Өдгөө дэлхийн олон корпораци нисдэг машин бүтээх ажилд ханцуй шамлан орцгоож байна. Тэдгээр хувилбаруудын нэгийг танилцуулъя. PAL-V One гэж нэрлэгдсэн энэ нисдэг тэрэгний зарчмаар ажиллах машины зургуудыг харцгаая.

PAL-V One нь газар дээр 180 км/цагийн хурд үзүүлдэг.

Бензин хөдөлгүүртэй бөгөөд нэг удаагийн цэнэглэлтээр газар дээр 1200 километр, агаарт 500 километр зай туулах боломжтой.

Transition өөрсдийн бүтээсэн нисдэг авто машинаа танилцуулжээ. Transition-ныхан өнгөрсөн онд болсон нисэхийн шоу дээр анх үзүүлсэн бөгөөд 650 килограмм жинтэй хөнгөн онгоцны загвар дээр суурилсан машин юм байна.

Одоо уг компани Terrafugia хэмээх нисдэг машинаа улам сайжруулахаар ажиллаж байна.


Terrafugia Transition нь 8 метр урт, 2,3 метр өргөн бөгөөд ойролцоогоор 250 мянган долларын үнэтэй байх ажээ.

Австралийн зохион бүтээгч, 32 настай нисдэг тэрэгний жолооч байсан Кристофер Мэллой (Christopher Malloy) өөрийн бүтээсэн нисдэг мотоциклдоо Hoverbike гэх нэр хайрлажээ. 3 мянган метрийн өндөрт гарч чадах бөгөөд хурдны дээд хязгаар нь 200 км/цаг. Ойролцоогоор 72 мянган долларын үнэтэй.