1. Улаан, шар жижиг лооль  Монголд ургадаг, жилд нэг удаа ургац авдаг. Хүйтэний улиралд хятадаас оруулж ирдэг. Амт, чанарын хувьд том лоолиосоо ялгагдах зүйлгүй. Төрөл бүрийн салатанд өргөнөөр хэрэглэдэг.

2. Хаш (баклажан)  Монголд ургуулдаг ч, Хятадаас оруулж ирэх нь элбэг. Хятадууд, солонгосчууд, дундад Азийнхан болон хятад хоолны газрууд, турк рестораныхан худалдаж авах нь илүү. Жилд нэг удаа, 8-р сарын дундуур шинэ ургац авдаг. Түргэн муудамтгай. Зөвхөн болгож хэрэглэнэ, ингэхдээ гол төлөв мах орлуулагч болгодог. Оливийн тосоор шарж, нарийн хоолонд хэрэглэх нь зохимжтой.

3. Хулуу  Монголоор хурган гуа гэдэг, хоёр янз байдаг. Бүдүүвтэр, хар ногоон нь барууны сорт, нарийвтар гонзгой нь хятад сорт. Монголд тарьж ургуулдаг, жилдээ нэг ургац авна. Долдугаар сарын 10 орчимд шинэ хулуу хураадаг. Эр, эм гэж бий. Цагаан хоолны дэглэмтэй, баясалгагчид өргөн хэрэглэдэг болсон. Элдэв амтгүй. Азиуд зутан шөлөнд хэрэглэдэг. Хурдан мууддаг. Харлаж зөөлрөн цоохортоод ирвэл муудаж буйн шинж. Уураг ихтэй тул өег. Зүсээд шарж идэх нь элбэг, өндөг идэж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг.

4 Цагаан гаа  Монголд ургуулдаггүй, Хятадаас оруулж ирдэг. Монголчууд төдийлөн худалдаж авдаггүй. Хятад, солонгос хүмүүс их хэрэглэдэг. Сэрүүн чанарын ногоо ч хооолонд халуун амтлагч болдог. Кимчи хийхэд ордог. Түргэн муудамтгай, харалж эхэлбэл муудаж буйн шинж.   

5. Халуун чинжүү  Монголд ургуулдаг, жилд нэг удаа, 7-р сарын 2ноос холйш шинэ ургац авдаг. Хятадаас ч оруулж ирдэг. Ногоон, улаан өнгөтэй байдаг. Монголчууд хоолонд гэхээс илүүтэй ногоо даршлахад хэрэглэдэг.

6. Монгол вандуй. Хятад нэр нь дүүжаазуу  Монголд хувь хүмүүс тариалж ургуулж байна. Хятадууд илүү12 худалдаж авдаг. Уураг ихтэй, нарийн ногоонд тооцогддог. Урлагийн түүхээс харахад түүнийг европ багш нар тавимал хоолой бүхий дуучдыг бэлтгэхдээ өргөнөөр хэрэглэхийг зөвлөдөг байсан юм билээ. Учир нь энэ ногоонд дууны хөвч хөгжүүлэхэд тустай амин дэм байдаг юм байна. Шарж, жигнэж иддэг. Хятад вандуйг бодвол үр нь жижиг.

7. Дууяа буюу соёолуулсан вандуй  Монголд тариалж чаддаггүй, ургуулах хор нь таардаггүй гэнэ. Салат, нарийн хоолонд болон ногоо даршлахад хэрэглэдэг. Солонгос эмэгтэйчүүд усанд чанаад шөлийг нь уудаг.

8. Ягаан байцаа  Хятад үрээр Монголд ургуулдаг. Мөн Хятадаас оруулж ирдэг. Ердийн ногоон байцаатай адил хэрэглэдэг боловч амт болон өнгөөрөө ялгагдаг. Бүх төрлийн салат, шөлөнд түлхүү хэрэглэнэ.

9. Редиск  Монголд ургуулдаг. Дээр дурдсан ногоонууд бүгд Хятадаас гаралтай бол энэхүү редиск Оросоос гаралтай. 28-65 хонгот ургадаг. Хураахдаа түүвэрчилж авдаг. Салатны зохриулалтай ч хятадууд шөл хийх нь элбэг. Монголчууд болон гадаадынхан өргөнөөр худалдаж авдаг.

10. Чинцай  Монголд тариалдаг ч их өндөр ургадаггүй. Шинэ ургац 8-р сард авдаг. Өвөл Хятадаас авчирдаг. Шөлтэй хоол, халуун тогооны хоолонд хэрэглэдэг. Хоолны дуршил сайжруулдаг, шингэц хурдан, холестерингүй. Ходоод, гэдсэнд сайн нөлөөтэй.

11. Гонзгой редиск  Монголд ургуулдаг. Салатанд өргөнөөр хэрэглэдэг. Монголчууд болон гадаадынхан өргөнөөр худалдаж авдаг.

12. Салатны байцаа  Монголд ургуулдаг, жилдээ хоёр удаа ургац авдаг. Ресторанууд чмэглэлийн зориулалтаар худалдаж авдаг. Монголчууд хэрэглэдэг болсон. Хятадууд энэ ногооны тухай мэддэггүй байснаа Солонгосоос үр авч нутагшуулан тариалж эхэлсэн юм билээ. Хурааж авсан өдөртөө хэрэглэвэл сайн. Монголд өвөл ургадаггүй.

13. Хятад вандуй  Монголд ургуулдаггүй, Хятадаас авчирдаг.Хятадууд авдаг, европчууд нэг, хоёр багцаас илүү авдаггүй. Өвөл, зунгүй урдаас зөөдөг. Хэрэглэх арга нь монгол вандуйтай адил. Монгол вандуйтай адил өөх тостой хоол, хуурганд илүү хэрэглэдэг.

14. Хүрэн манжин, шар манжин  Аль алийг нь Монголд ургуулдаг, орос гаралтай. Жилдээ нэг, 9-р сард ургац авдаг. Өвөлжин халгалж болно. Сэрүүн орчинд ургадаг тул Хятадад ургадаггүй. Шөл хийхэд, ялангуяа орос үндэсний борщ, щи хийхэд илүү тохиромжтой.

15. Цагаан лууван  Хятад сортын ногоо бөгөөд Монголд тарьдаг. Нэг удаа, 8-р сард ургац авдаг. Хятадууд, солонгосчууд их хэрэглэдэг. Кимчи хийхэд болон солонгос хоолны хачир болгон хэрэглэх нь элбэг. Монголчууд дотор халуун бууруулах зорилгоор авах нь элбэг болсон.

16. Яншуй  Навчит ногоо. Хятадад бол жилдээ гурван удаа ургац авдаг бол Монголд нэг л удаа авдаг байна. Шинэ ургацыг наадмаас өмнө хураадаг. Азиуд шөлөнд илүү хэрэглэдэг. Монголд хувь хүмүүс тарьж ургуулдаг. Монголчууд болон гадаадынхан өргөнөөр худалдаж авдаг. Төрөл бүрийн салат болон ямар ч хоолонд хэрэглэдэг. Мөн таваг чимэглэхэд тохиромжтой ногоо. Амин дэмээр арвин тул дангаар нь идэхийг зөвлөдөг.

17. Брокколи буюу ногоон цэцэгт байцаа  Монголд ургуулдаг, жилд нэг удаа 9-р сарын 10 орүчимд шинэж ургац авдаг. Өвөл Хятадаас авчирдаг. Нарийн хоолонд шарж хэрэглэнэ. Том ресторанууд илүү худалдаж авдаг. Барууныхан, азиудын хэрэглэх соёл өөр, өөр орцоор, өөр, өөр маягаар хэрэглэдэг. Хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй гэдэг байна

18. Ягаан сонгино  Монголд ургадаг, уг европ гаралтай экологийн цэвэр ногоо. Гэхдээ одоогоор үрийг нь Хятадаас авчирч тариалдаг. Ердийн сонигино шиг хэрэглэдггүй, салатанд л тохиромжтой.

19. Саримсны гол  Монголд ургуулдаггүй, Хятадаас авчирдаг. Хоол амтлагч болгон хэрэглэдэг, сонгиноос илүү амтлагч гэж үзэх болсон. Ногоо даршлахад хэрэглэдэг. Хятад ногоо даршлахад таардаг, харин монгол ногооо даршлахад гаишлдаг. Учир нь түүнийг ихээр хиймийн бордоогоор их бордож ургуулдаг тул монгол ногоотой харшилдаг. Хятадаас дөнгөж хураасныг маш түргэн хугацаанд оруулж ирдэг. Гурваас дөрөв хоногийн настай бөгөөд замдаа гурав хоног тул нийслэлд нэгээс хоёр хоногт л борлуулж бардаг байна.

20. Цагаан цэцэгт байцаа  Монголд ургуулдаг, жилдээ нэг удаа 9-р сард ургац авдаг. Өвөл Хятадаас оруулж ирдэг, амархан ялзардаг, гурьан хонгот л мууддаг тул зуны халуунд авчрах боломжгүй. Хятад, турк, орос хүмүүс өргөнөөр худалдаж авдаг. Солонгосууд ер авдаггүй. Сүүлийн үед ганц нэгэн монгол хүн авдаг болсон.

21. Юуцай  Монголд тарьдаг, жилд гурван удаа ургац авдаг. Өвөл бол Хятадаас авчирдаг. Бүх төрлийн хоолонд навч, иштэй нь хэрэглэдэг. Бүх трөрлдитйн хятад хооолонд хэрэглэдэг.

22. Шар хулуу  Өнгө нь л шар болохоос дээр дурдсан ногоон хулуутай адил. Монголд ургуулдаг, жилд хоёр удаа 7 болон 9 дүгээр сард шинэ ургац авдаг. Хоёр янзынх байдаг, бөөрөнхий болон гонзгой. Америкаас гаралтай. Солонгосчууд түүхийгээр нь иддэг.

23. Чихэр төмс  Монголд ургуулдаггүй, Хятадаас оруулж ирдэг, жилд хоёр удаа ургац авдаг. Хятадууд, солонгосчууд худалдаж авах нь элбэг. Монголчууд бараг авдаггүй. Тосонд шарж иддэг. Япончууд нэг ширхгээр авдаг. Муудахаас нь болгоомжилж тэр. Тодруулбал тэд ямар ч ногоог нэг ширхгээр нь авдаг байна.

24. Бүдүүн ногоон сонгино  Монголд тарьдаг. Өвөл хятадаас оруулж ирдэг. Барууныхан болон азиуд өөр өөр хоолонд өөр өөр маягаар хийж хэрэглэдэг

25. Иштэй улаан лууван  Монголд ургуулдаг. Төрөл бүрийн хоолонд өргөнөөр хэрэглэдэг.

26. Бууцай  Монголд ургуулдаг, жилд хоёр удаа ургац авадаг. Төмөр ихтэй тул цус багадах өвчинд сайн гэнэ. Хөргөгчид хадгалах хугацаа нэг хоног. Өвөлдөө хятадаасс авчирдаг. Шөлтэй хоол, салатанд өргөн хэрэглэдэг.

27. Гоньд  Монголд бага хэмжээгээр тарьдаг. Хятадаас оруулж ирдэг. Бүх төрлийн шөлтэй хоолонд болон даршилгаанд өргөнөөр хэрэглэдэг. Хоолонд маш сайхан амт, үнэр оруулдаг.

28. Ногоон, улаан, шар чинжүү  Монголд ногооныг гол төлөв ургуулдаг. Бусдыг нь туршиж буй. Дулаан их шаарддаг тул манйад тарих нөхцөл тааруу. Тиймээс аль алийг нь Хятадаас оруулж ирдэг. Хальс нимгэн, жижиг бол тэр монгол чинжүү. Хятад чинжүү дотроосоо мууддаг бол, монгол нь хальс нимгэн тул гаднаасаа эхэлж мууддаг. Сүүлийн жилүүдэд монголчууд ч өргөнөөр хэрэглэх болсон. Эдгээр нь зөвхөн өнгөөрөө ялгаатай.

29. Бөөрөнхий хулуу  Монголд сүүлийн жилүүдэд тариалж байгаа. Амтны хувьд бусад хулуунаасаа гоц ялгагдах зүйлгүй.

30. Жууцай  Монголд ургуулдаг. Жилд хоёр удаа ургац авдаг ч энэ жил гурван удаа авсан амжилттай байгаа. Халуун байснаас тэр гэнэ. Өвөл Хятадаас авчирдаг. Хоолонд амт, үнэр оруулдаг.