Зуны улирал эхэлж, сургууль, цэцэрлэгийн хүүхэд багачуудын амралт эхэллээ. Амралтын улирал эхэлсэнтэй холбоотой бага насны хүүхэд ахуйн осолд өртөх нь ихэсдэг. Ийм учраас өдөржин ажилтай байдаг аав, ээжүүд хүүхдээ гэртээ үлдээхдээ дараах зүйлсийг анхаарч, урьдчилан сэргийлэх хэрэгтэй болов уу. 

• Индүүгээ хэрэглэсний дараа салгасан эсэхээ сайтар шалгаарай. Хүүхдээс хол, гар хүрэхгүй, дээрээс унахгүй газар тавь. 

• Буцалсан ус, тос, халуун хоол, халуун савтай хүнсний зүйлүүдийг хүүхэд хүрэхээргүй газар байрлуул. Ялангуяа манайханы их хэрэглэдэг цахилгаан тогооноос хүүхдийг хол байлга. 

• Хутга, хайч, сахлын хутга, шөвөг зүү, алх сүх гэх мэт хурц үзүүртэй, иртэй зүйлүүдээс хүүхдээ хамгаал. Мөн хадаастай мод хагархай шил ч хүүхдийг гэмтээж болно. 

•Гэрийн нөхцөлд уксус, нашатырийн спирт, ацетон, цайруулагч шингэн болон бусад ахуйн чанартай бодисуудыг бид өдөр тутмын амьдралдаа өргөн хэрэглэдэг. 

•Эдгээр шингэнүүдийн зарим нь устай адилхан өнгөтэй, зарим нь хүүхдийн анхаарлыг татахуйц хурц, тод өнгөтэй байдаг учраас ундаа жүүс гэж андууран ууж залгиснаас хоол боловсруулах эрхтнүүдийг хүндээр гэмтээн үхжүүлэх аюултай. Иймд эдгээр бодисуудыг хаягжуулж, хүүхдийн нүднээс хол байлгах, хүүхэд гар хүрэх газраас хол байлга, тусгай зориулалтын сав, цоожтой газар байлгах

•Ихэнх цахилгааны осол нь буруу холбосон болон ил задгай цахилгааны утаснаас үүсдэг. Мөн цахилгаан хэрэгслүүдийг уснаас хол байлгах хэрэгтэй. Хэрвээ тэр норсон, чиний гар нойтон байвал бүү харьц.

"Би өөрөө сэтгүүл" 2014 он, №164