Ким Жон Намын үхэл ба Ким Чен Ирийн долоон хүүхдийн эмгэнэлт хувь заяа

СӨҮЛ. /TASS/. БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны ах Ким Жон Нам-ыг Малайзын нэгэн нисэх онгоцны буудалд хөнөөжээ.

Энэ тухай Yonhap агентлаг эх сурвалжаа дурдалгүйгээр товч мэдээлэв.

Харин Өмнөд Солонгосын Chosun кабелийн телевиз засгийн газрын эх сурвалжийг иш татан мэдээлснээр, Ким Жон Нам-ыг Малайзын нисэх онгоцны буудалд явж байхад нь үл мэдэгдэх хоёр эмэгтэй түүнийг хортой зүүгээр хатган амийг нь хөнөөжээ. Сэжигтэн этгээдүүд хэргийн газраас оргон зайлсан байна.

Reuters-ийн мэдээлснээр, Малайзын цагдаагийнхан одоохондоо Ким Жон Нам амиа алдсан гэдгийг батлаагүй байна. “БНАСАУ-ын иргэнийг Куала-Лумпурын нисэх онгоцны буудлаас түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэсэн боловч тэрбээр эмнэлэгт очих замдаа нас барсан. Цогцсыг таниулах ажиллагаа явагдаж байна” гэж Малайзын хууль сахиулах байгууллагын төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгдэв.

Ким Жон Нам бол БНАСАУ-ын удирдагч асан Ким Жон Ир-ийн том хүү нь юм. Түүний эх нь Умард Солонгосын нэрт жүжигчин Сон Хе Рим ажээ.

Ким Жон Нам нэг хэсэг БНАСАУ-ын удирдагчийг өв залгамжлах хамгийн их магадлалтай хүнд тооцогдож байсан юм. 2001 онд тэрбээр Япон руу хуурамч паспортоор нэвтрэх гэж байгаад баригджээ. Энэ явдлаас хойш Ким Жон Нам Макаод амьдарч байсан талаар мэдээллийн эх сурвалжид дурьджээ.

Ким Чен Ирийн долоон хүүхдийн эмгэнэлт хувь заяа

14328067365566e550ddec7

Умард Солонгосын харгис удирдагчийн талаар хүмүүс тэр бүр мэдээд байдаггүй. Түүнийг эхээсээ долуулаа гэдгийг ч сонсоогүй байж болох юм. Учир нь түүний гэр бүлийнхний талаарх мэдээлэл хэзээд хатуу нууцлагдсаар ирсэн билээ. Умард Солонгосын өмнөх удирдагч Ким Чен Ир нас барсны дараа оршуулах ёслол дээр нь ч ар гэрийнхэн нь харагдаагүй гэдэг. Тэгвэл энэ удаад Ким Чен Уны гэр бүлийнхний талаар мэдээллийг хүргэхийг зорилоо. Түүний долоон ах дүүсийн ихэнхи нь өөд болж, цаазлуулахаас гадна өөр улсууд руу цөлөгджээ.

Ким Ир Сунг

Kim_Il_Sung_Portrait-2Ким Чен Уны өвөө болох Ким Ир Сунг Умард Солонгос улсыг 1948 оноос 1994 он хүртэл удирдсан буюу хамгийн олон жил тус улсыг толгойлсон.

Ким Чен Ир

kim_jong_il__s_smile_by_shitalloverhumanity-d5d4mw9Ким Чен Ир Ардчилсан Солонгос улсыг хөл дээр нь босгож дэлхий дахинаа сүр хүчээ тунхагласан удирдагч. Ким Чен Уны төрсөн эцэг тэрээр 1994 – 2011 оны хооронд улсаа удирдсан юм. Түүнийг БНАСАУ-ын төрийг барьж байх хугацаанд тус улс цөмийн зэвсэгтэй улс гэдгээ дэлхий дахинаа зарлан тунхаглажээ.

Ко Ён Хуй

tumblr_static_2_ko_yong_huiКо Ён Хуй бол Ардчилсан Солонгосын өнөөгийн удирдагч Ким Чен Уны ээж нь бөгөөд Ким Чен Ир удирдагчийн 2 дахь эхнэр нь юм байна. Тэр 7 хүүхэд төрүүлсний гурав нь охин дөрөв нь хүү байжээ.

Ким Чен Ир

Kim-Jong-UnКим Чен Ир өнөөгийн Ардчилсан Солонгосын дарангуйлагч, харгис удирдагч өдгөө 31 настай. Түүнийг үхсэн талаарх таамаг дэлхий даяар тархаад байсан ч тэрээр эрүүл саруул байгаагаа нотлон олны өмнө гарсан билээ.

Ким Жон Нам

NM515701_a_248010cКим Жон Нам бол Ким Чен Ир удирдагчийн хамгийн том хүү боловч 2001 онд Токиогийн Дисней ландад үйлчлүүлэх гэж байсных нь төлөө улсаасаа шууд хөөж байсан юм. Тэрээр эцгийнхээ нэрийг гутааснаас болж улсаасаа хөөгдөн Макаод амьдарч байсан гэдэг. Гэвч түүнийг хөнөөсөн талаар мэдээлэл гараад байгаа юм.

Ким Чен Чул

kim-jung-il-second-son-kim-jong-chul-picture2Дунд хүү Ким Чен Чул нас баржээ. Умард Солонгосын эх сурвалжид мэдээлсэнээр Ким Чен Чул хэтэрхий их зүйлд оролцдогоосоо болж цаазын ял сонссон гэжээ. Тэрээр хамгийн сүүлд 2011 онд болсон Эрик Клептоны тоглолтон дээр харагджээ.

Ким Жу Ай

Харин Ким Чен Уны хамгийн том эгч Ким Жу Ай-ийн талаарх мэдээлэл одоог хүртэл хаана ч байдаггүй нь олны гайхшралыг ихээр төрүүлдэг.

Ким Сул Сонг

Ким Сул Сонг буюу өнөөгийн удирдагчийн зулай дээр гишгэж төрсөн эгч нь хөрөнгөө битүүмжлүүлсэн бөгөөд түүний нөхөр болох Чан Сук Тек хээл хахуулийн хэрэгт орооцолдон цаазлагдсанаас хойш ийнхүү эрхээ хасуулан амьдарч байгаа юм байна.

Ким Ёо Чен

Түүнийг Умард Солонгосын удирдагчийн хамгийн ойрын хүн гэдэг. Ахыгаа эзгүй үед дүү нь ар ажлыг амжуулж байдаг гэх мэдээ байдаг. Залуу бүсгүй Швецарь улсад ахтайгаа хамт боловсрол эзэмшжээ. Түүнийг хэдэн онд төрсөн талаарх мэдээлэл ч байдаггүй бөгөөд ажиглагчид 1987-1988 онд төрсөн гэж үздэг.

Эх сурвалж: Criminal.mn