images_30

0-1 нас: Ээж намайг гэдсэндээ олчихоод устгах гэж нэгсэг оролдсон гэсэн. тухайн үед одоогийнх шиг захын байшинд соруул барьсан бэлэн алуурчид байгаагүйн ачаар би гараад ирсэн гэсэн. Нэгэнт гарцан юмыг яасан байхнуу? Өргүүлцэн байх нь байшд. Би чинь бас од оо, намайг өргөж авах гэж хэд хэдэн хүн ирсэн гэсэн. Нэг баян наймаачин хүүхэн авах гэсэн чинь 2 хүү нь"ээж энэ нэг жоохон юм чинь том болоод мэдрэл юм байвал яахын" гэсэн чинь авахаа больсон гэсэн. Бас хөдөөний малчин айл авья гэхэд нь ээж "нүднээс далд аваачиад яачих ч юм билээ" гэж бодоод өгөөгүй гэсэн. Бас нэг одой хүүхэн хүүхдээ өгчих гээл ээжийг нэгсэг шалсан гэсэн. Ийй аймар сонсогдож байна шүү. Тэгсээр нэг аймгийн төвийн залуу хосд 4сартай байхад минь өргүүлцэн гэсээн.



1-4 нас: Өргөж авсан аав маань ээлжийн ажилтай гал коммандад, ээж маань мангарр атаман хүүхэн байсан гэсэн. Ээж маань юу ч хийдэггүй, аав маань хувцасаа угаачихаад ээжид"ядаж бандаажаа өөрөө гаргаад хатаачих тэхү, хүн намайг муу хэлийшд" гэдэг байсан гэсэн. Би яахав дэ, бодуул цэцэрлэгт яваад л байж байдаг байсан байлгүй. Нэг удаа өргөсөн ээж маань намайг төруулсэн ээжид намайг түр харуулахаар авчирч өгсөн чинь миний цамц жаахан цус болцон байж л дэ. Тэгэхээр нь ээж яасын гэж асуусан чинь "Аавтай нь муудалцаад сандал шидсэн чинь охины хамрыг оноод цус гарцан юм" гэж хариулсан гэсэн, муу тэнэг. Тэжээвэр болохоор мангарр том гэдэстэй, аягүй чалчиа охин байсан гэсэн. Одоо манай охин яг тийм чалчиа. Хааяа чимээгүй болчихоор нь санаа зовдышд кк.



4-6 нас: ӨРгөж авсан ээж маань өөр нэг хар хүнтэй болоод аавыг хаяж явсан учир би төрхөмдөө буцсан. Хэдий намайг өргүүлцэн ч гэсэн төрүүлсэн ээж маань харилцаагаа таслаагүй байсны гавьяа байхдаа. Аав маань Намайг буцаааж гэрт минь хүргэж өгөх замдаа надаас нууж нулимсаа арчиад л, байсгээд л намайг амраах нэрийдлээр цагаа, замаа сунгаж байсан нь харин санаанд байдаг. Харин намайг хүргэж өгчихөөд гарах гэсэн чинь би аавыг дагаж уйлаад, бид 2 коридорт тэврэлдээд л нэгсэг уйлсан гэж ээж дараа нь ярьж өгөхөд самсаа шархирсан шүү.



7 нас: Их өсгөлүүн биетэй байсан болохоор эрт сургуульд орсон. Багшийнхаа хайртай шавь, хамгийн мундаг сурлагатай нь байлаа. Анх уншиж сурчихаад цагаан толгойгоо дэрлэж унтаад, шөнө ханан дээр сарны гэрэл ойрхон туссан байхаар нь номоо гаргаж уншиж ээжид загнуулж байлаа. Манайхан намайг хичээл давт гэж биш, хөөе солио тусав, ном бага унш гэж загнадаг байлаашд. Манайхан намайг хэддүгээр анги гэдгийг ч шууд цээжээрээ гялс хэлж мэдэх хүн байгаагүй, би тийм л дараагүй, байгаа байхгүй нь мэдэгдэдгүй охин байлаа. Харин тэр их хичээл зүтгэлээ зөвхөн уран зохиолын ном уншихад л зориулсан хүн дэ.



8-9 нас: Манайх аав ээжийн амьдарлын шаардлагаар хөдөө сумруу нүүж, би хөдөөний охин болсон до. Мөн л ангийнхаа хамгийн сурлага сайтай нэг нь байлаа. Харин энэ үеэр ээжээс хааяа мөнгө хулгайлж чихэр авч иддэг, ээжийг байхгүйд гоё санагдсан хувцасыг нь хичээлдээ өмсч явдаг (тийм аймар томдсон юмыг юу бодож өмсдөг байсан юм болдоо), манайд суудаг байсан эгчийн дэвтэрийн хавтасыг хулгайлж өөрийнхөө дэвтэрт хийж эдр.. Одоо бодоод байхад намайг арай дэндүү анхаардаггүй байсан болохоор хааяа ч гэсэн чихэр идмээр санагдаж, гангалмаар санагдаж, хүний хэрэглэдэгийг хэрэглэмээр санагдаж дээ гэж боддог шү. Би 8 настай байхдаа хоншоор нь цоорхой гуталтай, оймс байхгүй хөлөө цагаан даавуугаар ороож жиирэглэдэг байсан санагдаад байдын. Гэхдээ баттай хэлье, тэр үеэс хойш хүний юм хулгайлж байгаагүйээ ккк. Би ер шинэ хувцас өмсч байснаа санадаггүй. Хааяа нэг нөгөө өргөж авсан аав маань шинэ хувцас явуулдаг байлаа. Нэг удаа ээжид "багш намайг муухай хувцаслаж байна гээд байна" гэж хэлээд нэг гурван хос биеийн тамирын хувцас авахуулж байлаа. Худалч байжээ. Бас болоогүй, сургуульд орсноосоо хойш 7 анги хүртлээ зодоонч гэгдэж явлаа. Ингэд бичсэн чинь би ер нь аягүй солгой гарын хүүхэд байсын байна шүү



10-16 нас: Буцаад аймгийн төвд ирэв. Яагаадыг бүү мэд, ээж аав 2 тусдаа амьдардаг болцон байсан байхын одоо санахнээ. Гэхдээ л аав амралтын өдрөөр ч юмуу, хааяа нэг ирж хонодог, ээж аав 2 дажгүй л харьцаатай байх шиг байсан болохоор нээх салж сарнисан, надад хүнд туссан юм байхгүйэ. Хөдөөнөөс шилжиж ирээд, бас нэг сургууль сольсон болохоор их ганцаардмал болж, жинхэнэ номонд донтсон до. Ангидаа байнгын дуугүй, ааштай хүүхэд байдаг байлаа. Бараг л дугасан хүү болгонтой зодоон хийчих гээл.. Тэгээд л буддын сургаалийн тухай ямар нэртэй ч билээ дээ, нэг нэвтрүүлэг үзээд л зовлон бүхний үндэс хүн өөрөө юм байна, хүнээс авахыг хүссэн юмаа өөрөө эхлээд өгөх ёстой юм байна гэж ухаараад л... Хамгийн анхны туршилт нь төрсөн ахыгаа нэрээр нь дууддаг байснаа больж ахаа гэж дууддаг болсон чинь намайг зөрүүлээд "миний дүү" гэж дууддаг болоод л, гэрт дотор миний талд орж намайг халамжилдаг хүн нь ах маань болж хувирахыг хараад л цаашлаад ээж, ангийнханруу нөгөө аргаа хэрэглээд л нийгэмд эзлэх байр суурь(ккк сүртэй хэлсэн) эрс дээшилсэн дэ. Гэхдээ яаж ч адайр ааштай, хүнтэй нийцгүй хэцүү хүүхэд гэгдэж байлаа ч хэзээ ч муу сурдаг байгаагүйээ.



16-17 нас: А нилээд өндөр болоод, загвар магвар гэж нэгсэг хөөрцөглөөд, хальт эрэгтэй хүүхэдтэй үеэрхэх гэж үзээд (дараа нь нөгөө хүүхдээ аймар ноль сурдагийг нь мэдээд хаяцан), муудаж байсан сурлагандаа сайжраад, англи хэл оролдож үзээд олимпиад энэ тэрд ороод, МУИСн хуваарь аваад л 10 жилээ өндрөлсөн дөө.



18 нас: Аяаа миний арван найман нас яаж өнгөрсөн бэ гэжүү. Их сургуулд ороод хуучин 10 жилийн ангийнхаа, 8р ангиасаа хойш намайг харсан гээд нэг хөвүүнтэй үерхэж эхэлсэн дэ. Хичээл мичээл хийгээгүйээ, шувтан үерхсээр байтал л таарсан ккк. Хөтлөлцөөл хотын гудамж метрэлсээр байгаад 1р курсээ төгсөөд зун нь тэнгэрийн сүнсээ гээгээд л...Зунжингаа хуучин ангийнхантайгаа нийлж дэмий тэнээд л.. Гэхдээ манай ангийнхан ёстой добрый хүүхдүүд. Архи ууна гэж байхгүй, хэрэлдэж муудалцана гэж байхгүй. хэдэн хүүхдүүд гар гараасаа хөтлөөд л дэмий тэнээд, нэгнийдээ очиж муушигдаад л болоо



19-21 нас: Өө нөгөө бандитайгаа үерхсээр байтал л таарсан. Зуны амралтаараа найз бандитайгаа нийлж зайрмаг зарж, цагаан утас ажиллуулаад л... Наадамын талбай дээр очиж бизнесээ хийгээд л... Энэ хооронд хичээлээ таг хаячихаагүй лдээ, бас хуулсаан хуулсан ккк. Улсын шалгалтаа нэг юм дажгүй өгөөд улирч мулиралгүй төгсөөд, бас болоогүй э төгсөхөөсөө өмнө ажилд орцон учир их сургуулийн ангийнхантайгаа нийлж дарвиж амжаагүйэ.



22-27 нас: Ажлангаа хүүхэд гаргасаар байтал таарлаа даа. Мэдээж нөгөө хичээл хийлгэлгүй дагуулж тэнээд байсан ангийнхаа бандийн 2 хүүхдийг нь гаргаж өгчөөл байжийн. Яг сайхан ажиллая гэхээр жирэмсэн, яг сайхан хүүхэд өсөөд ирэхээр ажил. Одоо л галзуу барын аманд гараа хийж аваад, хийж аваад, хөгширсөн хойноо мөрөөдсөнөөрөө амьдарч чадах эсэхээ үзье.



Цаашид нэг иймэрхүү



28-32 нас: Өөрийн чадлаараа зүтгэсээрээ байгаад эхлүүлсэн бизнесээ тогтвортой болгочлоо. Одоо цаашид дэлгэрүүлэх шатандаа орно доо. Хүүхдүүд маань том болсон, сургууль цэцэрлэг гээл явж байна. Нөхрөө гадаадад сурах гээд явсан хойгуур ганцаараа болгох гэж чардайлаа даа. Харин ойрноос дүү нэхээд болох биш



32-37 нас: Баларсаан, дахиад 2 хүүхэдтэй болцон. Нөхөр бөөн баяр, гэр дүүрэн хүүхэд



37-40 нас:


Бичсэн:Галзуу хүний өдрийн тэмдэглэл