Хүн бүхэнд мэдлэг
 
     Нэвтэрхий толь хэмээх хэвлэмэл ботийг эргүүлэн суудаг цагийг цахим сүлжээ-нийхэн халж байна. Энэ дэлхий дээр интернэт сүлжээнд холбогдож байгаа хэн бүхэн эзэнт улсынхаа ордон, элсэн цөл дэх майханы хаяанаасаа ч хамаагүй "википедиа"-г үнэ төлбөргүйгээр цахим хурдаар ашиглах боломжтой. Өмнө нь Википедиа ашиглаж мэдээллийг авах шиг амархан хурдан цаг үе байсангүй. Википедиа бол шинэ цагийн цахим нэвтэрхий толь бөгөөд цаг хэмнэж, интернэтийн хурдаар бүх төрлийн мэдлэг мэдээлэл олгож чадах, ертөнцийн бүх юмсыг хамарсан мэдлэг оюун ухааны хуримтлал юм. Оюутнууд, хэвлэлийнхэн, зар сурталчилгааныхан, эрдэмтэд энэхүү орчлон дэлхийг хамарсан их мэдлэгийн сангаас тааваараа хүртдэг.
     Өвчтөнгүүд өвчнийхөө тухай, театрт очигсод жүжгийнхээ тухай, фенүүд нь хайртай дуучдынхаа талаар, жуулчид амрах орон, сэтгэл татах үзмэрийнхээ тухай, амьтан тэжээгчид нохой, муурын тухай, ажил хайгчид танилцах уулзалтандаа бэлдэн орох компанийхаа талаар мэдээлэлээ хайсаар олж авсаар...
 
ГХорст: Есдүгээр ангийнханаас герман хэлний хичээл дээр Стефан Цвейгийн "Шатрын дуулал" нэртэй олонд танил болсон өгүүлэлийн талаар шалгалт авахаар болсон юм. Өгүүл-лэгийн агуулгатай холбоотой асуулт бүхий хуудас тараан өгч бөглүүллээ. 15 минутын дараа хураан авч шалгахад 25 сурагчийн тав нь тэр өгүүллийг уншаагүй боловч нэлээн дөхүүлээд буудчихсан байв. Би гэнэдүүлж байгаад тэдний нууцыг мэдсэн юм. "Шатрын дуулал"-ын талаар интернэтийн лавлах Википедиаг ухаад юу ч олсонгүй гэхэд будаа идэгчид эвгүй байдалд орсон. Тэд 109 нүүр номыг хэдэн цагаар сууж уншихын оронд www.wikipedia.de герман хэлээрх толь бичигт орж товч дүгнэлтийг нь уншчихсан байжээ. Товчлол уншаад гайгүй дүн авсан нь тэр. Би энэ лавлахыг үзэх дуртай, ямар нэг юмны талаар анхны мэдээлэлтэй болж саяын сэргэлэн сурагчид шиг ажлаа чиглүүлэх хэрэгтэй шүү дээ. Энд маш богино хугацаанд тоо баримттай, хамгийн сүүлийн үеийн байдлаар, ойлгомжтой, дэс дараатай, сэтгэлд хүртэл сайхан бичсэн байдаг. Олон материал эрж хайн нэгтгэн дүгнэх ярвигтай ажлыг сурагчдад хөнгөвчилж өгдөг. Иймээс сурагчид Википедиа"-д дуртай байдаг.
 
Википедиа гэж юу вэ?
 
     Дэлхийн юмс, үзэгдэл, үйл явдлын цуглуулга болсон баялаг мэдээлэлийн сантай http://www. wikipedia.org сайт нь Википедиа гэж нэрлэгддэг интернэтийн үнэ төлбөргүй лавлах сайт юм. Википедиа гэсэн нийлмэл үгийн үүсэл гаралыг судлан үзэхэд "Вики" гэдэг нь хавай хэлээр түргэн гэсэн утгатай үг, англи хэлний "энциклопедиа" буюу нэвтэрхий толь гэсэн үгийн төгсгөлөөс авсан педиа гэдэгтэй нийлээд "википедиа" хэмээх үүсмэл үг бий болсон. Википедиа нэвтэрхий толь бичиг нь чөлөөт агуулгатай баримт бичгийн лицензтэй бидний сайн дурын оролцоотойгоор баяждаг нэвтэрхий толь юм. Энэ төсөл анх англи хэлээр 2001 оны нэгдүгээр сараас үйл ажиллагаа эхэлж одоогийн байдлаар 250 гаруй хэл дээр гараад байна. Монгол хэл дээрх http://mn.wikipedia.org буюу Википедиа хувилбар сайт нь 2004 оноос одоог хүртэл мэдээлэлээр баяжиж шинэчлэгдсээр байна.
 

     Википедиа төслийг 2001 оны нэгдүгээр сарын 15-наас Жимми Уэйлс хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төсөл нь Викимедиа ашгийн бус байгууллагын нэг хэсэг юм. Википедиа нэвтэрхий толь бичиг "Хүн бүхэнд мэдлэг" гэсэн лоозонтой.
 
     Википедиа сайтад өдөрт дөрвөн тэрбум гаруй вэб хандалт хийгдэж сая сая хэрэглэгчид нэг дор хэрэглэж байна. Хамгийн олон хэрэглэпнтэй шилдэг сервер бүхий 10 вэб үйлчилгээний тоонд хэдийнээ багтжээ. Википедиа мэдээллийн лавлах нь интернэт ертөнцийн магнат болсон Google, Ebay, Amazon сайтуудтай энэ тэнцүү өрсөлдөж байгаа билээ. Википедиа интернэт лавлах нэвтэрхий толь нь дэлхийн 250 гаруй хэлээр хувилбарууд нь гарч хүмүүсийн төдийлэн ашигладаггүй черокее болон эсперанто хэл дээр хүртэл хийгдсэн байна. Англи хувилбар одоогоор хоёр сая гаруй толгой үгийн багтаамжтай бол герман нь 900 мянга гаруй толгой үгээр дараагийн байранд жагсаж байна. Толгой үг, тодотголууд нь өдрөөс өдөрт нэмэгдэж, үгийн сан нь хэдэн мянгаар баяжсаар байна. Өдөр бүр англи хувилбарт 500 шинэ мэдээлэл нэмэгдэж тоо тоймшгүй олон тодруулга, залруулга, шинэтгэл орж байдгийг хэлэх хэрэгтэй.
 
ВИКИПЕДИА бүх хувилбарууд нь интернэтэд дэлхийн өнцөг бүрээс орж сайтыг ашиглах явцад бүтээгддэг интернэт хэрэглэгч сайн дурынхны хамтарсан бүтээл юм.
 
     - Ийм зарчмаар ажиллуулахад мэдээлэл сайтай байж чадах уу? гэсэн асуулт юуны түрүүн тавигдана. Штерн сэтгүүлд интернэт лавлах ВИКИПЕДИА нэвтэрхий толины гайхамшигт амжилтын талаар мэдээлсэн байна. Тэгээд 50 онцлох сэдвийг сонгож, шалгуур үзүүлэлтээр бусад нэвтэрхий тольтой харьцуулан шалгажээ.
 
     - Энэ их нүсэр ажлыг хэн амжуулдаг хэрэг вэ? Хариу: Хүн бүхэнд мэдээлэл. Энэ бол википедиагийн онцлог юм. Хүссэн хүн бүхэн нийтлэл бичиж зохиогч болох боломжтой юм. Түүнийгээ олон түмэнд хүртээл болгож, шинэ сэдэв оруулж, хуучин бичсэн зүйлийг өргөтгөж болдог. Ийнхүү шинэ мэдээлэл, толгой үгс туузан дамжлага дээрх үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн мэт хөврөн гарч ирж байдаг байна. Мэдэж байгаа бүхнээ хүн бүхэн үнэ төлбөргүйгээр бусдын хүртээл болгоно. Интернэт лав-лахын ард ямар нэг компани байхгүй, хэрэглэсний хөлс авах, сурталчилгаа хийх ажлын аль нь ч байдаггүй. Энэ бол хувь хүн, компаниудын сайн санааны үүднээс өгсөн хандиваар санхүүждэг ашгийн бус байгууллага юм. Хандивыг дэлхий даяар гурван том төвд хүлээн авдаг байна.
 
     Зохиогчид бие биенийхээ бүтээлийг чөлөөтэй хянах, сайжруулах боломжтой тул онолын хувьд бүх л зүйл эцэстээ алдаа мадаггүй болох ёстой билээ. Хоёр мэдлэг муутай зохиогчид нэг сэдэв дээр ажиллах юм бол тааруу бүтээл гарч болно. Тэгвэл "Викифелиа" буюу Вики түргэн Failure алдаа гарч болох юм. Алдарт "Энциклопедиа Бри-таника" лавлахын өмнөх ерөнхий редактор Роберт Мек Хенри шиг Википедиаг шүүмжлэгчид интернэт өрсөлдөгчөө нийтийн бие засах газартай жишдэг. Хоёр тохиолдлын хоёуланд нь хэрэглэгч уншиж байгаа сэдвээ хэн туурвиж юу үлдээснийг хэрхэн мэдэх билээ. Энэхүү болгоомжлол жинхэнэ бодит байдал юу болох таамагийг харуулж байгаа хэрэг. Штерн энэ удаа бүх төрлийг хамарсан 50 толгой үгийг хянаж үзсэн байна. Эдгээр сэдэв агуулгын хувьд зөв байв уу? Бүх зүйлийг бүрэн хамарч уу? Ойлгомжтой болж уу? Орчин үеийн шинэ түвшинд хүрч үү? Та ахин сэргээгдсэн "Брокхаус" хэмээх интернэтийн төлбөрт лавлахтай харьцуулж үзнэ үү? гэсэн судалгаа явуулжээ. Үр дүн нь үнэхээр Википедиа -д ашигтайгаар гарч байна. Үнэлгээний дундаж дүн 1,7 гарсан байна. 50 сэдвийн 43 нь "Энцикллопедиа Британика"-д гарснаас илүү болсон байжээ. Гэхдээ зарим зүйл нэлээд нуршуу урт болсон нь харагджээ. Энэ ч бас олон хүн оролцож их агуулгатай болсоны онцлог юм.
 
     "Энциклопедиа Британика"-г 11 -р сарын 2-нд шалгаж үзэхэд есдүгээр сарын 6-нд нас барсан тенор хоолойт дуучин, од Лучиано Павароттийн тухай залруулга ороогүй байжээ. Тиймээс бүрэн бус, хуучирсан хэмээн шинжээчид дүгнээд 2,7 гэсэн дундаж үнэлгээ өгчээ. Лавлахын анхны зарчим бол Википедиа-г 2000 онд санаачилсан Жимми Вольсийн зорилго байсан юм.
 
     Хөрөнгийн биржийн борлуулагч асан, АНУ-ын Холбооны улс Апабамагийн Хантвиллегийн саятан эрд бизнесийн нэгэн уран санаа төржээ. "Нүпедиа" хэмээх нэрийн дор зөвхөн интернэтийн хэрэглэгчид зориулсан нэгэн лавлах гаргах санаа төржээ. Энэ лавлахыг мэргэжпийн редак-торууд бүтээх ёстой байлаа. Жилийн дараа дөнгөж 100 сэдэв бэлэн болсон байлаа. Тэгээд Вольс энэ санаагаа орхихоор шийджээ. Гэтэл түүний хамтран зүтгэгч Лорри Зенгер энэ санааг орхилгүй тухайн цаг мөчөөс эхлэн интернэтийн дурын хэрэглэгч бүхэн оролцон, хамтран бүтээлцэх эрх олгон олны хүчээр уг төслийг хэрэгжүүлэх санал гаргажээ. Хүнд байдлаас гарах санаа нь ийнхүү "Википедиа"- г төрүүлжээ.
 
Энэ ажил хэний хүртээл болох вэ?
 
      Тэрчлэн хамгийн хүндрэлтэй байсан хууль эрх зүйн асуудал нь шийдэгджээ. Хүн бүхний оролцсон энэ ажил хэний хүртээл болох вэ? Агуулагдаж байгаа бүх зүйл лицензгүй хэрэглэгдэх болов. Энэ бүхэн хэний ч өмч биш бөгөөд, дуртай нь хэрэглэж хувилж авч болох юм. "Энэ бол миний зүгээс хийсэн хамгийн тэнэг, бас хамгийн ухаалаг шийдэл байлаа" хэмээн Вольс нэгэн ярилцлагадаа өгүүлсэн байдаг. Хэрэв олон нийтийн мэдлэгийн хуримтлалыг худалдах юм бол "Википедиа" олон сая долларын үнэ бүхий зүйл байх байлаа. Гэвч интернэтийн энэ лавлах байж болох хамгийн сайн зүйл юм. Хоёр жилийн дараа "Энцикллопедиа Британика"- хэмээх нэвтэрхий толийн статистик тоо хэмжээнд хүрсэн байлаа. Википедиагийн халуурал газар авлаа Нээгдсэний дараахан АНУ-д 2001 оны тавдугаар сарын 12-нд гөрман хэл дээрх интернэтийн хувилбарыг "Polymerase Kettenreaktion" - Википедиагийн халуурал хэмээн Кольн хотийн биологч Маркус Манске бичсэн байлаа.
 
Википедиагийн халуурал орон даяар түргэн газар авлаа.
 
     Хүн бүхэн л оролцох дон туслаа. Сайн дураараа сэдэв бичит бүхэл бүтэн бүлэг хүмүүсийн баг бий болжээ. Хэрэглэгчид тухайн сэдэвт шинээр бичиж бас буруу ташаа тавигдсан таслалыг хүртэл засаж байна. Тэд бүтээлчийн нэрээр эсвэл өөрийнхөө жинхэнэ нэрээр бүтээлээ бичиж байна. Сонирхогч, мэргэжлийнхэн, шинэ санаа гаргагч хийгээд даажинтай амьтад, мэдэмхийрэгчид, нягт нямбайчууд, өөнтөгчид бүгд оролцпоо. Ийм нэгэн эрээвэр хураавар баг бүрэлдэж хамтран ажиллацгааж байна. Википедиа чинь заримдаа шүүхийн өмнө байгаа юм шиг байдаг. Өөрийнхөө байр суурийг үргэлж хамгаалж байх хэрэг гардаг.
 
     "Википедиа" анагаахын талаар бичих гэдэг том эрсдэлтэй асуудал билээ. Нэг тааруухан эмч буруу эмний жор бичиж өгвөл яах вэ? Эсвэл нэг марзан нөхөр эмийн өндөр доз санал болговол яах вэ? Энэ гурван жил тасралтгүй ажиллах хугацаанд үс өрвийлгөм алдаа одоогоор "огт гараагүй байна". Гэхдээ анагаахын холбогдолтой хуудас бүр дээр нэг сануулга байх ажээ. "Википедиа"-ээс авч байгаа анагаахын холбогдолтой мэдээллийг хэзээ ч цорын ганц эх болгон авч болохгүй гэжээ. Коунтри хөгжим, шашин, төрийн зөрчилдөөн маргаан, үнэт чулуу, эсвэл дундад зууны үеийн сийлбэр, индианчууд, залхуу сармагчин гээд ямар ч юм байсан түүнийг сайн мэддэг нь интернэт лавлахад тэр талаар бичсээр. Мөн давын өмнө тэр бүхний талаар мэдээлэл авах хэрэгцээ ч хэн нэгэнд гарч л байдаг. Газар хөдөлж, байшин унана. Хоёр "од" гэрлэнэ. Хэдэн минутын дараа тэр талаар бичигдэнэ. Тэгээд яаруу сандруу бичихэд алдаа мадаг гарна. Тэгээд төдхөн тэр алдааг ч бас засан залруулна. Энэ бүх нэмэлт залруулга хийсний дараа лавлах маань шинэ нүүр царайтай болно. Энэ бүхэн "Википедиа" -г амьтай байгааг гэрчилнэ.
 
    Яагаад ийм олон хүн сайн дураараа ийм том хамтын ажиллагаанд оролцоно вэ гэдэг интернэт төслийн нэгэн гайхамшиг билээ. Мэдээж хэрэг хүн өөрийн онцлог арга барилтай ч тэр бүхнийг татсан, холбосон хамтын сэтгэлгээний нэгэн шижим бий болно. Энэ бол Википедиагийн нэр хүнд. Википедиагийнхэн өөрийн гэсэн нэгэн ертөнцтэй. Тэд бүгдээрээ нэг газрынхан тул бие биенийгээ алив найзаа чи хэмээн ярилцана. Шинээр орж ирж байгаа хүнийг хашир туршлагатай ах эгч нар нь тосон авч мэндчилэн хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзганд нь хүргэнэ. "Баярласан" нэг нь цэцгийн зураг и-мейлээр илгээнэ. Хэн нэг маань газар мэдэхгүй нэг хотод очоод зочид буудалд хононо гэж үгүй. Аль нэг "Вики" найзындаа хоноглоно.
 
    Интернэтийн найзууд номын бирж, мэдээлэл солилцооны алба байгуулжээ. Тэд байнга уулзалт зохиож, тодорхой сэдвээр ярилцан салхинд гарах, хамтран баярлах зэрэг арга хэмжээ явуулах бөгөөд энэ үеэр танилцан дотно нөхөд болох нь ч бий. Зарим нь хамтарч ном уншина, CD ч солилцоно. Хэн нэг нь нас барах юм бол хамт олон нь түүнийг "Seebeer" болгон хүндлэнэ. Мөн эмгэнэлийн дэвтэр нээн ажиллуулна. Зохиогчийн нэрийн ард эрэгтэй, эмэгтэй хүн байх, залуу эсвээс тэтгэврийн хүн байх, хэн байх нь огтхон ч хамаагүй. Вики - гийнхний хувьд бол бүгд л адил.
 
"Найз охинтойгоо Вики -баяр дээр танилцсан"
 
Сайтыг санаачлагч Вольс нэгэн рестораны тухай өгүүлэл уншиж байгаад энэ тухай мэдэж авсан байх юм. Үүнийг нэг 19 настай хүү бүрэн бус гээд арилгасан байх юм. Замбараагүй байдал? Арай ч тийм биш юм аа. Ихэнх бичигчид бусадтайгаа адилхан. Тэдэнд бас захиргааныхан гэж бий. Ихэвчлэн Зах гэж товчилно. Тэд бол онцгой эрхтэй, бичсэн зүйлийг арилгана. Хуудсыг хянана. Төслийн чиг хандлагыг тодорхойлно. Хэн удаан хугацаанд идэвхтэй ажилласан нь Зах болно. Шинээр гарч ирж байгаа хэн нэгнийг хамгийн их туршлагатай зохиотид дүгнэнэ. Викийнхэн тэднийг гавъяатнууд гэнэ. Хэн их "гавъяа" байгуулсан байна, тэр шийдвэрлэх эрхтэй. Зарим сэдэв шив шинээрээ сэвэгдээгүй бууз шиг уур савсан орж ирдэг. Саяхан "Осло" -гоор хоёр зохиогч ёстой нэг тулалдаж гарсан даа. Нэг нь энэтхэгийн Вхагваныг магтан, нөгөө нь шүүмжилдэг юм байна. Ахин дахин өөрчилсөн юм. Яг иймэрхүү байдлаар идэвхтэй бусаар тамхи татах гэдэг сэдэв үргэлжилсэн. Хэн нэг нь гэнэт энэ нь огт хоргүй хэмээн бичив. Википедиагийн нэг нөхөр тамхи татахыг өөгшүүлэн, тамхины хор уршгийг үгүйсгэж байсан. Маргаан эцэс төгсгөлгүй үргэлжилнэ. Асуудал бүр дэмжигч, харлуулагчийн хэмжээнд явагдана. Тэр ч бүү хэл, намын төв байгууллага, парламентийнхан хүртэл шуурхайлан бичицгээнэ. Сонгуулийн компаний үеэр бол энэ ажил бүр ч идэвхжинэ шүү дээ. Тэд улс төрчдийг өөрийн байр сууринаас гэрэл гэгээтэй талаас нь гаргах гэж мэрийнэ. Муу талыг нь цэвэрлэж баллуурдахыг хичээнэ. Өө сэвгүй болгохыг зорино. Хэрээстийн Ардчилсан Намынхан Йоханнес Раугийн талаар ямар нэг юм бичнэ. Гэтэл Германы Нийгмийн Ардчилсан Намынхан Хэрээстийн Ардчилсан Намын хүн Маркус Зедерийг бичнэ. Гэтэл гэнэтхэн: "Упс төрийн ажлынхаа хүрээнд анги танхимдаа хоригдсон хүүхзд залуусыг чөлөөлье" гээд биччихсэн байх жишээтэй. Иймэрхүү тусгай софтверийг "Викисканнер" судална. Иймэрхүү юм нь ямар эх сурвалжаас гарсан ч бай, бүр нэр нууцалсан ч бай, тун ч нягт нарийн хийсэн байдаг.
 
    Википедиа дээр эрдэмтэд хутгалдан орж байгаа болохыг манай "Викисканнер"- ууд олж илрүүлжээ. Жишээ нь хүнсний үйлдвэрийн ажилтанууд өөродийн бүтээгдэхүүнийг магтан дуулсныг бичсэн байхжишээтэй. Үзэл суртлын талбарт ч ширүүн тулалдаан явагдаж байдаг. Гитлер, ертөнцийн дулаарал, одон орон, Косово аль эсвээс Исламын тухай хийгээд өөр дурдаагүй олон зүйлийн тухай хэзээний биччихсэн байгаа тул энэ талаар "шинэ нүүр бичих" ажил шаардлагагүй болдог. Энэ талаар хувь нэмэр оруулах гэсэн хүн "маргаан" гэсэн тодотголоор л хүчээ сорьж болох ажээ. Энэ тодотголоор хүн бүхэн "маргалдаж" болох билээ. Эцсийн эцэст зах. /захирал/ энэ өөрчлөлтийг байлгах эсэхийг шийднэ. Хамт олны нөр их хөдөлмөр өөр зүйл дээр ч биелэлээ олдог. Тухайлбал вики -жор, вики-аялал, бурхангүйчүүдийн "Атпедиа", католикчуудын "Катпедиа" ч гэж бий. Хөгжмийн сервис ласт.фм гэж бас нэг үйлчилгээ байх юм. Социологчид аль хэдийнээс "сүрэг амьтны мэдрэмж" - ийг нотлох гэж оролдож байна.
 
     Тухайлбал АНУ-ын Зохиогч Жеймс Суровиеки хамт олны оюуны амжилтын тухай "Олонхийн мэргэн ухаан" ном бичжээ. Тэрээр жирийн дундаж хүмүүсээс бүрдсэн хамтлаг ганц нэг мэргэжлийн хүнээс илүү нарийн ухаалаг зүйл гаргадаг болохыг нотлохыг оролдсон байна. Гэхдээ бүх хүн энэ бүхнийг хүлээж авдаггүй. Улрих Фукс өөрсдийн хийсэн интернэт нэвтэрхий толинд тун ч сүжиггүй ханддаг билээ. 2004 он хүртэл Википедиа-д идэвхтэй ажилласан Бохумын Электрон тооцоолон бодох төвийн зөвлөх бөгөөд софтвер бүтээн хөгжүүлэт зохиогч, зах.-аар ажиллаж байгаад урам хугаран больсон билээ. Нийтзд нээлттэй, бага сага журам зохицуулалттай энэ тогтолцоо үнэхээр хол явахгүй. Ихэнх нь шал дэмий юмны тухай эх адаггүй хөврүүлнэ. "Олон хүн оролцсон юм олигтой болдоггүй" гэсэн эртний мэргэн үгийг санах хэрэгтэй. "Хамтын бүтээлийн харгайгаар мэдэгдэхүйц муудсан хэд хэдэн сэдвийг би мэднэ" хэмээн тэр муухай загнаж байна. Тэр хариу цохилт өгөхөд бэлтгэлээ. Энэ бол "Wikiweise" хэмээх бас нэг Интернэтийн үнэ төлбөргүй нэвтэрхий толь юм. Гэхдээ эдний бүх зохиогч нь бүртгэлтэй, бөгөөд бүх сэдэв редакцаар ордог юм. Сул тал нь гэвэл сэдвийн тоо учир тоймгүй сунжиран уртаñдаг. Гурван жилийн өмнө 5000 хүрч байсан. Маннхаймын Брокхаус хэвлэлийн газрын Клаус Холох бас төстэй брдолтой байна. Тэрээр Википедиагийн зарчим сонирхолтой хэдий ч нэвтэрхий толь огт биш. "Энэ бол сайн дурын бөгөөд шалгагдаагүй. Бид 70 редакц, 1000 мэргэжилтэнтэй ажилладаг. Энэ бол өндөр найдвартай гэсэн үг. Энэ бүхнийг Википедиа хэзээ ч хийж чадахгүй.
 
    Эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй юм бичих хүн байсхийгээд л гарна. "Хэдийгээр интернэтийн үнэ төлбөргүй лавлах байж байгаа ч гэсэн 30 ботийн „Брокхаус"-ийн борлуулалтанд муугаар нөлөөл юм алга хэмээн Холох ярьж байна. "Брокхаус"-ийн худалдан авагчид бол хэвлэмэл номонд дурладаг, бөгөөд номоо дэлгэн тавиад нэг жүнз улаан дарс аягалан суух дуртай хүмүүс. "Википедиа"-ийнхэн бол сайж-руулах шаардлагатайг мэдэрсэн, гэхдээ аль болох бага өөрчлөх гол зарчмыг мздэрдэг улс. Бүх зүйлсийн тухай бараг бичсэн болохоор урд нэгэнт бичсэн зүйлийг сайжруулах, шинэчлэх асуудал дээр л анхаарлаа төвлөрүүлэх үлдээд байгаа билээ. "Үүний зэрэгцээ бид үнэхээр чадварлагзохиогчдыг Википедиадаа олж ажиллуулахаар Их сургуулиуд дээр очин мэргэжлийн хүмүүстэй ярьж байна." Төвөгтэй эмх замбараагүй байдлын эсрэг бид бас ширүүн тэмцэл хийхээр бэлтгэж байна.
 

 
     Англи хэлний хэсэг дээр зөвхөн бүртгэлтэй зохиогчид л шинэ оруулга хийнэ. Нэрээ нууцалсан хүмүүс ч бас засвар хийж болно. Тэрчлэн үг үсэг өөрчлөх явдлыг цаг хугацааны зөрүүтэйгээр бичүүлэх талаар бодож байгаа билээ. Ингэснээр зах. нийтийн хүртээл болгохоос өмнө буруу зүйлийг арилгах боломжтой болох юм. Ингэж шийдсэнээр Википедиагийн герман хувилбар дээр баталгаатай хувилбарыг оруулж байх болсон. Эдгээр нь нийтийн бодлоор "бэлэн" болсон сэдвүүд юм. Энэ талаар үнэхээр шинэ зүйл гарсан үед л шинэчлэх шаардлагатай билээ. Чухал толгой үгэн дээр хоёр хувилбар байх бөгөөд нэг нь нийтэд нээлттэй, нэмэлт хийх боломжтой, нөгөө нь шалгагдсан өөрчлөлтөөс хамгаалагдсан ийм хоёр хувилбар байдаг юм. Ямар ч байлаа гэсэн хад бартаа ихтэй "Википедиа"-ийн далайгаар аялж сурсан байх хэрэгтэй. Ялангуяа их, дээд болон, дунд сургуульд хорвоо дэлхийн тухай мэдлэгийн хэрэгцээтэй газар мэдлэг мөхөсдөх явдал их билээ. "Хүмүүс үг дуугүй бишрэн шүтэх, эрс хориглох янз бүрийн бодолтой байна.
 
    Сурагчийн зохион бичлэг, семинарын онолын ажилд интернэтийн нэвтэрхий толь ашиглахыг эрс хориглосон сургуулиуд байдаг билээ". Байж болох алдаануудаас болгоомж-лохдоо биш, сурагчид лавлахаас хэтэрхий их хуулж тавьж байгаа учраас тэр билээ. Тэр ч байтугай шалгалтан дээр хуулж тавихаас ч буцдаггүй байна. "Хориглох гэдэг утгагүй л ээ. Бид сурагчдад мэдээлэл олж авах чадвар бий болгох хэрэгтэй л дээ" хэмээн нэгэн багш ярьж байна. Өөрөөр хэлбэл „Википедиа"-тай ажиллаж сур. Тэгэхдээ шүүмжлэлтэйгээр ашиг- лах нь чухал. "Википедиа" хэрхэн бүтдэгийг тэд мэдэж байх хэрэгтэй. Тэгээд нэг сэдвийн талаар үүсч байгаа маргааны явцыг ажигла. Бичсэн зүйлд гарч ирж байгаа зөрчлийг ч ухаарах хэрэгтэй. Хамгийн гол нь Википедиа хийгэзд интернэтийн бусад лавлахууд мздээллийн цорын ганц эх сурвалж биш гэдгийг анхаараарай. Тийм байлаа ч гэсэн хоосон мздээлэл гэдэг дангаараа хүрэлцээгүй. Номын эхний хуудаснаас эцсийн хуудсыг хүртэл бүгдийг уншсан хүн л сая "Шатрын дуулал"-ийн бүрэн гайхамшгийг мздэрнэ. Энэ бүхний эцэст л нэг сайн дүн авна шүү дээ. 
 
Надад хэвлэмэл нэвтэрхий толь байхгүй ээ
 
Википедиа -г үндэслэгч 41 настай, саятан Жимми Вольс:
 
     - Вольс гуай, та 2001 онд уг төслийг эхэлж байхдаа Википедиаг ямархуу амжилтад хүрнэ гэдгийг төсөөлж байсан уу?
 
     - Ийм хэмжээнд хүрнэ гэж бодоогүй шүү. Википедиа хүмүүсийн сэтгэлд хүрч чадна гэдэгт итгэлтэй байсан. Гэхдээ дэлхийн хамгийн олон хэрэглэгнтэй 10 том веб хуудсын нэг болтлоо өсөх юм гэж санасан ч үгүй.
 
     - Таны интернэт нэвтэрхий толь санаанд тань хүрч байна уу?
 
     - Хýлэхýд хэцүү байна. Чанар нь хуучнаа бодвол сайжирсан л даа. Гэхдээ бцд улам илүү сайн болгохыг хүсч байна. Үймүүлэтид гэж хэцүү улс бий. Эх үүсвэрийг дурдахгүй байгаа явдал санаа зовох асуудалын нэгнь. Википедиагийнхан энэ бүхнийг хийх гэж санаа тавьж байна л даа. Гэхдээ бүгдийг нь өнөө маргаащдаа хийж амжихгүй.
 
     - Та, хааяа хэвлэмэл нэвтэрхий толь сөхөж хардаг уу?
 
     - Үгүй, надад огт байхгүй.
 
     - Википедиа мэтийн үнэгүй лавлахын алхааг гүйцэхгүй "Брокхаус" мэтийн нэвтэрхий толь байхгүй болчих юм бол та харамсах уу?
 
     -  Одоогîор тийм байдал ажиглагдахгүй л байна. Миний мэдэж байгаагаар бол Брокхаусын нэвтэрхий топь дажгүй борлогдож байгаа. Цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүй. Хойшид юу болохыг одооюор хэн ч мэдэхгүй.
 
     - Шүүмжпэгчид википедиаг дур зоргоороо гэж шүүмжилдэг. Чухал, чухал бус зүйлс хоёр мөр зэрэгцэн залардаг. Түүнийг та хэвийн гэж үзэж байна уу?
 
     - Интернэт нэвтэрхий толины хувьд хэвлэмэл толь шиг хязгаар тогтоодоггүйгээрээ давуу. Брокхаус дээр боп гомдоплож болох юм. Википедиагийн хувьд нэгэн чухал сздвийг бичихзд энэ хамаарахгүй. Эхний өдрүүдзд африк гэдэг юм уу нэг үг нээн харахад онгорхой байх үе байсан л даа. Тэгээд та эхний хүн бопон "Африк гэдэг боп нэг тив." хэмээн бичиж болох байв. Энэ цаг мэдээж хэрэг хэдийн өнгөрсөн. Гэлээ ч гэсэн байсхийгээд анхаарал татсан ганц нэг юм тохиопдож бопох л доо. Орчин үеийн сэдэв, шинжлэх ухаан, улс төр, намтар түүхэнд орсон өөрчлөлтийг шинэчлэх зүйл хүрэпцэзтэй гардаг.
 
     - Та өөрөө Википедиагийнхаа ажилд хэрхэн оролцдог вэ?
 
     - Англи хувилбарын маргаан- тай асуудал дээр санаа тавьдаг Би бас хорвоогоор аялан нэг ёсны соён гэгээрүүлэх ажил хийдэг. Ялангуяа хөгжиж байгаа орнуудад википедиагаа танил бопгохыг орол- дож байна.
 
     - Заримдаа википедиа дээр нэг бүлгийн номлол, шашны үзлийн нөлөө ороод ирж байх шиг санагдах юм. Танд тэгж санагддаг уу?
 
     - Ямар учраас ийм бодол төрж байгааг би ойлгож байна. Гэхдээ том ялгаа бий л дээ. Аливаа шашин гэдэг боп үцдсэн үнзлэмж, ертөнцийг үзэх үззл олгодог. Биднийг хэрхэн биеэ авч явах зарчмыг номлодог. Википедиа бол хөлбөмбөтйн хорхойтон шиг хүмүүсийн сэтгэлд нийцсэн зүйлийг нийлүүлэх зорилготой билээ.