Honda Insight. Фото Honda

Америкийн Consumer Reports сэтгүүл жил бүр гаргадаг найдвартай машины жагсаалтаа нийтэлжээ. Эхний байруудад Япон машинууд жагсдаг уламжлалтай ба харин “гэр бүлийн” ангиллын 8 шилдэг машины 5 нь гибрид машин болсон нь сонирхолтой юм.

Сэтгүүл Форд компаний машинуудын талаар нэлээн дэлгэрэнгүй дурьдаад япон тэрэгнүүдээс бараг дутахгүй болж буйг тэмдэглэжээ. Үүний нотолгоо нь Ford, Mercury болон Lincoln маркийн 51 машинд шалгаж үзэхэд 90%-ийнх нь чанар “дунд” эсвэл “сайн” гэж үнэлэгдсэн ба Ford Fusion болон түүний “ихэр” Mercury Milan нь Toyota Prius-ийг эс тооцвол ангилал дотроо хамгийн сайнаар шалгарчээ. АНУ-ын хэрэглэгчдийн таашаалд нийцэх талаар 10-рт бичигддэг Ford Fusion чанараараа бүр "бизнес" ангиллын Toyota Camry ба Honda Accord зэрэг машинуудыг давж гарсан байна гэж Consumer Reports тэмдэглэжээ. Mercury Milan болон Chevrolet Malibu V6 машинууд ч дээд ангилалд мөн ийм амжилтанд хүрсэн байна.

Ford Fusion – Япон автомашинуудыг чанараараа гүйцэж түрүүлээд буй америк машинуудын нэг

"Их гурвалын" бусад оролцогчдын хувьд General Motors концернийн 48 загвараас 20 нь “дунд” гэсэн үнэлгээ авч хамгийн найдвартайгаар пикап Chevrolet Silverado ба GMC Sierra 1500 шалгарсан бол Chrysler загваруудын гуравны нэг нь “дунджаас доогуур” үнэлгээ авчээ.

Пикап Dodge Ram 1500 л харин сайн үнэлгээ авсан байна. Consumer Reports сэтгүүл нь өөрийн тест хийдэг аргачлалтай бөгөөд машины гэмтлийн талаархи хэрэглэгчдийн мэдээллийг бас авч үздэг байна.

Судалгаанд 2000-2009 онд үйлдвэрлэгдсэн машинууд хамрагджээ. Хэдийгээр 1,4 сая уншигч саналаа ирүүлсэн боловч уншигч аль нэг машиныг хамгийн сайн гэж үнэлэх нь үнэхээр сайн гэсэн үг хараахан биш юм. Хамгийн найдвартай машинаар урьдын адил Япон, Солонгосын машинууд шалгарчээ. Хамгийн сайн үнэлгээ авсан 48 загвараас 18 Toyota, 8 Honda, 4 Nissan мөн түүнчлэн Hyundai, Kia болон Subaru тус бүр 3 загвар байв.

Өмнөд Солонгосын Hyundai Elantra, Genesis, Hyundai Tucson ба Kia Sportage загварууд их сайн үнэлгээ авчээ.

Машинуудын найдвартай байдлыг ангиллаар нь авч үзвэл:

Компакт ангилал

Компакт ангиллын машинуудаас гибрид Honda Insight хамгийн найдвартайгаар шалгарч, седан Nissan Versa тааруухан үнэлгээ авчээ. Versa ттааруухан үнэлгээ авчээ.

Гэр бүлийн автомашин

Гэр бүлийн автомашинуудаас гибрид загвар Toyota Prius шилдгээр нь шалгарчээ. Харин ихрүүд болох Chrysler Sebring ба Dodge Avenger загваруудын талаар тааруухан санал иржээ

Седан загвар

Седан загваруудаас Infiniti M35 тэргүүлж, Jaguar XF нэлээд тааруухан үнэлгээ авчээ.

Спорт болон кабриолет загварууд

Спорт болон кабриолет загваруудаас Lexus SC шалгарч, кабриолет Chrysler Sebring тааруухан үнэлгээ авчээ.

Минивэн

Хамгийн найдвартай минивэнээр Consumer Reports уншигчид Toyota Venza-г шалгаруулж, харин Chrysler Town & Country болон Dodge Grand Caravan муу үнэлгээ авчээ.

Кроссовер

Кроссовер загваруудаас Honda CR-V шалгарч, Saturn Vue тааруухан үнэлгээ авчээ.

Дунд оврын жийп

Дунд оврын жийпнүүдээс Toyota FJ Cruiser хамгийн шилдгээр шалгарч, Jeep Commander тааруухан үнэлгээ авчээ.

Люкс ангиллын жийп

Хамгийн шилдэг люкс ангиллын жийпээр Mercedes-Benz GLK шалгарч, VW Touareg нилээд нилээд асуудалтай” машинаар тодорчээ.

Их гарын жийп

Хамгийн найдвартай их гарын жийпээр Toyota Sequoia шалгарч, Chevrolet Suburban 2500 арай найдвар муутайгаар шалгарав.

Пикап

Шилдэг пикапаар Toyota Tundra нэрлэгдэж, Chevrolet Colorado харин тааруу үнэлгээтэй гарчээ.