Та, бид, бидний хүүхдүүд ямар роман унших хэрэгтэй вэ? Мэдээж сайн ном унших хэрэгтэй. Тэгвэл хамгийн сайн романд ямар бүтээл орох вэ? Ер нь роман гэж юуг хэлэх вэ?

Дэлхий даяар янз бүрийн байгууллага, утга зохиол шүүмжлэгчид хамгийн шилдэг романуудыг өөрсдийн шүүлтүүрээр шүүж, жагсаалт гаргаж иржээ. Энэ удаа та бүхэнд Уэслиан Их Сургуулийн профессор, доктор Даниэл.С.Бертийн эрэмбэлэн жагсаасан хамгийн агуу 100 романы нэрсийг толилуулж байна.

Энэ эрэмбэ бусдаас онцлог юм. Берт энэ эрэмбийг гаргасан ном бичихдээ “ер нь роман гэж юу вэ” гэдэг асуултад давхар хариулжээ. Өнөө үе хүртэл баримталж ирсэн ихэнх хэвшмэл үзэл баримлалуудын үндэс нь нэрт утга зохиол шүүмжлэгч Иан Уоттын алдарт бүтээл “Романы мандалт” (1957)-д суурилсан ажээ. Иан Уотт роман бол 18-р зууны Англид романтик хүүрнэл зохиолоос ялгаран бие дааж гарч ирсэн жанр гэж үзсэн юм.

Хайр сэтгэл, баатарлаг үйлс гэх мэт сэдвээр уран яруу өгүүлэх романтик хүүрнэл зохиолууд хувь хүмүүсийн туршлагын тухай хэт ерөнхий, идеал үйл явдлуудыг харуулдаг. Харин 18-р зууны роман бичигч Клара Рийсийн харснаар “Роман нь өөрийн бичигдсэн үеийн бодит амьдрал, хэв маягуудын зураглал юм. Харин романтик зохиол нь хэзээ ч тохиож байгаагүй, тохиох ч боломжгүй зүйлсийг эрхэмсэг, ихэмсэг хэлээр харуулдаг”.

Гэвч Берт утга зохиолд романыг реализм буюу энгийн амьдралыг яг тэр хэвээр илэрхийлэх явдлаар энэ мэт хязгаарлах нь хэтэрхий явцуу, буруу хандлага үзэж байна. Түүний үзэж буйгаар роман нь романтик зохиол, реализм хоорондын болон шүлгэн, уран төсөөлөлт ба бодит илэрхийлэлүүд хоорондын зохист синтез ажээ. Уншигч энэ синтезээс л жинхэнэ амтыг мэдэрнэ. Гэхдээ түүний зохист синтезээр авч үзвэл Свифтийн “Гуливерийн аялал”, Карролын “Алиса гайхамшгийн оронд”, Толкейний “Бөгжний эзэн” гэх мэт хэт уран зөгнөлт зохиолууд роман биш ажээ.

Даниэл.С.Берт өөрийн бичсэн “100 роман: Бүх цаг үеийн хамгийн агуу романуудын эрэмбэ” (2004) номд дараах романыг оруулжээ.

 

Эрэмбэ

Романы нэр

Бичсэн он

 

Зохиолч

 

1

Дон Кихот

1605, 1630

Мигель Сервантес

2

Дайн ба энх

1869

Лев Толстой

3

Улисс

1922

Жэймс Жойс

4

Алдагдсан цаг хугацааны эрэлд

1913-27

Марсел Пруст

5

Кармазовын ах дүүс

1880

Феодор Достоевский

6

Моби Дик

1851

Херман Мелвилли

7

Мадам Бовари

1857

Густав Флоберт

8

Миддлмарч

1871-72

Жорж Элиот

9

Шидэт уул

1924

Томас Манн

10

Гэнжийн дууль

11-р зуун

Мурасаки Шикибү

11

Эмма

1816

Жэйн Остин

12

Хүйтэн байшин

1852-53

Чарьз Дикенс

13

Анна Каренина

1877

Лев Толстой

14

Хекльберри Финний аялал

1884

Марк Твен

15

Том Жонес

1749

Хенри Филдинг

16

Их хүлээлт

1860-61

Чарьз Дикенс

17

Абсалом, Абсалом!

1936

Уильям Фолкнер

18

Элчин сайдууд  

1903

Хенри Жеймс

19

Зуун жилийн ганцаардал

1967

Габриел Гарсиа Маркез

20

Агуу Гэцби

1925

Фрэнсис Скотт Фицжеральд

21

Гэрэлт цамхагруу

1927

Виржиниа Вулф

22

Гэм, зэм

1866

Феодор Достоевский

23

Чимээ ба уур хилэн

1929

Уильям Фолкнер

24

Нэрэлхүү дуудлага худалдаа

1847-48

Уильям Мейкпис Теккерей

25

Үл үзэгдэгч хүн

1952

Ральф Элисон

26

Финнегийн хойлог

1939

Жэймс Жойс

27

Шинж чанаргүй эр

1930-43

Роберт Мусил

28

Татах хүчний солонго

1973

Томас Пинчон

29

Нэгэн бүсгүйн хөрөг

1881

Хенри Жеймс

30

Дурласан бүсгүй

1920

Д.Х.Лауренс

31

Улааныхан ба  харынхан

1830

Стендаль

32

Тристрам Шенди

1760-67

Лаурэнс Стэрнз

33

Амьгүй албат

1842

Николай Гоголь

34

Урберуиллийн Тесс

1891

Томас Харди

35

Будденброкийнхон

1901

Томас Манн

36

Эцэг Горио

1835

Онор'Де Бальзак

37

Зураачийн залуу насны хөрөг

1916

Жэймс Жойс

38

Салхит өндөрлөг

1847

Эмили Бронте

39

Тугалган бөмбөр

1959

Гүнтер Грасс

40

Моллой, Малонийн үхэл: Нэрлэх боломжгүй

1951-53

Самуэль Бэккет

41

Бардам зан ба мухар сүсэг

1813

Жэнь Аустон

42

Час улаан захидал

1850

Натаниел Хавфорне

43

Эцэг, хүүхдүүд

1862

Иван Тургенев

44

Ностромо

1904

Жозеф Конрэд

45

Хайрлагдсан хүн

1987

Тони Моррисон

46

Америкийн эмгэнэл

1925

Теодарь Драйзер

47

Лолита

1955

Владимор Набаков

48

Алтан тэмдэглэлийн дэвтэр

1962

Дорис Лессинг

49

Кларисса

1747-48

Самуэль Ричардсон

50

Улаан асрын зүүд

1791

Цао Шиүкин

51

Шүүх ажиллагаа

1925

Франц Кафка

52

Жэйн эйр

1847

Шарлотте Бронте

53

Эр зоригийн улаан сүлд

1895

Стефань Крэйн

54

Уур хилэнгийн усан үзэм

1939

Жон Стэйнбек

55

Петербург

1916/1922

Андрей Белый

56

Юмс бутран салах нь

1958

Чинуа Ачебе

57

Клевесийн гүнж

1678

Мадам Де Лафаяатте

58

Үл таних хүн

1942

Алберт Камью

59

Миний Антониа

1918

Уилла Катер

60

Хууран мэхлэгчид

1926

Андрей Гайд

61

Цайлган сэтгэлийн эрин

1920

Эдит Уартон

62

Сайн цэрэг

1915

Форд Мадокс Форд

63

Сэхээрэлт

1899

Кэйт Шопен

64

Энэтхэг хүрэх зам

1924

Е.М.Форстер

65

Герцог

1964

Сол Беллоу

66

Үр хөврөл

1855

Эмилия Золя

67

Call It Sleep

1934

Хэнри Рот

68

АНУ гурамсан роман

1930-38

Жон Дос Пассос

69

Өлсгөлөн

1890

Кнут Хамсун

70

Берлин Александрплатц

1929

Альфред Доблин

71

Давсны хотууд

1984-89

Абд ал-Рахман Муниф

72

Артемио Крузын үхэл

1962

Карл Фуэнтос

73

Зэр зэвсэг минь баяртай

1929

Энрест Хэмингуэй

74

Брайдшидэд дахин зочилохуй

1945

Эвилин Во

75

Барсегийн эцсийн хуанли

1866-67

Энтони Троллоп

76

Пиквикийн баримтууд

1836-67

Чарльз Дикенс

77

Робинон Крузо

1719

Даниэль Дефо

78

Залуу Вертерийн сэтгэлийн шаналгаа

1774

Иоханн Вольфганг Гёте

79

Кандид

1759

Вольтер

80

Уугуул нутгийн хүү

1940

Ричард Райт

81

Галт уулын дор

1947

Малколм Лаури

82

Обломов

1859

Иван Гончаров

83

Тэдний нүд бурханыг харж байсан юм

1937

Зора Нейл Хурстон

84

Вейверли

1814

Сир Уолтер Скотт

85

Цасан орон

1937, 1948

Ясунара Кавабата

86

1984

1949

Жорж Орвелл

87

Сүй тависан нь

1827, 1840

Алессандро Манзони

88

Сүүлчийн Могикан

1826

Жэймс Фэнимор Күүпер

89

Том авгын овоохой

1852

Харрит Бичер Стөүв

90

Шоовдор хүмүүс

1862

Виктор Хьюго

91

Зам дээр

1957

Жэк Керуак

92

Франкштейн

1818

Мэри Шэллей

93

Ирвэс

1958

Жузеппе Томази ди Лампедуза

94

Хөх тарианы талбайн дундуур

1951

Ж.Д.Сэлинжер

95

Цагаан хувцаст эмэгтэй

1860

Уилки Коллинз

96

Эрэлхэг цэрэг Швейк

1921-23

Ярослав Хасек

97

Дракула

1897

Брэм Стокер

98

Шадар гурван цэрэг

1844

Александр Дюма

99

Баскервилийн анч нохой

1902

Артур Канон Дойл

100

Салхинд туугдагсад

1936

Маргарет Митчелл

 

Эх сурвалж: http://www.adherents.com/people/100_novel.html