Жил бүрийн 5-р сард улс орон даяар “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ өдрүүдийн хүрээнд Сүхбаатар дүүргийн их бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэнд бодитой хувь нэмэр оруулсан шилдэг татвар төлөгч ААН-үүдийг шагнаж урамшууллаа. Тус дүүргээс шилдэг татвар төлөгчдийг нэрлэхэд манай “Интерном” ХХК шалгарч Сүхбаатар дүүргийн “Шилдэг татвар төлөгч ААН”-ээр шалгарлаа.

Шилдэг татвар төлөгчдийг шалгаруулахдаа байгуулагдсан цагаас эхлэн жигд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, татвараа цаг хугацаандаа төлдөг, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байгаа эсэх зэрэг олон үзүүлэлтийг үндэслэн шалгаруулдаг байна. Монгол Улсын Татварын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлж, улсын төсөв бүрдүүлэх, тэргүүний татвар төлөгчийн болзлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан “Интерном” дэлгүүрийн нийт уншигч, үйлчлүүлэгч, харилцагчид та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье!