Мегаполис хотууд өдрөөс өдөрт өргөжин тэлж, нэг хүнд ноогдох зай талбай улам хумигдсаар л. Энэ удаа бид та бүхэндээ нэг квадратный километр талбайд хэдэн хүн амьдарч байгаагаар нь дүгнэсэн дэлхийн хамгийн их хүн амын нягтаршилтай хотуудыг танилцуулж байна.

Каир хот — 36 143 хүн

Африкийн хамгийн том хот болох Египт улсын нийслэл энэ хотод 8 сая хүн амьдарч байна. Дагвар хотуудыг нь нэмбэл 18 сая хүрнэ.

Мумбай хот — 21 665 хүн

Энэтхэг улсын Махараштрагийн төв энэ хотыг урьд нь Бомбей гэдэг байв. Энэ хот 14 сая оршин суугчтай ч дагуул хотуудтайгаа бол 21 саяуулаа.

Парис хот – 20 909 хүн

Франц улсын нийслэл болоод улсынхаа урлаг, эдийн засгийн төв энэ хот 2,5 сая хүнтэй ба энэ нь Францийн хүн амын 3,6% аж.

Монако — 18 281 хүн

Европ тивийн энэ жижиг улсад 2006 оны байдлаар 35 656 хүн амьдардаг гэж тоологджээ. Аялал жуучлал өндөр хөгжсөн мөн Монте-Карло дүүргийн казинонуудаараа алдартай.

Макао — 17 684 хүн

Хятадын өөртөө засах бүс нутаг болох энд 520 мянган оршин суугч амьдарч байна. Португалийн колонд урт удаан байсан энэ бүс нутаг нь Макаогийн хойг болон Тайпа, Колоан арлуудаас бүрдэнэ.

Москва хот — 9 722 хүн

ОХУ-ын нийслэл Москва хотын 2009 оны хүн амын тооллогоор 10,5 сая хүн амьдардаг гэж гарчээ. Дагуул хотуудыг нэмбэл 15 саяд хүрнэ.

Силенд — 9 100 хүн

Силендын ванлиг гэх маш жижиг тусгаар улс аж. Өөрсдийн удирдлага, өөрсдийн гэсэн мөнгөн тэмдэгттэй, тэрчбайтугай шуудангийн марктай гэнэ.

Сингапур — 6 389 хүн

Азийн нэгэн хот улс. Нийт 59 арлыг хамарч оршдог. Хүн амын тоо нь 5 сая.

Хонконг — 6 317 хүн

Хятадын өөртөө засах онцгой бүс 260 гаруй арлаас бүрдэх ба 2006 он тооллогоор 7 сая оршин суугчтай гэж бүртгэгджээ.

Гибралтар — 4 289 хүн

Английн харъяа бүс нутагт орших энэ арал 29 мянган хүнтэй.