УИХ-ын чуулган уг нь хуваа­рийн дагуу бол долдугаар са­рын 10-нд хаврын чуулганы хаал­таа хийдэг билээ. Өөрөөр хэл­бэл, наадмын өмнөхөн УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийж баярын уур амьсгал ордог. Гэ­тэл өнөө жил долдугаар са­рын 1-нд буюу мягмар гарагт хаал­таа хийнэ гэсэн мэдээлэл бай­на. Үнэн худлыг мэдэхгүй ч энэ өдөр бүх хуулийн төс­лөө хэлэлцэж батлаад чуул­ганаа хаахаар ярилцжээ. 


Сэр­чихгүй бол сайхан зүүд. Нэг өдөрт багтааж 10 гаруй хуу­лийн төслийн эцсийн болон анх­ны хэлэлцүүлгийг хийж ча­дах болов уу, тэд. Төмөр за­мын бодлогоо батлах гэж хэрэлд­сээр мягмар гараг дуусчихвал яах вэ. Шилэн дансны хууль ганц­хан өдөрт хэлэлцэж батлах хууль байсан юм бол яагаад ин­гэж хугацаа удаашруулж улс төр хийв. Тухайлбал, хав­рын чуулганы хуралдааны хам­гийн их хүлээлт үүсгэсэн Ашигт малтмалын тухай хуу­лийн анхны болон эцсийн хэлэл­цүүлгийг нэг өдөрт багтааж хий­нэ гэж ярилцжээ. Ингээд нэг­хэн өдрийн дотор хоёр хэ­лэл­цүүлэг хийчих байсан бол ин­гэтлээ их хугацаа алдаж, хү­лээлт үүсгэх шаардлага бай­сан уу гэж асуумаар. Ашигт малт­малын тухай хууль өнөөдөр ний­гэмд хүлээлт үүсгэсэн хам­гийн чухал хуулиудын нэг бол­чихоод байгаа юм.

Энд олон учир шалтгаан байгаа. Нэгдүгээрт, тө­рийн алдаанаас болж үүдээ барьсан маш олон хай­гуулын компаниуд үйл ажил­лагаа нь сэргэснээр олон зуун залуус ажлын байраар хан­гагдаж, тэр хэмжээгээр эдийн засагт орж ирэх хөрөнгө нэ­мэг­дэнэ. Цаашлаад хөрөнгө оруу­лагчдын итгэл ч энэ хууль бат­лагдсанаар сэргэх юм. Тодруулж хэл­бэл, Ашигт малт­малын ту­хай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хүчингүй болсон цуц­лагдсан, маргаантай байгаа 300 гаруй лицензийн асуудлыг шийд­сэнээр 100 гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа сэргэх боломж бүрдэж байгаа юм. Төр маш том алдаа гаргаж байсан. АМГ-ын дарга Д.Батхуяг гэх мэт цөөхөн хэдэн хүний лай лан­чигаас болж 106 лицензийг хү­чингүй болгосон. Үүний ха­риу мэдээж монголчуудын амьд­­­­ралд хүндээр туссан нь нууц биш.

Уул уурхайн хө­рөн­гө оруулагчид итгэл ал­дарч, мон­голоос гарч явах нь ихэс­сэн, одоо ч хэвээрээ. Ли­цен­зээ хураалгасан хэсэг бүлэг нь ёс­­той л Монголын төрийг зү­хэн занаж байсан. Харин одоо энэ бүхнийг засах үүрэг эргээд төрд ногдож байгаа хэрэг юм. Хэсэг нөхдийн хийсэн ал­дааг баллуурдаж, өнгөцхөн дүг­нэж байсан өөрсдийнхөө ал­дааг засах боломжийг Ашигт малт­ма­лын тухай хуульд нэмэлт  өөрч­лөлт оруулах замаар ший­дэх боломжтой болсон. Хуу­лийг тойрсон шүүмжлэл бай­гаа, цаашдаа ч улстөржүүлж мар­галдана. Гэхдээ Урт нэртэй хуу­лийн үзэл баримтлалтай энэ хуулийн нэмэлт өөрчлөлт хар­шилдахгүй. Ирээдүй хойч­доо хадгалсан их үүц рүүгээ хум­сын төдий ч хуруугаа дүрэх­гүй гэдгийг хуулийн төсөл са­наачлагчид ам бардам хэлж бай­гаа юм. 

Газар нутгийн 70-80 хувь нь онгон дагшинаараа үлдэж үлдсэн 20 хувьд нь олгочихсон байсан лицензүүдийг хаас­ны­гаа арай зөөлрүүлэх асууд­лыг хөндөх болохоос сөрөг хүч­ний улстөржүүлээд бай­гаа шиг бүх газар нутгаа гад­ны­ханд найр тавьж өгөх зүйл яригдахгүй. Цаашлаад өнөө­дөр орхигдчихоод байгаа хай­гуу­лын зөвшөөрлийг олгож энэ сал­барын хөгжлийг дэмжих хэ­рэг­цээ шаардлага бий бол­чи­хоод байна. Хайгуулын сал­­барыг хөгжүүлж, газар нут­­гийнхаа баялгийг судалж тог­тоох­гүй­гээр бид ирээдүй хойч­доо их баялаг хадгалж байна гэж “баяр­хах” боломж байхгүй. Тиймээс төрөөс тогтоосон газар нутагт хайгуулын тусгай зөвшөөрлийг ол­гож эхлэх, ингэснээр ши­нэ хөрөнгө оруулалтыг та­тах болон Монгол Улсын баялаг нөөцийг нэмэгдүүлж эдийн засгийн баталгаа чадав­хийг улам сайжруулах, хариуц­ла­га­тай уул уурхайг хөгжүүлэх, бү­тээгдэхүүний зах зээлийн энэ нь хэлбэлзэл ихтэй хөрөнгө оруу­лалт ихээр шаардагддаг энэ салбарын эрх зүйн орчинг урт хугацаанд тогтвортой байх гол зорилтуудыг хэрэгжүүлж чадах нөхцөл бүрдэх юм. 

Хайгуулын үйл ажиллагаа сэргэснээр жилд 1.0-1.5 тэрбум ам.долларын жи­жиг дунд хэмжээний хөрөнгө оруу­лалт орж ирэх билээ. Нам­рын чуулганаас өмнө эдийн за­сагт итгэлийн оч асах магад­лал ч өндөр бий. Өнөөдөр Мон­голд хөрөнгө оруулах гэ­сэн маш олон хүн зөвхөн хуу­лийг хүлээж сууна. Хайгуул хийх эрх нь нээгдэж, өмнөх Зас­гийн газрын балгаас болж эрхээ хаалгасан компаниуд хуульд захирагдан ажиллаж эхэлс­нээр эдийн засагчдын хэ­лээд байгаа их мөнгөний чи­мээ дуулдах нь. Саяхан АНУ дахь Монгол Улсад бизнес эрх­лэгч­дийн нийгэмлэгийн тэр­гүүн “Гуравдагч хөршийн биз­нес­мэнүүд Монгол яагаад үр­гэлж хуулиа өөрчилдөг юм бэ. Хуулиа батлах гэж ямар их хугацаа алдаж байна вэ. Бидэнд хөрөнгө оруулах сонир­хол байгаа ч тэдний хууль хүлээлт үүсгэж байна” хэмээн учир­ладаг гэдгийг хэлж байсан юм. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруу­лагч­дыг бид хуулиасаа, хуулиа баталж чадахгүй хэрэлдэж хэлэлцэж байдгаасаа болж алд­саар байна. 

Наадмаас өмнө хуу­лийг нь батлаад энэ зун хө­рөнгө оруулагчдыг татах та­лаар ажиллаж чадвал намар гэхэд эдийн засаг шууд хөл дээрээ босчихгүй юм гэхэд ямар­тай ч дөрвөн хөллөөд мөл­хөх хэмжээнд очих нь мэ­дээж. Тиймээс мягмар гарагт баг­таагүй учраас намрын чуул­ганаар хэлэлцье гэж гө­жүүд­лэхгүй гэж найдъя. Цагаан су­варгын ордын төрийн эзэмш­лийн хувь тогтоох тухай, Тө­рөөс төмөр замын тээврийн та­лаар баримтлах бодлого хэ­рэг­жилтийг хангах зарим арга хэм­жээний тухай, Газрын тосны тухай, Шилэн дансны тухай, Ашигт малтмалын тухай гэсэн маш олон хуулиуд батлагдаж гарах байх гэсэн хүлээлтийг битгий үгүй хийгээрэй. Ээлжит чуулганаа хаасан ч ээлжит бус чуулганаа хуралдуулж энэ мэт хуулийн төслүүдээ хэлэлцэж дуусах нийгмийн захиалгыг биелүүлээрэй. Ядахдаа долду­гаар сарын 10 хүртэл өдөр бол­гон чуулган хуралдаж хуулийн төс­лүүдээ эмхэнд нь оруулмаар байна. Эдгээр хуулийн цаана маш олон хүний амьдрал хувь заяа, улс орны эдийн зас­гийн сэргэх, сэргэхгүй асуу­дал байгаа учраас өчүүхэн ам­бийц, өөр хоорондын хэрүүл мар­гаа­наа хойшлуулж хүлээлт үүс­гэ­сэн, нэн чухал хуулиудаа эх­лээд баталчихмаар байна шүү, ги­шүүд ээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Өнөртогтох