Нялх балчир үр тань үе үе таныг санаанд оромгүй асуултаар булдаг уу? Тэдэнд юу гэж хариулахаа мэдэхгүй гацаж түгдрэх үе танд нэг биш удаа гарсан л байх. Тэгвэл хүүхдүүдийн тавьсан “хэцүү” асуултад сэтгэл зүйчид хэрхэн хариулсныг танд сонирхуулъя.
9 настай Цолмон. Секс гэж юу вэ? Секс гэдэг бол насанд хүрсэн эрэгтэй эмэгтэй хоёр хүний бие биенээ хязгааргүй их хайрлаж байгааг илэрхийлэх нэг хэлбэр юм. Нөгөө талаас үүнийг үр удмаа үлдээхэд зориулсан үйлдэл ч гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл аав ээж хоёр чинь бие биедээ хайртай болж, ийм үйлдэл хийсэн учраас л чи төрсөн юм шүү дээ. Сексийн харилцааг хөнгөн хийсвэр бодож болохгүй. Хайр дурлалын үндсэн дээр л секс үүсдэг юм. Зарим өсвөр насныхан яагаа ч үгүй эрт бэлгийн харилцаанд орох гэж дурладаг. Энэ бол буруу зүйл. Би 16 настай, эрэгтэй. Намайг нэг асуудал маш их зовоож байна. Би найз нарынхаа дунд хамгийн жижигхэн эрхтэнтэй нь. Минийх тавхан см. Би одоо яах ёстой вэ? Чи үүнд битгий санаа зов. Чиний насанд бэлгийн бойжилт бүрэн дүүрэн явагдаж дуусаагүй байгаа. Чиний насны эрэгтэй хүүхдийн бэлэг эрхтэн боссон үедээ 5,8-аас 11,5 см байх ёстой гэж эмч нар үздэг боловч энэ нь яг нарийн зөв тоо бас биш юм. Тийм болохоор энэ бол санаа зовоод байхаар асуудал биш. Гэхдээ чи үнэхээр эмзэглээд байгаа бол эрэгтэйчүүдийн эмчид хандан зөвлөгөө авч болно шүү дээ. Би 12 настай. Манай эгч нар жирэмснээс хамгаалах эм уухгүй бол эмэгтэй хүн тэр дороо жирэмсэн болчихдог гэж ярьж байхыг би саяхан сонссон юм. Охид хэзээнээс жирэмснээс хамгаалах эм ууж болох вэ? Энэ талаар санаа зовох нас чинь одоохондоо болоогүй, арай эрт байна. Хэн нэгэн хүнтэй бэлгийн харилцаанд орсон тохиолдолд л жирэмсэлдэг гэдгийг чи мэдэж авах хэрэгтэй. Тийм болохоор энэ бол санаа зовох асуудал биш. Жирэмснээс хамгаалах эмний тухайд хайртай хүнтэйгээ учирч, бэлгийн харилцаанд орох тохиолдолд эмчийн зөвлөгөөний дагуу эм уудаг. Би 15 настай, эмэгтэй. Эмэгтэй хүний дур ханалт гэж юуг хэлдэг юм бэ. Би ерөөсөө ойлгохгүй байна. Дур ханах гэдэг бол хайртай хосуудын сексийн харилцааны хамгийн оргил хэсэг бөгөөд энэ үед хүнд үгээр илэрхийлэхийн аргагүй ер бусын сайхан мэдрэмж төрдөг. Том болоод чи хэзээ нэгэн цагт хайртай залуутайгаа учирч энэ таашаалыг амтлах болно. Би 15 настай, эрэгтэй. Би орой орон дотроо нууцаар гар хангалга хийдэг. Үрийн шингэн гарахаас өмнө ялгардаг шингэн зүйл юу вэ? Энэ шингэн нь үрийн шингэнтэй төстэй хүчиллэг, давсархаг зүйл бөгөөд шээсний сувгийг цэвэрлэх, бас үрийн шингэн хурдан гарч ирэх үйл явцыг түргэсгэх үүрэгтэй. Миний найз хөвгүүн 13 настай, суганд нь үс ургаад эхэлчихсэн. Хэдэн настайгаас нь эхэлж хөвгүүдийн суганд үс ургаж, дуу хоолой бүдүүрдгийг би мэдэхийг хүсч байна. Суга болон бэлэг эрхтэний үс шилжилтийн насанд ургадаг. 10-15 насыг шилжилтийн нас гэнэ. Энэ үед эрэгтэй хүүхдүүдэд бие бялдар болон сэтгэл зүйн хувьд их өөрчлөлт гардаг. Энэ үедээ хүүхдүүд ихэвчлэн тогтворгүй зан ааштай болдог. Мөн анх удаагаа хүнд дурлаж, урьдынхаасаа илүү эрх чөлөө хүсэж, зарим нь аав ээжээсээ хөндийрч, тэднийхээ сэтгэл санааг зовоож эхэлдэг тал бий. Шилжилтийн насанд бас эрэгтэй хүүхдийн дуу хоолойнд өөрчлөлт орж, хоолойных нь өнгө нь бүдүүрнэ. Найз хөвгүүний чинь суганд үс ургаж байгаа нь шилжилтийн настай холбоотой. Би 18 настай. Сарын тэмдэг ирсэн үед найз хөвгүүнтэйгээ бэлгийн харилцаанд орж болох уу? Тийм үедээ найз хөвгүүндээ хэлэх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ нь ариун цэврийн хувьд тохирохгүй. Ялангуяа эмэгтэй хүний бэлэг эрхтэн үрэвсэх магадлалтай. Ийм болохоор үүнийг найздаа тайлбарлаж хэлэх нь чухал. Та хоёр бие биедээ хайртай л бол найз залуу чинь үүнийг ойлгох болно.
Newer news items:
Older news items:
|