч хүний гэрэл зургийг авах чадвартай гэжээ.

Гэвч Дэвид Винчензетти бид бол сайн талын хүмүүс, терроризмын эсрэг тэмцэхэд нь засгийн газруудад тусалдаг хэмээн өөрийгөө хамгаалсаар байна.

Эх сурвалж: Newser.Com