Ерөнхийлөгчөөсөө эхлээд ямар их хошгируулна вэ?

Ерөөс тэгээд бүгдээр ямар чадмаг юм бэ?

Шударга байцгаая гэх лоозон барьчхаад

Шулганаад байсан нь хэзээ билээ

Ухаалаг төртэй болно гээд л ерөнхийлөгч гуай

Учиргүй яриад байгаагүй бил үү

Элбэгээ ерөнхийлөгчийн хошгируулах мэхийг

Ээдээ бас эд сайн сурчээ

Улсын минь боловсролын тойрогт

Сайхан үгээр халхавч хийсэн сайдтангууд нь

Сарампай хөтөлбөрүүдээр туршилт хийсээр удлаа

Санаж байгаа бол Отгонбаяр сайд

Шал дэмий Кембриж яриад дууссан

Нобелийн шагналтан Монголоос олон төрнө гээд

Номер нэг хошгируулалтын эзэн нь Гантөмөр болсон

Багш нарт минь сайхан байгаа

Балчир сурагчид хөгжиж байгаа гээд

Бараг өөрсдийг нь итгэтэл

Барьцгүй үгсээр хошгируулах гээд үзчих юм

Бидний хошгирох яах вэ

Боловсролын салбар хог болох вий

Биднийг хошгируулах яах вэ

Буцаад өөрсдөө харамсах вий