Бидний хувьд хачин, муухай санагдавч, тэдний хувьд утга учиртай, ёс төгөлдөр хачин ёс заншлууд байх юм. Та бүхэнд манай дэлхий дээрх хамгийн гаж бөгөөд харгис гэмээр долоон ёс заншлыг танилцуулж байна.  

 

1. Хуруу тайрах

Индонезийн Дани омгийнхоноос гэр бүлийн хэн нэг гишүүн нас барвал эмэгтэйчүүдэд нь сэтгэлзүйн болоод бие махбодын асар их шаналал ирдэг байна. Садан төрлийн хүн нь нас эцэслэхэд Дани омгийн эмэгтэйчүүд уй гашуудлын илэрхийлэл болгон хуруугаа тайруулдаг ажээ. Даничуудын энэ хачирхалтай ёс заншил тэдний эцэг өвгөдийн сүнсийг амаржуулж, баярлуулах арга зам гэнэ. Өнөө цагт дани хүмүүс энэ ёс заншлаас холдож байгаа хэдий ч бүрэн устаагүй ажээ. Энэ зан үйлийг гүйцэтгэхдээ, хурууг нарийн уяагаар 30 минут орчим чивчиртэл ороож, мэдээ алдуулах ба тайрсны дараа хурууны үлдсэн хэсгийн үзүүрийг нь түлдэг байна.  

 

 

 

2. Өөрийгөө тарчлаах

Лал шашны Шийт урсгалынхан өөрийгөө тарчлаадаг гэдгээрээ алдаршжээ. Үүний нэг нь Ашура юм. Ашура нь шийтүүдийн хувьд чухал үйл явдал бөгөөд тэд VII дугаар зуунд зөнч Мухамедын ач хүү [Шийт урсгалын удирдагч] Имам Хуссейн “Карбалагийн тулалдаан” хэмээн алдаршсан хүч тэнцвэргүй тулалдаанд амь үрэгдсэнийг дурсан үүнийг тэмдэглэж иржээ. Хуссейн нөхөдтэйгээ цуг толгойдоо олон тооны чинжаалын шарх авч, газрыг цусаар будсан ажээ. Шийтүүд Хуссейны хажууд байж, түүнийг аварч чадаагүйнхээ төлөө гашуудахдаа, энэ үйл явдлыг дүрсэлсэн зан үйл гүйцэтгэдэг ба өөрийнхөө болон хамаатан садныхаа цусыг гарган өөрсдийгөө шийтгэдэг байна.    

 

 

 

 

 

3. Эскимочуудын оршуулгын зан үйл

Хойд туйл орчмоор амьдардаг Эскимо хүмүүсийн алдаршсан нэг зүйл нь настай хүмүүсээ хөдөөлүүлэх оршуулгын зан үйл юм. Эскимочууд нас барсан буюу өндөр настай хүмүүсээ хөвж яваа мөсөн уул (далайд хөвж яваа том хэмжээний мөс)-нд аваачиж орхидог ажээ. Энэ нь нэг талаар эскимочууд хойд насны амьдралд итгэдэгтэй, нөгөө талаар настай хүмүүсийг асрах ачаагаа хөнгөлж буйтай холбоотой гэнэ. Ийнхүү, эскимочууд настай хүмүүсээ далайд хөвж буй мөс рүү аваачин орхиж, хүндэтгэлтэйгээр үддэг ажээ. Гэвч, өнөө үед энэ заншил бараг мартагдсан юм.  

 

 

4. Каннибализм

Венесуэл, Бразил улсуудын хооронд, Амазоны ширэнгэ ойд Яномамо омгийнхон амьдардаг. Тэд хамаатан садны хэн нэгэн нас барсан тохиолдолд чандарлан, үнсийг нь шөлтэй хольж, хамтаараа иддэг ажээ. Энэ зан үйл өөд болоочийн сүнс диваажинд очиход тустай гэж тэд үздэг гэнэ.   

 

 

 

5. Баавгайгаар тахил өргөх ёс

Айну хүмүүс нь Японы умард нутаг, Оросын Алс дорнодын уугуул ард түмэн юм. Тэд баавгай шүтдэг. Хэдийгээр Айну хүмүүс баавгайг хүмүүсийн дунд яваа бурхан хэмээн үздэг боловч, хүн төрөлхтөний сайн сайхны төлөө баавгайн амийг хороож тахил өргөдөг байна. Тэд эх баавгайг агнасны дараа бамбаруушийг нь тосгондоо аваачиж хоёр жил тэжээж, тахилгад бэлддэг гэнэ. Айну нар баавгайгаар тахил өргөсний дараа тосгоноороо цусыг нь ууж, махыг нь идэх ба толгой бүхий арьсыг нь шүтдэг ажээ. Өнөө үед, энэ заншил төдий л өргөн хүрээтэй биш боловч, зарим нутагт байсаар байна. 

 

 

 

6. Эхнэрээ үүрч, халуун нурман дээр гүйх

Хятадын зарим нутагт эр нөхөр нь эхнэр болох эмэгтэйг нуруундаа үүрэн  цогшсон халуун нурман дээр гүйж, гэрийнхээ босгоор даваж, ордог заншил бий. Энэ зан үйл эхнэр нь гэрийн ажилд дарагдахгүй гэдгийг бэлгэддэг гэнэ. Мөн, ийм ёслолыг байгалийн гамшгаас хамгаалахыг бэлгэдэн үйлдэх нь бий.  

 

 

7. Үхэгсэдтэй цуг амьдрах

Индонезийн Тоража нутгийн хүмүүст хайртай дотно хүний шарилыг оршуулахын өмнө хэдэн сарын турш хамт амьдардаг зан үйл бий. Талийгаачийн биеийг оршуулах хүртэл хувцаслан тусгай өрөөнд хадгалдаг байна. Гэхдээ, энэ заншил уламжлалт зан үйл гэхээс илүүтэй, хөрөнгө чинээтэй холбоотой гэнэ. Оршуулах ёслол нь их хөрөнгө шаарддаг тул, үүнд зориулсан хөрөнгө цуглуулах гэж нэлээд удаан хугацаа шаарддаг байна.

 

 

 

- See more at: http://gashuun.mn/953#sthash.X4X9oK3x.dpuf