20150401-020


Манай гараг ертөнцийн хаа нэгтээ ширэнгэн ой, халуун орны шугуй, аглаг ууланд ёс заншил, уламжлалаараа дэлхийн нүд, чихийг дэлдийлгэх хэсэг бүлэг хүмүүс амьдарсаар байна.
Тэд өнөөдөр дэлхий нийтийн хамраад байгаа даяарчлалааас алслагдмал шигүү ой, эзэнгүй цөл, аглаг хөвч тайгад нуугдан оршдог.

Хули, Папуа – Шинэ Гвиней

20150401-011

Папуа үндэсний дунд хули хэмээх овог аймаг бий. Хэдийгээр энэ овог аймаг нь Сатерн-Хайлендс мужид харъяалагдаж, гадны улстай харилцаж, жуулчидтай хэл амаа амархан ололцдог ч өөрийн гэсэн “тусгаар соёл заншилтай” хүмүүс. Одоогоор 150 мянга орчим хуличууд аж төрдөг бөгөөд бусад овог аймгаас улаан хиймэл үсээрээ эрс ялгардаг гэнэ.

Догончууд, Баруун Африк

20150401-012

Догончууд Баруун Африкийн Мали улсад амьдардаг. ХХ зууны эхээр судлаачид нэгэн омог аймагт зочилж, ер бусын эд өлгийн зүйл буюу хадны зургийн гэрч болсон байдаг. Эдгээр нь 700 жилийн настай бөгөөд энэ нь зураг болон домог ёсоор тус омгийнхон эрт дээр цагаасл одон орон судалж байсныг илтгэж байв.

Чимбу, Папуа - Шинэ Гвиней

20150401-013

1930-аад он хүртэл Папуа-Шинэ Гвинейн нутгийн гүн бараг судлагдаагүй байсан. Энд амьдралынх нь хэв маяг чулуун зэвсгийн үеэс бараг өөрчлөгдөөгүй энэ дэлхийн сүүлчийн гэж хэлж болох овог аймаг байсан нь чимбучууд. Тэднийг 1980 онд л олж нээсэн билээ. Папуачууд орчин үетэй хөл нийлүүлэх болж, уламжлал, ёс заншлаа гээж байхад даяарчлалын эсрэг одоо болтол зогссоор байгаа нь чимбучууд юм.

Ненцууд, ОХУ

20150401-014

Ямал буюу хөрвүүлбэл “Ертөнцийн төгсгөл” нэртэй хойг нь мянга мянган жилийн турш ненц омгийнхны өсч төрсөн гэр байсаар иржээ. Өдгөө тэдний уламжлалт нүүдэлчин амьдрал нь цаг уурын өөрчлөлт болон байгалийн хийн баялгийнх нь улмаас болж сүйрлийн ирмэг дээр ирээд байна. Гэхдээ одоо ч ненцууд цельсийн 50 хэмийн хүйтэн болоход цаа бугийн сүргээ туун оторлосоор байна.

Асаро, Папуа - Шинэ Гвиней

20150401-015

Асарочуудын онцлог бол шавраар хийсэн аймшигт баг зүүдэг явдал юм. Домог ёсоор асарочууд дайсагнагч овогтоо ялагдан Асаро голыг даган зугтаж, усанд нуугдаж байжээ. Харин харанхуй болоход тэд уснаас гарсан бөгөөд харин дайснууд нь шавар шавхай болсон “сүнснүүдийг” хараад айсандаа орхин зугтсан гэдэг. Ингэж тэд тосгондоо эргэн ирж дайснуудаа айлгахын тулд шавраар аймаар дүсртэй баг хийж зүүдэг болсон гэдэг.

Химба, Намиб

20150401-016

Намиб улсын хойд хэсэгт хагас нүүдэлчин амьдралын хэв маягтай онцгой ард түмэн аж төрдөг нь химбачууд. Дайн ба ган гачгийн дунд өнгөрсөн тэдний амьдрал зуун жилийн турш бараг өөрчлөгдөөгүй.

Казакууд. Монгол

20150401-020

Вур, монгол, энэтхэг-ираны овог аймгуудын үр сад Сибирь, Хар далайн хооронд нутаглан суурьшсан нь казак Монголчууд. Хагас нүүдэлчин буюу суурьшмал болон нүүдлийн хэв маягийг хослуулсан тэд лалын шашинтай. Тэдний ялгарах гол онцлог нь бүргэдийн ан юм. Жил бүр бүргэдийн баяр болдог бөгөөд энэ баярт Монголын бүх аймаг, сумдаас зочид ирж оролцдог байна.

Пигмеи баяка, Төв Африкийн Бүгд Найрамдах улс

20150401-021

Бүгд найрамдах Конго улсын хойд хэсэгт пигмеи омгийнхон амьдардаг. Ой ширэнгэ бол тэдний хаант улс. Зөвхөн энд л тэднийг хэн ч оролдохгүй, амьдралын дүрэм журам үйлчлэхгүй, ажиллахыг хүчлэхгүй, эрх дураар.

Тэдний амьдралын хэв маяг, зан заншил, хоол унд ойн баялгаар хэмжигдэнэ. Тэд маргаашийн талаар огт санаа зовдоггүй. Ширэнгэн ой тэдэнд ийм эрх чөлөөг олгодог. Эрчүүд нь анд явж, эмэгтэйчүүд нь навч, үр жимс түүнэ. Мод, өвсөн овоохйд унтана. Тэд яг л бид ном уншдаг шиг ойг уншиж чадна.

О.Цолмон