25 асуулт - Х.Оюунчимэг
PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 2-р сарын 09, Мягмар гариг, 02:54
Бүлэг
Хүмүүс

Төрсөн газар: Улаанбаатар хот, I төрөх газар.
 
Багын мөрөөдөл: Эмч болох.
 
Ажил бүтээл: Гэрлэх ёслолын ордны даргаар 17 жил ажиллаж байна.
 
Бахархал: Монголоороо, үзэсгэлэнт байгалиараа. Гэр бүлийнхнээрээ.
 
Төрийн болон төр засгийн ямар тодорхой бодлого, төслийн үр дүнг та хамгийн түрүүнд мэдэхийг хүсэж байна вэ, яагаад?
 
  - Улс орноо, хоёрхон сая хүнийг яагаад зөв жолоодож чаддаггүй, тулга тойроод, хоорондоо хардалц­дагийг үзэн яддаг.
 
Биширдэг түүхэн хүн тань?
 
 - Зохиолч Л.Түдэв, Цэдэнбал-Филатова.
 
Уншсан номуудаасаа гурвыг магтвал…
 
 - Шинкарев “Цэдэнбал,Филатова хоёр”
 Л.Дашням “Монголчуудын хүн бүтээдэг эрдэм”
 Прус Болеслав “Фараон I-III”
 П.Ихбаяр “Амьдрал хайрлахуйн өврийн ном”
 
Та багадаа хэн шиг болохыг хүсдэг байсан бэ?
 
 - Бага ангийн багш шигээ болохыг хүсдэг байсан.
 
Өөрийнхөө юунд дургүй вэ?
 
 - Зарим асуудалд ухрах үе гаргахдаа.
 
Та юугаараа бусдаас онцгой санагддаг вэ?
 
 - Онцгойрох чанар байхгүй. Бусадтай адил гэж боддог.
 
Таныг чухам юу урагшлуулж байдаг вэ?
 
 - Өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд цаг хугацаа бүртэй уралддаг.
 
Өөрийнхөө ямар амжилтаар бахархдаг вэ?
 
 - Нэг л шийдсэн бол заавал хийж дуусгадаг чанараараа.
 Нийгмийн тусын тулд олон нийтийн үйл ажиллагааг амжилт­тай удирдаж чаддагаараа.
 
Алжаалаа яаж хамгийн сайн тайлдаг вэ?
 
 - Салхинд гарах. Найзуудтайгаа ярилцаж суух.
 
Ямар дуу дуулах дуртай вэ?
 
 - “Номин талст” хамтлагийн дуучин Дэлгэрмөрөнгийн “Хань”, “Тэнгэрийн бүсгүй”, Эрдэнэбат “Гэртээ ирлээ”.
 
Амьдралд сургамжтай үг хэлээч...
 
 - “Хүмүүсийг хайрлаж чаддаг байх
  Хэлсэндээ хүрдэг байх
  Зорилготой байх.
 
Чармайлт гэж юу вэ?
 
 - Биеэ дайчлахыг хэлнэ. Чаддаггүй, мэддэггүй зүйлдээ мэргэн байх дургүй.
 
Хоёр дахь оршин суух газраа сонго гэвэл…
 
 - Хотоос холхон байгалийн үзэсгэлэнт газарт амьдрах.
 
Өөрийгөө хэн нэгэнтэй нэг сар соль гэвэл...
 
 - Хэн ч байсан солино. Хамгийн гол нь юуг ч хийж чаддаг хүн байхыг шаардана.
 
Таны хамгийн сайн хийж чадах хоол?
 
 - Өдөр болгон өөр өөр хоол хийх дуртай “Гурилтай шөл”.
 
Хэзээ хийсэн, ямар наймаанд сэтгэл тань хангалуун байдаг вэ?
 
 - Өөртөө таалагдсан гуталд үнэ хайрладаггүй.
 
Алгасалгүй үзмээр нэвтрүүлэг...
 
 - Гэрэлтэй цонх, Реалити шоу, Ням гаригийн зочин.
 
Зохиолч, яруу найрагчдын ухаарал хайрласан шүлэг, бүтээлээс алийг нь санаж явдаг вэ?
 
 - Бямбын Ринчен:
 Амраглах гэгч анхны ёс
 Мэндлэх гэгч мөнхийн ёс
  Биеэ мэдвэл хүн
  Бэлчээрээ мэдвэл мал
 О.Дашбалбар:
 - Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
 Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном.
 
Та ямар нэгэн юмнаас залхаж байна уу. Тийм бол юунаас?
 
 - Сонгуулийн шоунаас. Нэр дэвшигчдийн синдромоос.
 
Хүмүүс таны талаар юу гэж ярьдаг бол?
 
 - Ихэнхдээ магтдаг Яг л нэг сайхан ээж хүн дээ гэдэг.
 
Таалагддаг жүжигчин (гадаад байсан ч болно)
 
 - Н.Сувд, Мягмарнаран.
 
Уран бүтээлийн ямар тоглолтыг мөнгө гамналгүй үзэх вэ ?
 
 - Бүх төрлийн ардын болон сонгодог хөгжмийн нэгдсэн тоглол­тыг.
 
Мөрөөдлийн тань машин?
 
 - Байхгүй.
 
Хэн нэгнийг шагнах болбол хэнийг ямар үндэслэлээр шагнах вэ?
 
 - Ажилдаа үнэнч, бусдыг хүндэлж чаддаг, хэнээр ч хэлүүлэлтгүйгээр хийх ёстой зүйлээ хийчихдэг, сэтгэл сайхан хүнийг шагнах дуртай
 Аливаад хандах хандлага нь сэтгэлээсээ байвал баярладаг.
 
Гадаадын хүнд эх орныхоо сайхны тухай хамгийн товчоор яаж ойлгуулах вэ?
 
 - Хүн чанар: үр хүүхдээ хүндэтгэж тэднийхээ төлөө яахаас ч буцдаггүй хүмүүс шүү.
Сэтгэгдэл
шинээр нэмэх Хайх
Сэтгэгдэл бичих
Нэр:
Имэйл:
 
Гарчиг:

!joomlacomment 4.0 Copyright (C) 2009 Compojoom.com . All rights reserved."


Newer news items:
Older news items:

Сүүлд шинэчлэгдсэн мэдээ
 
  • Шинэ мэдээ
  • Их уншигдсан





Та манай сайтаас ямар төрлийн мэдээлэл түлхүү уншдаг вэ?