Оросын иргэний тухай яриа хөөрөө өрнөхөд, олон хүн цагаантны генерал Деникин, Юденич, Корнилов, Каппель, улаан цэргийн дарга Буденный, Котовский, Миронов, Лазо, Фрунзе нарыг дурсдаг. Энэ дайнд хэн нь зөв, хэн нь буруутай тухай яриа өнөөдөр ч дуусаагүй л байна.Гэвч тэр үед Оросын Дээд захирагч Александр Колчакийн амраг Анна Тимирёва гэгч эмэгтэйн нэр Иргэний дайны түүхэнд гардаг юм.

Анна Тимирёва, Александр Колчак

Анна Васильевна Сафонова сурвалжит гаралтай. Тэр 1893 онд Кисловодск хотод төржээ. Түүнийг 13 нас хүрэхэд, тэднийх Санкт-Петербургтнүүж ирсэн байна. Энд Анна гүнж Оболенскаягийн гимназид сурч,1911 ондтамжилттай төгсжээ. Анна герман, франц хэлээр чөлөөтэй ярьдаг тун боловсролтой нэгэн байсан байна. 18 настайдаа тэнгисийн цэргийн офицертай сууж, 3 жилийн дараа хүү Владимираа төрүүлжээ. Гэвч энэ гэрлэлт Тимирёваг Колчактай танилцах хүртэл л аз жаргалтай байсан байна.

Анна Темирёва, хүүхэд ахуйн овог нь Сафонова

Тэд 1915 онд Гельсингфорсод анх танилцжээ. Аннагийн нөхөр, нэгдүгээр зэргийн ахмад тэнд алба хааж байсан байна. Энэ нь жинхэнэ хайр сэтгэл байжээ! Анна Васильева, Александр Васильевич хоёр хоёулаа гэр бүлтэй байсан ч, тэднийг юу ч зогсоож чадаагүй байна. Байнга уулзах болж, хайр сэтгэл нь яваандаа дурлал болон хувирчээ. Тимирёва тэгэхэд дэд адмиралыг үнэхээр шүтэн бишэрч, харин Колчак түүнд сэтгэл хөдлөм захидал занаа байнга бичдэг байсан аж.

Александр Колчак ажил дээрээ

Бараг хувьсгал ялмагц 1917 онд Тимирёвагийн нөхөр гадаадад гарч, Колчакийн эхнэр, хүү хоёр Парист үлджээ. Колчакийг Англиас буцаж ирмэгц Анна Васильевна түүн дээр хүрч ирсэн байна. 1918-1919 онд Тимирёва Омск хотод Сайд нарын зөвлөлийн хэрэг эрхлэх газрын дэргэдэх хэвлэлийн хэлтэс болон Дээд захирагчийн (одоо Колчакийг ингэж өргөмжилдөг юм) орчуулагчаар ажиллаж байжээ. Тэрээр эмнэлэгт шархдагсдын хажууд болон цэргүүдийн цагаан хэрэгсэл оёдог газарт байнга харагддаг байж.

Цаазлагдахынхаа өмнө адмирал Колчакийн хоригдож байсан өрөө

Колчакийн армийг улаантнууд бутцохиж, францын генерал Жанены чимээгүйхэн зөвшөөрснөөр чехословакийн корпусын удирдлага Колчакийг Цэргийн хувьсгалт хороонд өгөхийг зөвшөөрсөн гээд ямар ч үед Анна Васильевна түүнтэй хамт байжээ. Онцгой комиссынхон цагааны адмиралыг хоёр долоо хоногийн туршид байцаахад Анна өөрийгөө сайн дураараа баривчлуулсан төдийгүй, гурван ч удаа түүнтэй уулзаж, гарцаагүй үхлийн өмнө хайртай хүнээ чадах чинээгээрээ дэмжиж байсан байна.

Анна Тимирёва

Колчакийг буудан хороосны дараа Анна Тимирёваг шоронгоос суллаж, гэхдээ чухамхүү тэр үеэс түүний жинхэнэ загалмайн замнал эхлэсэн байна. Бүр 1920 оны зургаадугаар сард түүнийг Омскийн бөөнөөр хорих газарт 2 жил албадан ажил хийлгэхээр явуулжээ. Шоронгоос суллагдсаныхаа дараа тэр Харбинд гарах өргөдлийг эрх баригчдад өгчээ, тэнд түүний анхны нөхөр сууж байсан байна. Гэвч татгалзсан хариу ирж, бас нэг жил шоронд оржээ. 1922 онд түүнийг гурав дахь удаагаа баривчилж, “гадаадынхан болон цагааны хуучин офицеруудтай холбоотой байсан” хэргээр түүнийг бас гурван жил шорондсуулгасан байна.

Анна Тимирёвагийн хэрэгт хавсаргасан гэрэл зураг

Суллагдсаныхаа дараа Анна Васильевна төмөр замын инженер Владимир Книпертэй гэрлэжээ. Гэвч “өнгөрсөн үеээ нуусан” хэргээр 1935 онд дахин баривчлагдсан байна. Хэсэг хугацааны дараа хорих ялыг Дээд Волочект хараа хяналтын дор суух шийдвэрээр сольжээ.Тэрээр хашаа цэвэрлэгч, оёдолчноор ажиллаж байсан байна. 1938 онд зургаа дахь удаагаа баривчлагдаж, дайн дууссаны дараа л суллагджээ. Тэр үе гэхэд түүний төрөл төрөгсдөөс хэн ч үлдээгүй байна. 24 настай хүү Володягий нь1938 оны тавдугаар сарын 17-нд буудан хороожээ. Владимир Книпер эхнэрийг нь хавчин хяхаж байгааг даалгүйгээр, 1942 онд зүрхний шигдээсээр нас барсан байна. Аннаг Москвад суухыг зөвшөөрөөгүй учир, тэр Рыбинск хотод (тэр үеийн Щербаков хот) очиж, эндрийн драмын театрт хувцас, эд өлгийн зүйл хариуцан ажиллаж байжээ. 1949 оны 12 дугаар сард Анна Васильевнаг дахин баривчилсан байна. Энэ удаа зөвлөлтийн эсрэг суртал нэвтрүүлэг явуулсан хэргээр баривчилжээ. Нэг цехийн хүмүүс нь түүнийг гүтгэн доромжилдог байж. Ярославын шоронд арван сар хоригдсоны дараа Енисейскт шилжүүлжээ. Рыбинск хотод буцаж ирээд, драмын театрт дахин ажиллажээ.

Анна хүү Владимирын хамт

Тэр үе гэхэд тэрээр сэргэлэн харцтай, ухаалаг, намбалаг сайхан эмээ болсон байжээ. Колчактай холбоотой түүний намтар түүхийг театрт хэн ч мэддэггүй байж. Таетрын найруулагч (сурвалжит гаралтай гэж ярьцгаадаг байжээ) нь Анна Васильевнатай тааралдах бүрийдээ түүн дээр очиж, гарыг нь үнсдэгийг хараад л бүгд гайхдаг байсан гэнэ.

Анна Васильевна Тимирёва

Анна Васильевнаг 1960 онд л цагаатгажээ. Тэрээр тэр даруйдаа Москвад ирж, Плющихын гудамжинд нийтийн байранд орсон байна. Ойстрах, Шостакович нар хөөцөлдөж байж, түүнд 45 рублийн тэтгэвэр тогтоолгож өгчээ. Заримдаа түүнийг “Мосфильм” студид олон хүн оролцсон хэсгийн зурагт оролцуулахаар урьдаг байсан бөгөөд Гайдайгийн “Эрдэнэ нуусан гар” кинонд цэвэрлэгчийн дүрээр зурсхан, Бондарчукийн “Дайн ба энх” киноны Наташа Ростовагийн анхны үдэшлэг дээр настай сурвалжит эмэгтэйн дүрээр гардаг юм.

С.Инда