Сүүлийн жилүүдэд дэлхийн хэвлэл мэдээлэлд байнга гарах болсон "Хятадын түрлэг" хэмээх сэдвээр Оросын "Известия" сонинд нийтлэгдсэнийг сонирхуулж байна.

Орост хэдэн хятад хүн байгааг хэн ч мэдэхгүй гэнэ. 2004 оны хүн амын тооллогын тайланд "Оросын нутаг дэвсгэрт байнга оршин сууж буй хятад иргэн 35000 орчим. Орж, гарч байгааг нь оролцуулбал 200 000″ гэж дурьджээ. Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээгээр "400-700 мянган хятад иргэн Орост байнга оршин суудаг гэнэ. Баттай эх сурвалжаас мэдээлж байгаагаар 3-12 сая хятад хүн Орост амьдарч байгаа ажээ. Тэднээс алс Дорнодод амьдарч буй хятадуудын тэн хагас нь хууль бус цагаачид гэнэ. Тийм хүмүүс 30 хоногийн жуулчны визтэй орж ирээд эх орондоо буцдаггүй байна.

Саяхан Хабаровскийн хязгаарын Дотоод хэргийн газрын цагаачдын асуудал эрхэлсэн тасгаас хотын хогийн цэг дээр хууль бус цагаач хятадуудыг хоморголон барих ажиллагааг зохион байгуулсан байна. Хятадууд хогийнхны гол өрсөлдөгчид учраас тэднийг нутгийн иргэд дуртайяа барьж өгдөг ажээ. Хятадууд хуванцар, нийлэг савуудыг Хятад уруу ачуулдаг юм байна. Энэхүү ажиллагааны хүрээнд баривчилсан хүмүүсийн дотор бичиг баримттай хятад хүн нэг ч байгаагүй гэнэ.

 

Мөнгө өгчихдөг болохоор цагдаа нар өршөөчихдөг

Хабаровскийн хятадууд "Али" нэртэй зах дээр наймаа хийцгээдэг. Эндхийн бараг бүх хүн хууль бус цагаач хятад иргэд ажээ.

Муха, Колян, Серега хэмээх гурван эр өдөр алгасахгүй эр барьж авах юм бол тэдний нэг нь ч эсргүүцэхгүй, шууд л мөнгөө гаргаж өгнө. Муха, Колян, Серега гурав хятадуудаас их мөнгө авдаггүй, зөвхөн шар айрагны мөнгө л авдаг гэнэ. Тэд "Китабой" гэсэн бичээстэй цамцаар гоёдог ажээ. Тэднээс гадна хятадуудыг айлгадаг хүмүүс бол цагдаа нар. Тэд хятадуудыг барьж аваад "бичиг баримтыг нь шалгана." Мэдээж бичиг баримттай хятад гэж байхгүй. "Бичиг баримтаа үзүүл" гэхээр нь мөнгө гаргаад өгчихдөг ажээ. Цагдаа нар шууд аваад л хармаалчихна. Зарим тохиолдолд л бичиг баримт нь дутуу байвал нэгжиж байгаад "гүйцэд шалгадаг" ажээ.

 

Хятадаас өөр хэнтэй суух вэ

Жан Сюпин гэдэг хятад эр Камышевка тосгонд жижигхэн зоогийн газартай. Орос нэр нь Коля. Эндхийнхэн хятадуудад сайн гэж жигтэйхэн аж. Байшин барьж төвхнөхийг нь хүртэл зөвшөөрдөг ажээ. Колягийн зоогийн газрын иэсэнд 75 хоолны нэр байна. Хамгийн үнэтэй нь гахайн рулька. Кг нь 200 рубль. Алс Дорнодын оршин суугчид Зөвлөлтийн үеийн хоолны цэсээс салж, гахайн чих, шарсан хүр хорхойн үүр, далайн хясааны зууш зооглож сурчээ. Женя Вербицкаяагийн нөхөр нь /хятад нэрийг нь Ван Найцунь/ Игорь гэдэг орос нэртэй ажээ. 250 га ногооны газартай, тариалангийн улиралд 40 хятад хөлсөлдөг "их rap" гэнэ. Тосгоны захиргаа нутгийн хүмүүсийг ажиллуул гэж шахах боловч тийм боломжгүй. Хэнийг хөлслөх юм бэ, нэг ч эрүүл" орос байхгүй гэж Женя хэлсэн . Хятад зарц нар хавар эрт ирээд ногооны талбайд нүх ухаад л орчихно. Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажиллана. Дөрөвдүгээр cap гэхэд өргөст хэмх, доддугаар сард улаан лооль нь боловсорчихно. Сард 1000 рублийн хөлс авна. Дээрээс нь ургацаа хувааж авна. Хятадууд өөрсдийнхөө хувийг өөрсдөө борлуулна. Тэдний хөрш Наталья Вербицкая бас хятад нөхөртэй. Наталья Вербицкая "Хэнтэй суух юм бэ, Камышевкад эрүүл орос байхгүй, бүгдээрээ согтуу" гэсэн байна.


Хууль бусаар ажиллуулбал ашигтай

Приморийн хязгаарын Дотоод хэргийн газрын дарга хурандаа Виктор Плотников "Хятадын түрлэг"-ийн талаар "Бид хэдий чинээ боломж олгоно, тэд төдий чинээ түрэмгийлнэ. Алс Дорнодод ажил хийх хүн байхгүй учир хятадуудыг тэнд ажиллуулах хэрэгтэй. Ялангуяа тосгоныхон архи уухаас өөр юм хийхгүй байна. Гэхдээ хятад хүний ажиллах хүчинд нарийн хяналт тавьж, удирдах хэрэгтэй. Өнөөдөр Орост цагаачлалын бодлого байхгүй учир тэдэнд жолоо цулбуур алга. Үүний тулд хөдөө аж ахуйн ажилчдад нэг жил, барилгын ажилчдад хоёр жил хүртэл хугацаатай виз олгож, гаалийн татваргүй тээшийн хэмжээг 25 кг болгох хэрэгтэй. Гол нь хөдөлмөрийн бирж байгуулах хэрэгтэй. Нэг хятад бирж дээр хүрээд ирлээ гэж бодъё. Хаана ямар ажиллах хүч хэрэгтэй байгаа нь тэнд бичээстэй. Тариачин бол Амурзет тосгонд татвараа төлөөд ажил уруугаа явахад л боллоо" хэмээн хурандаа Плотников ярьж байна. Нэг хятад худалдаачин "Алс Дорнод та нарт хэрэгтэй учраас бид наашаа цуваад байгаа юм биш, та нарт хэрэггүй учраас л бид энд ирж байгаа юм" гэж хэлсэн удаатай гэнэ.

2005 оны арваннэгдүгээр сарын байдлаар Хабаровскт 14839 хятад иргэн бүртгэгджээ. Хууль бус цагаачид үүнээс хэд дахин олон гэнэ. Учир нь хятад ажилчдыг хууль ёсоор хөлслөх ашиггүй, хууль бусаар бол ашигтай. Тэгээд ч хууль ёсоор хятад ажилчин авна гэдэг бүтэшгүй зүйл. Тухайлбал, 20 хятад ажилчин авъя гэвэл өргөдөл гаргаад 20 мянган рубль төлнө. Дараа нь Хятадын нутагт Оросын консулын газарт очно. Виз бүрдүүлээд Москвагаас зөвшөөрөл өгөхийг зургаан cap хүлээнэ.

 

Сайн хятад орж ирдэггүй

СюЭ Хуэйлинь бол Хятадын Суньфуйхэ тосгоны хүн. Тэр Бээжинд хуулийн ангид сурч, нийслэлд үлдэхээр төлөвлөж байжээ. Гэвч Тяньмэний талбайд болсон оюутнуудын бослогын дараа бодлоо өөрчилж, тосгондоо эргэж очжээ. Тэр үед Орос, Хятадын хилийн худалдаа дөнгөж эхэлж байв. Сюэ шөнө болохоор хуурамч "Адидас" спорт гутлуудыг машинд ачаад Оросын хил давж зардаг болов. Ганцхан шөнө 1500 долларын ашигтай ажилладаг байжээ. Хуульч мэргэжилтэй охзэтэн залуу үүндээ баярлах биш гутардаг байсан бөгөөд тунш нь түүний бизнесийг хаахад баярлажээ.

Тэрбээр одоо Владивостокт Хятадын тухай сонинг орос хэлээр, Оросын тухай сонинг хятад хэлээр гаргаж, хамгийн амжилттай ажиллаж байгаа хятад бизнесчдийн нэгболоод байгаа. Орос эхнэртэй, Оросын паспорттай. Сюэ "Хятадын байгалийн нөөцдууссан. Бид богино хугацаанд байгалиа цөлмөсөн. Хятад Алс Дорнодыг авралын тойрог гэж харж байна. Хятадын Засгийн газар дорвитойхон компаниудыг Орост нэвтрүүлэхийн тулд хангалттай давуу эрх эдлүүлдэг. Компаниуд ахидаггүй. Яагаад гэвэл, Орост төсөл хэрэгжүүлж эхлээгүй байхад мөнгөө хуваах зарчим үйлчилдэг. Тиймээс танайх уруу үндсэндээ жижиг гарын наймаачид хуурамч бараа зөөдөг юм. Ихэнх нь бичиг үсэггүй, бүдүүлэг тариачид. Би мод огтлох гэж, мэлхий барих гэж ирдэг хятадуудад дургүй. Гэвч энэ бол таслан зогсоох боломжгүй дэлхий нийтийг хамарсан үйл явц. Хятадууд бүх дэлхийг аймшигтай хүчээр түрж байна. Үүнийг зөвхөн зохицуулж л болно. Өөрөөр хэлбэл, Хятадын түрэлтийг Орост ашигтайгаар эргүүлэх ёстой" гэж ярьсан юм.

 

Хятадын талаархи дөрвөн өөр сэтгэлгээ

10 жилийн дараа Алс Дорнод хятад хүнээр дүүрнэ, тэгээд бүр Хятадынх болно. Алс Дорнодод одоо 10-12 сая буюу нутгийн хүн амаас хоёр дахин олон хятад байна. Хятадууд орос бүсгүйчүүдвй гэрлэн цаашдын их түрэлтийн суурийг бэлтгэж байна. Хятадууд нутгийн хүн амыг боолчилж, сохор зоос төлж байна гэон дөрвөн өөр сэтгэлгээ байна.

"Меркатор" шинжээчдийн бүлгийн удирдагч Дмитрий Орешкин "Хятад бол тогтолцооны аюулын эх булаг. Хятадын аюул гэж байгаа нь үнэн. Яагаад гэвэл, хотуудын хүн ам Оросынхоос 10 дахин олон. Гэхдээ энэ бол асуудлын зөвхөн гадаад тал нь. Хятадын гол аюул өөр зүйлд оршиж байна. Миний бодлоор Хятадын нийгэм гүнзгий, заилшгүи хямрал уруу дөхөж байна. Хятад улс байгалийн нөөцийг шавхах, туйлын хямд хөдөлмөр ашиглах замаар хөгжиж байна. Энэ хямрал ард түмний бослого, цуст харгислал уруу хальтирч болно. Үүний үр дагавар хөрш орныг ямар нэг байдлаар хөндөнө. Бидэн рүү сая сая дүрвэгчид дайран орж ирнэ.

Тэр үед өнөөгийн Хятадын эдийн засгийн түрэлт чихэр жимс шиг санагдах болно. Хабаровскийн хязгаарт хятадуудыг дарамталдаг. Амар мужид тэвчдэг, Приморт янз бүр. Гэхдээ хаана ч тэднээс айдаг" гзсэн юм. "Дорнын гүүр" сонинг эрхлэн гаргадаг Сюэ Хуэйлинь "Хятадад Хөх мөрөн гэж том мөрөн бий. Энэ мөрөн голдрилоо байн байн өөрчилж байсан учир эргээр нь оршин суудаг хүмүүс өөрсдийгөө хамгаалахын тулд далан барьдаг байлаа. Гэвч их мөрөн шороон даланг урсган одож, түвшин нь дээшилсээр ирсэн. Хүмүүс их мөрөн рүү айдсын нүдээр харж байна. Оросууд та нар Хятад уруу айдас дүүрэн нүдээр харж, хятадууд нэг л өдөр толгой дээр асгарна гэж бодоод байгаа нь үүнтэй адил" гэж ярилаа. Алс Дорнодын сонинуудын материалыг харвал "Хятадууд зэвсэггүй ч гэсэн маш аюултай", "Их ах бидэн рүү гараа сунгаж байна", "Владивосток Харбины дагуул хот болох уу", Хятадууд зочин юм уу, эзэн юм уу", "Шар аюул" гэсэн том гарчгуудтай.

Оросын сонин хэвлэлүүдэд "Бид цөөхөн, хятадууд олуул, тэд эх орондоо багтах зайгүй чихэлдэж байна, тэд өөрийнхөө газар нутгийг царцаа шиг мэрж, хамаг байдгийг нь цөлмөсөн, одоо манай онгон дагшин, ой шугуй, гол мөрөн, ан араатан, загас жараахайгаар баян нутаг уруу өлөн нүдээр ширтэж баича. Хоёр улсын хооронд хил хязгаар гэх юм бараг алга. Өлөн зэлмүүн хятадын хөл дор энэ хил юу ч биш" гэсэн утгатай зүйлс нийтлэгдэж байна.

 

Хар лууны эрэгт

Амар, Хар их мөрөн хоёр бол нэг л мөрөн. Хаанаас нь харахаас, аль нэр нь шалтгаална. Благовещенскийн талаас харвал Амар, Хэйхэгийн талаас харвал Хар их мөрөн. Энэ нь Хар лууны гол гэсэн үг. Урьд нь Благовещенскийнхэн энэ мөрний нөгөө эрэг рүү дээрээс доош хардаг байжээ. 20 жилийн өмнө тэнд ямар ч хот байсангүй. Өвсөн овоохой босгоод гаднаас нь шавардчихдаг тийм л тосгонууд байжээ. Олон жилийн дайсагналын дараа 1992 онд Хятад, Орос хоёр эвлэрч харилцан ашигтай худалдаа хийнэ гэж хилээ нээсэн байна. Ингээд л хятадууд хуурамч бараагаа ачаад мөрнийг гатлан ирж, буцахдаа мод, хаягдал төмөр, трактор, өргөгч цамхаг ачаад явдаг болсон. Тэр үеэс л нөгөө эрэгт хот байгуулж эхэлсэн байна.

Одоо Хэйхэгийнхэн Благовещенск рүү шил толь болсон 20 давхар барилгын цонхоор харж байна. Өргөгч цамхаг өдөр шөнөгүй ажиллаж хоттэлсээр. Хэйхэ хотын цаагуур хүрэн улаан нар шингэж үйлдвэрүүдийн яндангийн утаа тэнгэрт хар улаан луун хээ татуулж байна.

 

Хятад покер

Хятад бизнесчдийн бэлэглэсэн асар том гэрэлт самбар мужийн захиргаа уруу харжээ. Түүнд "Азын одыг шүүрээд ав, амархан шүү дээ" гэж бичсэн байна. Казиногийн реклам өдөр шөнөгүй асаалттай.

Благовещенск оол казиногиин хот. Хаалга үүд, хашаа хайс нь гэрэлд умбаж, казиногийн гадаа "Бэнтли" сойлттой. Покерын ширээнд хүрэхийн тулд автомат тоглоомын танхим дундуур явах ёстой. Тэнд дан оросууд байна. Харин Покерын ширээнд зөвхөн хятадууд ажилладаг. Хятадад мөрийтэй тоглоомыг хатуу хориглосон учир мянга мянган хятад хүн зугаацах зорилгоор жуулчны визтэй ирдэг байна. Гэвч өнгөрсөн жил Хятадын коммунист нам хятадуудыг гадаадад казино тоглохыг нь ч хоригложээ. Хэрэв баригдвал 10 жил гадаадад гарах эрхгүй болно.

 

Хятад хүн хятадаараа үлддэг

Хятадууд үй олноороо орос хүүхэнтэй гэрлэж эрлийз хүүхэд төрүүлэн оршин суух эрх авч, төрөл саднаа урин авчирч байна. Тэгэхдээ огт орожсдоггүй. Уссурийн хязгаарыг судлаач Владимир Арсеньев 1914 онд "Хятад хүн оросжино гэж бодохын ч хэрэггүй. Тэгвэл дэндүү гэнэн хэрэг болно. Христийн шашинд орсон хятад байдаг болохоос оросжсон хятад гэж байдаггүй юм. Амьдралын хэв маяг, зан заншил, дадал зуршлаараа хятад хүн өөрчлөгддөггүй" гэжээ.


Ингэхээр 10 жилийн дараа Алс дорнодчууд хятадаар ярьдаг болох нь. Амар мужийн Иргэний гэр бүлийг бүртгэх товчооны ажилтан эмэгтэй сурвалжлагчид ярихдаа өнгөрсөн жил 39 хятад орос хүн гэрлэлтээ бүртгүүлсэн. Тэднээс 38 хүүхэд төрсөн байна. Энэ жилээс ийм гэр бүлийг бүртгэхгүй байх бичигдээгүй хууль гарсан бөгөөд түүнийг тусгай албад хянаж байгаа ажээ.

 

Эх сурвалж: www.huh-mongol.blogspot.com  

- See more at: http://gashuun.mn/924#sthash.icVmHh6a.dpuf