Орчлон ертөнцийн үүслийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн онол бол “Их тэсрэлтийн” онол юм. Эхний үедээ Орчлон ертөнц нь хэтэрхий жижигхэн байснаа улмаар байнга тэлэн томорсоор хязгааргүй болов: 1 мі-д 1 атом хүрэхгүй шахам байжээ.
Шинжлэх ухааны онолууд нь Орчлон ертөнцийн үүсэл, хөгжлийг тайлбарлаж, түүний онцлогуудыг тодорхойлон бичихээр оролдож байна. Жишээ нь, Орчлон ертөнц нь ямар хэлбрийн материас тогтсоныг мэдэх нь чухал байна. Бас нэгэн багагүй чухал онцлог нь эрхсүүдийн хоорондын зай байнга нэмэгдсээр байгаа явдал. Орчлон ертөнцөд төв гэж байхгүй тул түүний хил хязгаарийн өргөсөлт хаанаас эхтэй нь тодорхой бус байна.
“Их тэсрэлтийн” онол
Шинжлэх ухааны судалгааны явцад гаргаж авсан баримтууд нэг утгатай бус. Гэсэн хэдий ч ихэнх сансар судлаачид “Их тэсрэлтийн” онолыг дэмждэг. Энэхүү онолын дагуу Орчлон ертөнц нь цаг хугацааны
доторхой нэгэн агшинд үүсчээ гэхдээ энэ нь хэрхэн яаж явагдсан болохыг хэн ч тодорхой мэдэхгүй. Орчлон ертөнцийн хөгжил нь 14 тэрбум шахам жилийн өмнө болсон нь тодорхой “Их тэсрэлтээс” эхлэсэн өргөсөлтөөс эхэлдэг. Энэ үйл явдал нь маш ховор. Эхлээд Орчлон ертөнц нь өндөр нягтралтай байснаа геометрийн прогрессоор орон зайгаа тэлж томрох болжээ. Энэ үйл явц хязгааргүй.

“Их тэсрэлтийн” үеийг 0-ээс хэд хэдэн зууны секунд хүртэлх цаг хугацааны завсар ч гэж нэрлэдэг. Тухайн шатандаа Орчлон ертөнцийн бодис асар их харьцангуй хурдыг олжээ. Үүний дараа Орчлон ертөнц нэлээд аажмаар томрох болов.
Матери ба цацрагжилт
Матери болон цацрагжилт бүрэлдэхийн өмнөх үйл явцууд туйлын нарийн байсан ба бага судлагджээ. Маш энгийн байдлаар энэ нь дараах хэлбрээр болжээ. Анхны матери нь маш жижигхэн эгэл хэсгүүдээс үүсч, харин түүний дулаан нь туйлын өндөр байв. Орчлон ертөнц томрохын хэрээр тэрхүү матери царцаж эхэлжээ. Анхдагч эгэл хэсэг-кварк, тэдгээрийн харилцан үйлчлэлийг явуулдаг цэнэгт эгэл хэсгүүдийн өндөр дулаанд иончлогдсон хийнээс барионууд – протон, нейтронууд бүрэлдэж эхэлжээ. Ингэж барийн үүслийн шат ирэв. Нэгэн зэрэг цацрагжилт болгон хувирч харилцан бие биеэ устгадаг материуд болон эсрэг материуд бүрэлдэв. Эртний Орчлон ертөнц цацрагжилтийн өндөр түвшинтэй байлаа (Зураг 43). Дулаан нь үргэлжлэн буурч, хөнгөн изотопуудыг (дейтерия – ус төрөгчийн изотоп, гели) үүсгэн протонууд нейтронтой нэгдэж эхлэв.
Улаан сэлгэлт
ХАББЛЫН ХУУЛИАР алсын эрхэсүүд нь ойр байгаагаасаа ч илүү их хурдтай, өөрөөр хэлбэл, алсын эрхэсүүд нь ойрынхоосоо ялгаатай нь гэвэл асар их хурдтайгаар хөдөлж байдаг. “Улаан сэлгэлт” гэдэг нь царагжилтийн эх булгийн спектр дахь шугамуудын долгионы урт нэмэгдэх явдал, нэг үгээр бол спектр дахь шугамууд улаан хэсгийнхээ талруу сэлгэх явдал юм. Эрхэсүүд дахь хийн болон тоосонцорын үүлс нь оддын цацруулдаг гэрлийг шингээж авдаг.
Одод эрхэс биднээс хичнээн алс орших тусам, төдийчинээ хурдан холдож, түүний спектр дээрх улаан сэлгэлт их болдог. Хабблын хуулиар анхнаасаа их хурд авсан материйн хэсгүүд өнөө үед хурд багатай хэсгүүдээ бодвол улам холдож чадсан байна.
Зураг дээр ойрын од болон (доод талын) алсын эрхэсийн (дээд талын) гэрлийн спектрийг харуулав.

http://solongo_gz.blog.gogo.mn/