Монголчууд их нутгархаг үзэлтэй ард түмэн. Хувиа борлуулж, довоо шарлуулж л байвал сайхан амьдарч байна гэсэн ойлголттой байдаг. Тэр ч утгаараа ураг төрлийн хэн нэг нь төрийн өндөр албан тушаалд очвол дагаад л тэр замналаар явдаг. Тэгвэл уншигч та бүхэнд дараах жагсаалтыг хүргэж байна. Энэ бол манай хууль хяналтын байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн сүлжээ.

Хэдийгээр зарим нэгэн нь нэг байгууллагад ажиллаж байгаа бол өөр бусад нь ямар нэгэн байдлаар ижил төрлийн байгууллагад харьяалагдан ажиллаж байна.

  1. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун. Түүний эхнэр Улсын дээд шүүхийн шүүгчээр ажилладаг.
  2. Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт түүний эхнэр С.Жанхор Улсын дээд шүүхийн нягтлан бодогч
  3. Улсын Дээд шүүхийн гавьяат хуульч М.Дамирансүрэн түүний бүл дүү Нийслэлийн шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, М.Дамирансүрэн нь Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын газрын дарга Б.Үнэнбатын хүргэн ах
  4. Нийслэлийн Шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяа түүний хүү Г.Даваадорж Баянгол дүүргийн шүүхийн шүүгч
  5. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгч Р.Алтанцэцэгийн нөхөр Ц.Өлзийбаяр Хуульчдын холбооны өмгөөлөгч
  6. Баянзүрх дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Баатар түүний эхнэр М.Саранцэцэг Хуульчдын холбооны өмгөөлөгч
  7. Улсын Ерөнхий прокурорын газрын мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Л.Болд түүний эхнэр Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг
  8. Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга асан Б.Галдаа түүний хүү Г.Мөнхзул тус албанд мөрдөн байцаагч
  9. Нийслэлийн прокурорын орлогч Б.Батболд түүний эхнэр Д.Баянжаргал мөн Нийслэлийн прокурорын орлогч
  10. Дундговь аймгийн прокурор Ү.Содномцог түүний эхнэр Д.Даваасүрэн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч
  11. Өмгөөлөгч Д.Энхтунгалаг түүний ээж Б.Тогоохүү мөн өмгөөлөгч, шүүгч байсан
  12. Төв аймгийн шүүхийн шүүгч М түүний нөхөр О.Ганбат Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд мөрдөн байцаагч
  13. Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч Г.Буянжаргал түүний нөхөр Хуульчдын холбооны өмгөөлөгч Н.Шинэн
  14. Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч И.Ганбат түүний хамаатан Улсын Дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэр
  15. Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Амаржаргал түүний нөхөр Б.Мөнхбат Хуульчдын холбооны өмгөөлөгч
  16. АМГ-ын дарга Г.Алтансүх түүний эхнэр Д.Мөнхтуяа Улсын дээд шүүхийн шүүгч

Б.Тэмүүлэн

baabar.mn