Оросын ах, дүү нэрт найруулагчид болох Никита Михалков, Андрей Кончаловский нар улсынхаа Ерөнхийлөгчид хандан Америкийн түргэн хоолны сүлжээ газар ажиллуулдаг McDonald’s корпорацитай өрсөлдөхүйц хэмжээний дотоодын сүлжээ газрыг байгуулах зорилгоор нэг тэрбум рубль гаргаж өгөхийг хүсэмжилж байсан билээ.
Тэднийг дууриан бизнесмэн, буяны үйлстэн Андрей Агишев гэгч Ерөнхийлөгч Владимир Путинээс эротик-эх оронч сэдвээр бичих “Гар хангалга хийгч” гэдэг нэртэй сэтгүүлийг гаргахын тулд мөнгө гуйхаар шийдсэн байна. Ийм сэтгүүл хэвлэн гаргаснаар импортыг орлосон зүйл болно гэж Агишев үзэв. Түүний энэ гуйлт тохиолдлоор ч юм уу хэвлэлийн зах зээлийн нэгэн дурсамжит огноотой давхацсан билээ.
Тиймээс “Лента.ру” сайт Оросын секс болон эротикийн тухай өгүүлдэг байсан анхдагч хэвлэлүүдийн талаар бичжээ.



“Ещё” сонин анхдагч уу?
“Ещё” буюу “Дахиад” сониныг эрхлэн гаргагчид энэ чиглэлээр бичиж, хэвлэгдэн гарч байсан зах зээлийн анхдагчдын адилаар өөрсдийн сониныг Оросын анхны эротик хэвлэл гэж нэрлэдэг байна. Тус сонин үнэхээр л хуучин ЗСБНХУ-ын гишүүн асан улс, орнуудын ард иргэдийн толгойд жинхэнэ хувьсгал хийсэн аж.



““Ещё” сонин секс болон ижил хүйстэнтэйгээ явалдагчдын тухай илэн далангуй бичиж, уншигчдын ирүүлсэн илэн далангуй түүхүүдийг эрээ цээргүйгээр нийтлэж байлаа. Ингэхдээ тэд хараалын үг зэргийг дөмөг ашигладаг байсан юм. ““Ещё”” сонин өвөрмөц дизайнтай байсан гэдэг. Тус хэвлэлийн логоны нэг хэсэг нь эмэгтэй хүний алцайлгасан хөл, хоёрдугаар хуудасны тоо нь эмэгтэй хүний бэлэг эрхтэний зураг байсан аж.



““Ещё” сонины түүх амаргүй юм. Эхлээд уг сониныг хар, цагаанаар Прибалтикт хэвлэж байсан бол 1991 оноос ОХУ-д гаргадаг болжээ. 1992 онд хууль сахиулагчид сониныг эрхлэн гаргагч Алексей Костиныг порнографи сурталчилсан хэмээн саатуулсан билээ. Тэрбээр нэг жилийг Бутырийн шоронд өнгөрүүлсний эцэст эрх чөлөөтэй болсон аж.



Нууцлаг бүхний тухай бичиж байсан тус сонины хэвлэгдэх тоо 1990-ээд оны эхээр 300 мянгад хүрч байсан бол яваандаа 20 мянга болтлоо буурчээ. Эрхлэн гаргагч бөгөөд Костины эхнэр Гуля Аннаева үүнийг эротик хэвлэлүүдийн зах зээл дээр өрсөлдөөн ширүүссэнтэй холбон тайлбарласан гэдэг.






Playboy-г хуулбарласан нь
1991 оны дөрөвдүгээр сард эрчүүдэд зориулсан Оросын анхны сэтгүүл болох “Андрей” хэвлэгдэн гарсан билээ. Түүнийг эрхлэн гаргагч нь 27 настай сэтгүүлч, жүжигчин Алексей Вейцлер юм. Тэрбээр уг сэтгүүлээ Playboy-н орос хувилбар болгохыг зорьжээ. Playboy сэтгүүл ОХУ-д дөнгөж 1995 онд нэвтэрсэн байна. Вейцлер чамгүй амжилт олсон аж.



“Андрей” сэтгүүл хуучин ЗХУ-ын бүх 15 Бүгд найрамдах улсад ихээхэн алдаршив. Анхны 150 мянган хувь хэвлэгдсэн дугаар тэр даруй л борлогджээ. “Коммерсант” сонинд 1991 онд хэвлэгдсэнээр бол “Андрей” сэтгүүлийн ердөө тавны нэг хэсэгт нь нүцгэн хүүхнүүдийн гэрэл зураг нийтлэгдсэн ч хамгийн илэн далангуй атлаа гоёмсог сэтгүүлийн нэг байсан гэдэг.




“Орос хөх дэлэн”

1992 онд Северодвинск хотод Оросын анхны эротик тэмцээн болох “Мисс Монокини” зохион байгуулагдсан түүхтэй. Түүний үр дүн гарсны дараа ижил нэртэй 50 хуудас бүхий Russian Bosoms гэдэг зурагт сэтгүүлийг гаргасан аж. Түүн дотор оролцогсдын илэн далангуй гэрэл зургууд нийтлэгджээ. Зурагт сэтгүүлийн нэрийг оросоор хөрвүүлбэл “Орос хөх дэлэн” юм.



Russian Bosoms хэвлэл биш мөртлөө Оросын анхны эротик хэвлэлүүдийн байдлыг тодорхой илэрхийлж байлаа. Текст маш бага мөртлөө элдэв янзын байрлал авсан нүцгэн хүүхнүүдийн гэрэл зураг дүүрэн байсан аж. Гэрэл зургуудын дор бүсгүйчүүдийн өндөр, жин, цээжний тойрог, бэлхүүсний тойрог болон гуяны тойрог, боловсрол, гэр бүлийн байдал зэргүүдийг дурдсан байлаа.



Сүүлчийн хуудсан дээр уралдааныг ивээн тэтгэгчийн зар сурталчилгаа хэвлэгдсэн байна. Тэр нь Белорусын дотуур хувцас үйлдвэрлэгч “Милавица” компани, Архангельск хотын гутал үйлдвэрлэгч “Северянка” компаниуд байсан юм.

Дум дотор сексээс татгалзаж чадаагүй гишүүд
1990-ээд оны эхээр хэвлэгдэж байсан бас нэг эротик сэтгүүл бол “Махаон” билээ. Түүнийг дотор нь буй хэт илэн далангуй гэрэл зургуудаас нь болж бус харин тэднийг дагалдсан хурц материалуудыг уншихаар авдаг байв. Тус хэвлэл ихээхэн алдаршсан бөгөөд Төрийн Думын үүдэнд ч худалдаалагддаг байлаа. “Махаон” сэтгүүлийг уншдаггүй байсан хүмүүс ч тус хэвлэл Думын байшингаас золтой л хөөгдчихөөгүй тэр марзан түүхийг санадаг билээ. 1994 оны нэгэн дугаар дээр нь Владимир Жириновский малгайгаа нүцгэн эмэгтэйд өгч байгаа гэрэл зураг дүрслэгдсэн аж. Тэр дугаар дотор мөн Жириновскийн орлогч Александр Венгеровскийн өгсөн ярилцлагыг олноороо хэвтэн садарлаж буй хүүхнүүдийн гэрэл зургийн дэргэд нийтлэжээ.



Энэ асуудлыг Төрийн Думын чуулганы хуралдаан дээр хэлэлцсэн гэдэг. Гишүүн Вячеслав Марычев суудлаасаа хэт илэн далангуй гэрэл зургуудтай сэтгүүлийг далайн спикер Иван Рыбкинээс “Та Дум дотор секс хийхийн төлөө байна уу, үгүй юу?” хэмээн хашгирч байсан аж. Гэвч сэтгүүлийг Думын барилга дотор худалдахыг хэн ч хориглоогүй юм. Марычевыг хэн ч дэмжээгүй юм. Хожим нь гишүүн Николай Столяров порно хэвлэлийг сурталчилсан гэж үзээд Марычевыг гурван өдрийн хуралдаан дээр үг хэлэх эрхгүй болгох санал хураалтыг явуулахыг шаардсан байна. Гэвч түүний саналыг ч олонх дэмжсэнгүй. Гэхдээ л Столяровын талыг баримтлагчид дэндүү олон байсан гэдэг.



Бөөнөөр зугаацах онцлогуудын тухай
90-ээд оны сүүл, 2000 оны эхээр Оросын эрчүүд “Стрип”, “Интим”, “Горячие историй” зэрэг сэтгүүлүүдийн хуудсыг эргүүлэх дуртай байсан аж. Энэ гурван сэтгүүлийг “ПА Пресс” хэвлэлийн газар эрхлэн гаргадаг байсан юм. Тус хэвлэлийн газар жинхэнэ эротик гялгар сэтгүүлийг анхлан хэвлэсэн хэмээн өөрийгөө зарлан тунхагладаг билээ. Тэд энэ ажлыг 1998 оноос хойш явуулжээ. Нүцгэн гэрэл зургуудаас гадна уг сэтгүүл дотор маш олон нууцлаг түүхүүд өгүүллэгддэгийн дотор бөөнөөрөө зугаацан цэнгэх онцлогуудын тухай бичсэн байв. Сэтгүүлийн хавтсыг дөнгөж хөлөө олж буй моделиуд болон ердийн хүүхнүүд чимэглэж байсан юм.



Сексологичдын тэтгэвэрийнхэнд өгөх зөвлөгөө
“Без комплексов” гэдэг сэтгүүл 2000 оны эхээр хэвлэгдэн гарч байв. Тус хэвлэл өөрийгөө бүх насны хүнд зориулагдсан долоо хоног тутмын сэтгүүл хэмээн тодотгосон аж. Тэдний өгүүлснээр бол сэтгүүлийг нь найман настай балчраас авахуулаад 80 настай буурал хүртэлх бүх хүн унших боломжтой байсан гэдэг.



Эрхлэн гаргагч нь “Калейдоскоп” хэвлэлийн газар байсан бөгөөд тэд бүх насныханд хайр энхрийлэл, бэлгийн сэтгэл судлал, дэлхийн суутнуудын янаг амрагийн явдлууд, уншигчдынхаа илэн далангуй захидлууд, сексологичдын зөвлөгөө зэргийг харамгүй хүргэж байлаа.





Сүүлчийн орос сэтгүүл
XXL. Эрчүүдэд зориулсан гялгар сэтгүүл. Уг сэтгүүл 1997 оноос хойш хэвлэгдэн гарчээ. Өдөөн хатгасан мөртлөө арай гоо зүйн өндөр мэдрэмжтэй нүцгэн моделиудын гэрэл зургууд тавигдахаас гадна секс, элдэв шуугиант сэдэвтэй огтхон ч холбоогүй материалууд нийтлэгддэг байв.



Саяхныг хүртэл ХХL сэтгүүл Оросын цорын ганц гялгар сэтгүүлд тооцогдож байлаа. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд тус сэтгүүлийн эзэмшигч нь “Родионовын хэвлэлийн газар” байсан юм. Өнгөрсөн жил ОХУ-д хэвлэлээр согтууруулах ундаа, тамхины зар сурталчилгаа явуулахыг хориглонгуут эзэмшигч нь сэтгүүлийнхээ хэвлэмэл хувилбарыг гаргахаа зогсоожээ.



ХХL сэтгүүлийн албан ёсны сайт ч жил гаруйн хугацаанд шинэчлэгдээгүй байна.


Эх сурвалж www.wikimon.mn - See more at: http://www.wikimon.mn/content/64361.shtml#sthash.b...