Улсын мөнгөнөөс ёроолгүй юм шиг цөлмөсөн Ё.Отгонбаярын хэрэг яригдаад эхлэхтэй зэрэгцээд ноён хар пиарчин Баабар хөдөлгөөнд орж эхэллээ. Твиттер хуудсандаа энэ бол худлаа, ямар ч боломжгүй, ийм юм байж болохгүй ухааны юм бичиж "өөрийнх нь хэрэг илчлэгдчихсэн" юм шиг, эсвэл өөрийнх нь эхнэрийг баривчилчихсан юм шиг яаран сандран өгүүллээ. Яагаад Баабар сэрэв гэвэл тэд хам хэрэгтнүүд. Баабарын эрх ашиг хөндөгдөөд эхэлсэн учраас тэрээр дуугарч байна.


Ерөөсөө Баабар өөрт нь ашигтай бол үнэнийг хэлдэг. Өөрт нь ашиггүй бол үнэнийг нуун дардаг. Тэр бол ийм л хүн. Тэр ингэж л оршин тогтнож ирсэн.

Ё.Отгонбаярыг боловсролын сайд байхад нь олон ч хүн түүнийг шүүх хяналтын байгууллагад шалгуулахаар өгч байсан. Гэвч тухайн үед түүнийг шалгасан ч үгүй, шалгахыг ч хүссэнгүй. Ё.Отгонбаярын бусармаг үйлдлүүдийг хамтран гүйцэтгэгчид нь Баабар мөн гэдгийг нь олон хүн баримттайгаар хэлж чадна. Тиймээс ч Баабар яаран өөрийн байр суурийг илэрхийлж, чаддаг ганц аргаараа худлаа хэмээн орилж байна. Худлаа гэж олон удаа, чангаар хэлвэл үнэн болохгүй.

Ерөөсөө энэ хоёр нам хэтэвч нэгтэй бөгөөд бүгд хоорондоо авлигалын сүлжээгээр холбогдсон. МАН-ын Ё.Отгонбаяр, АН-ын Баабар хоёрын хэрэг үүнийг батална. Одоо эрх баригчид Баабарыг шалгах уу гэдэг томоос том асуулт хариултгүй байна. Үнэхээр л шударга ёс оршин байгаа юм бол эсвэл шударга ёсыг тогтоохыг төлөө зүтгэж байгаа юм бол Монголын хууль шүүхийн байгууллага Баабар Ё.Отгонбаяр хоёрыг хамтад нь шалгах ёстой.