Эхнэрийнхээ нүүрний тосноос түрхэж болохгүй
PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 2-р сарын 09, Мягмар гариг, 03:10
Бүлэг
lifes

Урьд цагт сахал хусахад зориулсан хөөс, дараа нь түрхдэг ус хоёроос өөр гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэггүй байсан эрчүүд маань одоо олон төрлийн тансаг ус тос хэрэглэх боломжтой болжээ. Арьс цэвэрлэх, чийг­шүүлэх, үрчлээ арилгах, тэжээл өгөх, нарнаас хамгаалах тос гээд эрчүүдэд зориулсан 5000 гаруй нэр төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн бий. Эрчүүдийн гоо сайхны хэрэглээний зах зээл ч сүүлийн үед хүчээ авч байна. Гер­маны эрчүүд гэхэд л өнгөр­сөн жилд 610 сая еврог гоо сайхандаа зориул­­жээ.
 
Яагаад тэдэнд эмэгтэйчүүдийнхээс өөр гоо сайхны тос хэрэгтэй вэ?
 
  Эрчүүдийн арьс тослог ихтэй. Эрэг­тэй хүний арьсны тос­логийн хэм­жээ эмэг­тэй­чүүдийн­хээс хоёр дахин их. Гоо сайхны тосон бүтээг­дэхүүний гол орц нь тос, ус хоёр байдаг. Эмэгтэйчүүдийн гоо сайх­ны бүтээгдэхүүний орц нь 50% ус, 50% тос байдаг бол эрчүүдийн арьсны онцлогоос болоод 80% ус, 20 % тос байдаг байна. Тэгэхээр эрчүүдэд зөв­лөхөд эхнэрийнхээ тос­ноос бүү түрхээрэй. Эмэг­тэй­чүүдэд зориул­­­сан тос тослог ихтэй, арай өөр найр­лага­тай бай­даг тул эрэгтэй хүний арьсанд тохир­доггүй бөгөөд зарим тохиол­долд үрэвс­­лүүл­дэг байна. Тиймээс эрчүү­дэд зориулсан тос хэрэглэх нь зүйтэй.
 
  Эрчүүдийн арьс үрчлээтэх нь бага. Эрэгтэй хүний арьс эмэгтэй хүнийхийг бодоход 20 хувь зузаан байдаг аж. Эвэрлэг бүр­хэвч нь 20 хувиар их. Арьс нь каллоген ихтэй. Тиймээс эмэгтэй хүний арьснаас 15 жилийн дараа үрчлээтэж эхэл­дэг. Гэхдээ тэр үрчлээ нь эмэгтэй хүнийх шиг олон жижиг бус харин хэдэн гүн урт үрч­лээ болж тогтдог юм байна. Эрчүүдийн арьс нэг хөгширвөл хурдан хөгширдөг.
 
Арьсаа цэвэрлэх зөвлөмж
 
  Тос түрхэж арчлахаасаа өмнө заавал нүүрээ цэвэрлэх нь чухал.
 
  Өдрийн цагаар тоос шороо, тос хөлс, бактери нүүрэн дээр цуглаж нүүрний арьсны хөлсний нүхнүүдийг бөглөдөг тул унтахаа­саа өмнө нүүрээ угаах хэрэгтэй. Гэхдээ зөвхөн усаар угаавал хангалттай биш. Нүүрний зориу­лалт­тай шингэн саван­гаар угааж дараа нь нүүрний саванг усаар сайтар зайлж арилгах хэрэгтэй.
 
  Нүүрний ус түрхэх нь хэт чамирхах асуудал гэж зарим хүн ойлгодог. Гэвч энэ нь нүүрээ цэвэрлэсний дараа заа­вал хийх ёстой үйлдэл юм.
 
  Учир нь энэ нь нүүрний арьсан дээр үлдсэн савангийн үлдэгд­лийг арилгаж, арьсны бай­галийн бүр­хэв­чийг нөхөж өг­дөг ба арьс эрт хөгшрөхөөс хам­гаална. Нүүр арч­даг хөвөнд усыг шингээж арчих нь ердөө л 15-30 секундийн ажил шүү дээ. Нүүрний ус етанолтой, етанолгүй гээд олон янз байдаг. Харин хуурай болон мэдрэмтгий арьстай хүнд етанолгүй ус хэрэг­лэх нь зохимжтой. Үүний дараа тосоо түрхэж таны нүүрний арчил­гаа бэлэн болно.
 
Пийлинг (peeling ) буюу үхмэл арьсыг гуужуулах
 
  Нүүрний арьс 14 хоног тутам шинэчлэгдэж, нөхөн урга­даг. Хуучин үхмэл арьсыг хоёр долоо хоногт нэг удаа хуулах хэрэгтэй. Үүнд зориулсан дот­роо жижигхэн бөмбөлөг агуул­сан эсвэл ургамлын үрийг маш нарийн нунтаглаж хийсэн тусгай гуужуулагч тос байдаг. Ингэс­нээр арьсны гадаргуу зөөлөн болдог. Үүнийг сахал хусахаасаа өмнө хийхгүй бол хорсдог.
 
Эрчүүдэд зориулсан баглаа
 
  Хэдэн жилийн өмнө эрэгтэй хүнийг тусгай гоо сайхны бүтээг­дэхүүн хэрэглэдэг гэвэл сонин сонсогддог байв. Гэвч өнөөдөр энэ нь зайлшгүй зүйл болж эрэг­тэйчүүдийн гоо сайхны бүтээг­дэхүүн бие даасан салбар болон хөгжжээ. Эрчүүдийн гоо сайхны бүтээг­дэхүүн нь ихэвч­лэн бараан өн­гийн сав боо­дол­той. Хэлбэр нь гал асаагч, халаасанд авч явдаг архины сав шиг жижигхэн гэх мэт эрчүүдийн онцлогт тохирсон байдаг.
 
  Гэхдээ гаднах “засвар үйлчил­­гээнээс” гадна нойр хоолоо тохируулж, эрүүл мэнд, сэт­гэлийн жаргал арьсыг хамгийн ихээр гэрэлтүүлж байдаг гэдэгтэй та санал зөрөхгүй биз ээ.
Сэтгэгдэл
шинээр нэмэх Хайх
Сэтгэгдэл бичих
Нэр:
Имэйл:
 
Гарчиг:

!joomlacomment 4.0 Copyright (C) 2009 Compojoom.com . All rights reserved."


Newer news items:
Older news items:

Сүүлд шинэчлэгдсэн мэдээ
 
  • Шинэ мэдээ
  • Их уншигдсан





Та манай сайтаас ямар төрлийн мэдээлэл түлхүү уншдаг вэ?