Германы гэрэл зурагчин Свен Зеллнер нь 2012 онд "Алтны үнэ цэнэ" хэмээх нэртэй манай улсын гар аргаар алт олборлогчдын амьдралаас сэдэвлэсэн баримтат киногоор олон улсын наадмуудаас нэлээдгүй шагнал хүртэж олонд танигдсан уран бүтээлч юм.

Тэрээр монголчуудын аж амьдрал, соёл зан заншлын холбогдолтой олон гэрэл зургийн төсөл хэрэгжүүлснээс "Монголын диско" нэртэй гэрэл зургуудыг онцлон сонирхуулж байна.

Тэрээр фото нийтлэлийнхээ тайлбарт баян монголчуудыг сурвалжилж тэднийг Роллс Ройс машин унадаг, Солонгосоос оройн хоолонд нисдэг тэргээр ирдэг зэргээр тодорхойлоод Оросын олигархууд шиг шинэ баячуудын давхарга бий болсон, гэтэл баян ядуугийн ялгаа улам бүр холдсоор байгааг онцолжээ.

Мөн Ардчилсан намын улс төрч, хуучин мэргэжлийн сумоч байсан Кёкюшүзан Д.Батбаяртай уулзахад “Монгол бол хурдтай хөгжиж байгаа улс.

Гэхдээ энд дундаж давхарга гэж байхгүй, зөвхөн дээд ба доод давхарга байгаа нь том асуудал болоод байна” гэсэн, профессор С.Молор-Эрдэнэ “Эд баялаг болгоны цаана гэмт хэрэг нуугдаж байгаа” хэмээснийг дурджээ.

Үүнийг нь авлигын хэргээр яллагдсан Н.Энхбаярын дэмжигч учраас ч ингэж хэлэх нь аргагүй хэмээн ёжлохоо ч тэрээр мартсангүй.

Алтангэрэлийн Урангоо, UA Consulting ХХК, "Uran-Beauty“-гийн захирал.

Монголын "Extacy" охидын хамтлагийн гишүүн

Blue Sky цамхаг

Хошууч Бат-Эрдэнэ цэргүүдтэйгээ

Загвар өмсөгч О.Ариунзул

Кёкюшүзан Д.Батбаяр

Cashmere Workshop-ын загварын шоу

Тунгалагийн Батбилэг

DZ man нэрээр олонд танигдсан сэтгүүлч, уран бүтээлч

Т.Батбилэг нь "Байгалийн чулуу" ХХК-ийн захирал бөгөөд өөрийн барилгын талбар дээрээ

Загвар өмсөгч О.Ариунзул бэлтгэлийн үеэр

Амартүвшингийн Амундра, Ерөнхий сайдын түр зөвлөх, Масс Медиа ХХК-ийн захирал

Харин иргэдийн амьдрал нэг иймэрхүү

33 настай орон гэргүй иргэн Баттулга

Гэр хороолол

Метрополис шөнийн цэнгээний клубын ди жи

Метрополис шөнийн цэнгээний клуб

Гэр хороолол

Харин манай Берлиний Хоппегартены морин уралдааны тусгай суудалд Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ заларч байна.

http://www.bataar.mn/