Компьютерт зөвшөөрөлгүйгээр нэвтрэх чадвартай, тодорхой үүрэг, зорилготой программыг вирус гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл вирус нь хэрэглэгчид мэдэгдэлгүйгээр, түүний зөвшөөрөлгүй компьютерт нэвтэрч тодорхой үүргийг биелүүлэх зорилготой байдаг. Зарим вирус файлуудыг гэмтээдэг бол, зарим нь компьютерийн санах ойд байрлан файлыг өөрчилж мөн шинээр файлууд үүсгэдэг.
Аливаа вирусын гол зорилго нь өөрийгөө цаашид хэрхэн халдварлах бололцоог бий болгох (хатуу болон уян дискээр дамжих, сүлжээ, захианд хавсаргагдан түгэх зэрэг), дараа нь тодорхой үүргийг гүйцэтгэх явдал байдаг. Санах ойд орж ирсэн вирус ойр орчноо шалгаж өөр “суучихаж” болох программ байгаа эсэхийг хайна. Хэрэв олдвол программыг өөрчилж вирусын кодоо нэмж бичнэ. Тэгсний дараа ачаалагдах ёстой программ ажиллана. Хэрэв вирустсэн файлаа ямар нэг санаандгүй тохиолдлоор бусдад өгөх буюу, сvлжээнд байрлуулсан тохиолдолд тэдгээр хэрэглэгчдийн компьютер дээр мөн ижил тархана. Вирусны тоо 1990 онд 200 – 500 байсан, 1998 онд 20,000 вирус байсан бол 2000 онд энэ тоо 50,000 нэгэнт давжээ. Яагаад вирус гэж нэрлэдэг вэ? Компьютерийн вирус нь биологийн вирустэй зарим шинж чанараараа төстэй байдгаас ийн нэрийджээ. Биологийн вирус нь амьтнаас амьтны биед тархдаг бол компьютерийн вирус нь компьютерээс компьютерт тархана. Вирусны Тvvх Анхны вирусыг 1981 онд зохиосон. Энэ нь Apple II-ийн дискүүдэд халдварладаг. Уламжлалт вирусууд 1980-аад оны сүүлчээр анхлан хэд хэдэн дэвсгэр нөхцөл байдлаас vvдэн гарч иржээ. Эхнийх нь персонал компьютерийн их тархалт. 80-аад оноос өмнө гэрт хэрэглэгддэг компьютер байсангvй. 1982 оноос эхлэн тархаж эхэлсэн IBM Personal Computer, 1984 онд гарсан Apple Macintosh computer-ууд нь бизнес болон гэр ахуйн хэрэгцээнд хэрэглэж болох хямд vнэтэй хvчин чадал сайтай компьютерууд байсан бөгөөд хvмvvс үүнийг маш ихээр худалдаж авч эхэлжээ. Дараагийн суурь нөхцөл байдал нь “компьютерийн сvлжээ” байв. Хvмvvс модем ашиглан сvлжээнд холбогдож, төрөл бvрийн тоглоом, хэрэглээний программ татаж авах явдал тvгээмэл болж, мөн Trojan Horse гэдэг гоё нэртэй онцгvй программ vvсэхэд нөлөөлжээ. Вирус vvссэн 3-дахь суурь нөхцөл нь Floppy Disk буюу “уян диск” болж өгчээ. 80-аад оны программууд нь хэмжээний хувьд одоогийнхтой харьцуулах юм бол өчvvхэн жижиг байсан бөгөөд, ганцхан жижигхэн дискэнд та систем суулгаад, хэрэглээний программ болон хэд хэдэн тоглоом ч хуулж багтдаг байв. “Хатуу Диск” буюу Hard disk-гvй компьютер олон байсан бөгөөд уян дискний хэрэглээ асар их байжээ. Вирус нь эдгээр гурван нөхцөл байдлыг ашиглан өөрөө өөрийгөө хуулбарлан vржих “сайхан” боломжтой болжээ. Эхэн үеийн вирусууд нь компьютерийн зөвхөн software хэсэг буюу программ хангамжийг гэмтээх зорилготой байсан бол сүүлийн үеийн вирусууд компьютерийн hardware хэсэг гэж нэрлэгддэг зарим төхөөрөмжүүд BIOS, СMOS setting, Hard disk зэргийн үйлдвэрээс бичигдсэн программын хэсгийг өөрчлөх болон устгах чадалтай болжээ. Дараагийн дугаартаа бид вирусны ангилал, түүнээс хамгаалах хамгаалалтын (Anti-virus program) талаар дэлгэрэнгүй үзэх болно.
Newer news items:
Older news items:
|