72 насных нь төрсөн өдрөөр Эйнштейний найз нөхөд, хамтрагчид нь Принстон клубт цуглаад байлаа. Энэ тэмдэглэлт өдөр наадам наргиан, гэрэл зурагчдаар хахах шахам өнгөрөв. Түүнийг гарахын алдад зурагчин Артур Сассе сүүлчийн удаа зургаа даруулахыг гуйж, харин оройжин зургаа даруулсаар залхсан Эйнштейн инээмсэглэхийн оронд хэлээ гаргажээ. Харин энэ зураг нь ийм алдартай болно гэж хэн ч санасангүй. Физикч өөрөө хүртэл зургандаа дуртай байсан бөгөөд мэндчилгээний хуудсанд зориулж, 9-ийг өөртөө захиалж байжээ.