Шагналын сан: 1’000’000₮

  • Тэргүүн байр 1 хүн, 500’000₮-ийн ном авах эрхийн бичиг
  • Дэд байр 1 хүн, 300’000₮-ийн ном авах эрхийн бичиг
  • Гутгаар байр 2 хүн, тус бүр 100’000₮-ийн ном авах эрхийн бичиг

Шүүмж, сэтгэгдэл хүлээн авах хугацаа:

1-р шат

  • 2014.03.26-04.18 хооронд шүүмж, сэтгэгдэл хүлээн авна.

Шалгаруулалт:

2-р шат

  • 2014.04.19-22 ны хооронд шүүгчдийн бүрэлдэхүүн уншигчдын зүгээс хамгийн өндөр үнэлгээ авсан 20 шүүмж/сэтгэгдэлтэй танилцаж, өөрсдийн үнэлгээг өгнө.
  • 2014.04.23 Дэлхийн номын баярын өдөрялагчдыг тодруулан, шагнал гардуулна.

Шүүгчид:

  • Г.Батсуурь (Утга зохиол судлаач, шүүмжлэгч)
  • Г.Сүлд-Эрдэнэ ( Монгол хэл,соёлын хүрээлэнгийн захирал, “Монсудар” ХХК-ийн Монгол хэлний редакцын эрхлэгч, хэл бичгийн ухааны докторант)
  • Б.Сувд (Номын ертөнц нэвтрүүлгийн редактор, хөтлөгч)
  • Б.Тунгалаг (Номонд дурлагсдын холбооны тэргүүн)

Уралдаанд оролцоход тавигдах шаардлага:

  • Дэлхийн өнцөг булан бүрт суугаа, номыг шимтэн уншдаг хүн бүхэнд энэ уралдаан нээлттэй байх болно. (Хэрэв гадаадад байгаа хүний бичсэн шүүмж шагналт байранд шалгарвал өөрийн төлөөний хүнээр шагналыг хүлээн авах боломжтой.)
  • Та Интерном номын дэлгүүрийн www.internom.mn цахим хуудсанд бүртгүүлснээр уралдаанд оролцох эрх нээгдэнэ.
  • Шүүмж, сэтгэгдэлийг цахим хуудас доторх өөрийн сонгосон номын доор байрлах “шүүмж бичих” хэсэгт оруулна.
  • Нэг хүн хэдэн ч төрлийн номонд шүүмж, сэтгэгдэл бичиж болох боловч нэг номонд бичих шүүмж, сэтгэгдэлийн тоо нэгээс илүүгүй байна.
  • Таны бичсэн шүүмж/сэтгэгдэл хамгийн багадаа 250 үгтэй, крилл үсгээр бичигдсэн байх шаардлагатай. Хэрэв таны компьютерт монгол үсгийн драйвер суугаагүй бол манай сайтын шүүмж бичих хэсгийн хөрвүүлэх түүлийг ашиглах боломжтой. (Латин үсгээр галиглаж бичсэн шүүмж, сэтгэгдэл шалгаруулалтаас автоматаар хасагдах болохыг анхаарна уу.)
  • Хэрэв та урьд нь Facebook-ийн номын сонирхогчдын группэд уншсан номын талаарх шүүмж, сэтгэгдэл бичиж байсан бол түүнийгээ www.internom.mn сайтын холбогдох номын хуудсанд дахин оруулж, уралдаанд оролцох боломжтой.
  • Хэрэв таны уншсан ном www.internom.mn цахим хуудсанд ороогүй бол та info@internom.mnэ-мэйл хаягруу эсвэлwww.facebook.com/InternomBooks хуудсаар дамжуулан бидэнд мэдэгдээрэй. Бид уг номыг цахим хуудсанд нэмж бүртгэх талаар анхаарч ажиллах болно. Жич: цахим хуудсанд бүртгэх ном нь Интерном номын дэлгүүрээр худалдаалагдаж байх шаардлагатай бөгөөд хэвлэлтээс хасагдсан хуучны ном цахим хуудсанд нэмэгдэхгүй болохыг анхаарна уу.

Шүүмж бичих зөвлөгөө:

  • Тухайн бүтээлийг хэнд зориулж бичсэн бэ? гэдгийг анхаарч тооцох.
  • Тухайн бүтээлд гарах үйл явдал, агуулгыг тоочихоосоо илүү уг бүтээл танд ямар мэдрэмж төрүүлэв, таны амьдарлд хэрхэн нөлөөлсөн бэ? Гэдэг талаас нь анхаарах.
  • Зохиогчийн хэлэх гэж буй гол санаатай санал нэг байна уу? Яагаад?
  • Тухайн бүтээл хангалттай баримт, судалгаан дээр үндэслэгдсэн эсэх талаар танд төрсөн сэтгэгдэл?
  • Бүтээлийн хэл найруулга, орчуулгын бүтээл бол орчуулгын чанарын талаар өөрийн бодлыг хуваалцах.
  • Зохиогчийн хэрэглэсэн арга аргачлал, бичлэгийн хэв маягийг үнэлж цэгнэх.
  • Та тухайн бүтээлийг бусдад санал болгох уу, яагаад?