Ухааны хөгжлийн бэрхшээлийн тухай баримт №1: 20-р зууныг ойлгосонгүй.

Монголчууд яагаад орчин үе лүү орж чадахгүй түүний гадуур эргэлдэж мухар сүсэгтэнэ вэ? Яагаад зан заншил, уламжлалт ёс, өвөг дээдэс, буурал түүх гэх мэт өнгөрсөн хоцрогдсон балар үеүдээ санагалзаж ардаа орхиж чадахгүй бүхий л нийгмээ идэвхигүй, тэмүүлэлгүй, улстөрийн болон эдийн засгийн утопгүй болгоно вэ? Зүгээр л доод хэмжээнд ярилцаж бичиж уншиж суралцаж төгсөж буй тул ухааны дээд хэмжээнд очиж чадахгүй явцгаана. Зурагт үздээ, сонин уншдаа хэн нэг улстөрчийн үгийг сонсдоо. Доод хэмжээнүүд.

Нэгэнт мэдлэг боловсролоос татгалзсан тул гадны мэдлэг боловсролтой хүмүүстэй нийлцгээж бусдыгаа бас хожиж, мөлжиж, хохироож, гутааж, ичээж, хөөж тууцгаана. Муу нь муудаа дээрэлхүү гэж энэ дээ. Гадаадын компани, банкууд ч ёстой дураараа дургиж дун чөмгөөрөө наргиж байна даа. Тэднийг баян боссууд их л хамгаалах.

Монголчууд ингэж нэг нэгийгээ үзэн ядаж хохироож буйн цаад шалтгаан бол өмнөхтэйгээ салах ёс гүйцэтгэж ардаа орхиж эцэслэж түүний дараа урагшаа харж хийж ажиллаж бүтээх зүйлээ тодорхойлох чадваргүйтэй холбоотой. 20-р зууныг ойлгож түүнтэй салах ёс гүйцэтгэж чадаагүй тул 21-р зуунд орж ирж чадахгүй л явна даа.

Яагаад 20-р зууныг ойлгосонгүй вэ? Яагаад гэвэл 18 болон 19-р зуунууд эргэж ирж бүхий л нийгмийг, төрийг, боловсролыг бүрхжээ. Яг л 19-р зуунд ямар маягаар тархи ажилладаг байсан тэгж л ажиллаж буй. Мэдлэгийн оронд санаагаа ярина. Зөн билэг, зүүд гээд доод ухааны үйлдэлүүдэд баригдаж түүнийхээ золиос болцгоосон. Урлаг хуучнаараа, дуу хөгжим эртнийхээрээ, бичсэн шүлгүүд хүүхэд насны үгийн холбоосууд, уншдаг номууд үлгэр домогоос долоон дор бичсэн хүний л үнэмшилүүд, түүх ярихаараа зөвхөн л үлгэр домог ярина.

20-р зуунд Монгол хүн хамгийн шийдвэрлэх хоёрдугаар шоконд буюу доргилтонд орсон. Энэ доргилт бол сэтгэл зүйн доргилт. Ерөөсөө 20-р зуунд Монголчууд сэтгэл зүйн нэгдүгээр доргилтоос гарч хоёрдугаар доргилт руу орсон. Харин 90 онд ардчилал нэрийн дор гуравдугаар сэтгэл зүйн доргилт явагдсан. Тэр доргилтоос гараагүй л явна.

18, 19-р зуунаараа яваад буйн шалтгаан бол нэгдүгээр доргилт хүчтэй явагдсан тул тэр л үерүүгээ буцаад орчихоод буй эмгэнэл. Сэтгэл зүйн нэгдүгээр доргилт хэдийд эхэлсэн бэ гэхээр Арслантай яаж Түвдийн шарын шашин нэртэй мухар сүсэгт автагдан орж буйгаар тайлбарлагдана. Түвдийн шарын шашин бол жинхэнэ Буддизмтай ямар ч хамаагүй зөвхөн түүний нэрийн өмнөөс л мухар сүсэгтүүлдэг аюултай байгууллага даа. Сэтгэл зүйн нэгдүгээр доргилт бол Монгол баатар эрчүүд мориноосоо бууж ар гэр авгай хүүхдээ орхин сүм хийдэд завилан суусан тэр л үе. Эрчүүд ойлгохгүй Түвд үгээр маань мэгзэм бувтнаж эхэлсэн үедээ. Энэ бол дэндүү том доргилт. Хайран эрэлхэг эрчүүд.

20-р зууны эхээр явагдсан сэтгэл зүйн хоёрдугаар доргилт бол сүм хийдээс гарч мэргэжилтэй болж ажил хөдөлмөр хийж эхэлсэн үе. Хойд хөрш Орос болон урд хөрш Хятад хоёр хамтран Хиагтын гэрээнд гарын үсэг зурж Монгол хүн мэдлэг боловсролтой золгосондоо. Мэдээж мэдлэг боловсрол бол урагшаа тэмүүлсэн ухаан хөгжсөн доргилт байлаа. Сэтгэл зүйн хоёрдугаар доргилт бичиг үсэгтэй болох том зорилтоор эхэлсэн. Бичиг үсэгтэй болох гэдэг жинхэнэ эрх чөлөө шүү дээ. Мэдээж энэ бүгдийг Монголчууд сурч боловсрох гэдэг амар байсангүй. Гэхдээ л ёстой гүрийсэндээ. 20-р зуун Монгол хүнийг аварсан. Хиагтын гэрээ бол 20-р зууны хамгийн чухал баримт бичиг. Яагаад гэвэл энэ гэрээгээр Монгол хүн дэлгэсэн тэрлэг шиг газар нутагтай болж чадсан. Дэлхийн түүхийн гадна гарчихсан Монгол хүн одоо л нэг буцаж түүх рүү орж ирсэн.

Харин 90-ээд онд социализмыг барууныхан нурааж эхэлсэн тул ерөөсөө огцом хөгжиж амжилттай явсан Монгол орныг устгах гэсэн атаархсан, дургүйцсэн, муу санаатай, хорон сэтгэлтэй хүмүүс далимдуулан социализмын бүхий л бүтээн босголтыг нурааж сөнөөж газрын хөрстэй тэгшилсэн. Нэгэнт мэдлэг боловсролыг устгасан тул өнөөдөр Оюу Толгойд хамгийн өндөр цалингуудыг гадаадын инженэрүүд авахаас яах вэ дээ. Инженэрүүдээ устгачихсан хойно. Хайран мэдлэг мэргэжилтэй эрчүүд.

Монголчуудын 90-онд явагдсан гуравдугаар сэтгэл зүйн доргилт бол ухамсартай иргэд ардчилал нэртэй доод ухааны галзуурал болсон явдал. Доод ухааныг анхнаасаа далд ухамсар гэж буруу ойлгож иржээ. Энд залруулан ойлгоцгооё. Доод ухаан хүний ухамсарыг зогсоож зөвхөн сэтгэлийн хөдөлгөөн л нийт нийгмийг бүрхсэн. Дур тачаал, хор найруулах, айлгах, сүрдүүлэх, шоронд хийх, ажлаас халах, нам булааж авах, авгай булааж авах, гэр орон, байр орон сууц дээрэмдэх үйлдэлүүд зах зээл, хувьчлал, хүний эрх, эрх чөлөө нэртэйгээр онцгой байдал биш ердийн байдал болж хувирсандаа. Хайран доод ухаандаа баригдсан эрчүүд. Яаж өөрсдийгөө олж авна даа.

Сэтгэл зүйн гуравдугаар доргилтоор буцаад дэлхийн түүхийн гадна гарч хүн төрөлхтөний хөгжил цэцэглэлтээс татгалзаж бүгдийг орчуулах нэрийн дор хоцрогдсон луу гаа зугатаасан. Математик, физик, философиоос авахуулаад хөгжим, биеийн тамир гээд бүхий л хүн төрөлхтөний мэдлэг боловсролоос татгалзсан. Хөгжмийн зохиолч нэртэй хүмүүс мэргэжлийн ухагдахуунуудыг орчуулах нэрээр бохирдуулж жинхэнэ төгөлдөр хуур дарах хөгжимчингүй болжээ. Физик мэдэхгүй хүн ном бичиж мэргэжлийг гутаасаар. Философийн мэргэжлийн ном уншаагүй хүмүүс ахуй анхдагч ухамсар хоёрдогч гэж мэргэжил доромжилсоор л. Биеийн тамир устаж бөх нэрийн дор найрдаг бизнэс гаарчээ. Зуны олимп, өвлийн олимпод явах тамирчин залуусгүй болжээ. Хөнгөн атлетик устжээ. Спортыг сөнөөжээ.

Ийм л мэдлэг боловсролоос татгалзаж орчин үеийг хүлээж авах чадваргүй нийгэм болждээ. Яагаад 18,19-р зуунаараа явцгаана вэ? Яагаад гэвэл унших ном байхгүй. Нэгэнт ном уншихгүй тул тархи хоосон. Тархи хоосон гэдэг ухаан хөгжихгүй гэсэн үг. Ухаан хөгжөөгүй гэдэг зүгээр л дур хүсэл мөрөөдлийн цуглуулга. Гэтэл унших олигтой мэргэжлийн түвшинд бичигдсэн ном хэд билээ?

Ар Монголд ухамсар үгүйлэгдэнэ.