|
Бичсэн Ц.Уранчимэг
|
|
2010 оны 2-р сарын 08, Даваа гариг, 06:01 |
Фовизмын гол төлөөлөгч Анри Матиссын “Ярилцлага” зураг нь эхлээд маш энгийн хэдхэн дүрсүүдээс бүтсэн зураг шиг харагдана. Гэвч өөрийн өгүүлэмжээр бол гайхамшигтай бүтээл юм. ”Ярилцлага“ дээр Матисс өөрийгөө зогсож, эхнэрээ сууж ярилцаж байгаагаар дүрсэлжээ. Цаана нь бас л цонх нээгдэж гадаахь байдал харагдана. Энэ бүхэн бол маш нарийн утгатай юм. Сэдвийг нь харахад хоёр хүний яриа боловч үнэндээ гонзгой шулуун ба бөөрөнхий бөмбөгөр хэлбэр дүрсүүдийн “ярилцлага” гэж хэлж болох юм. Учир нь энэ хоёр л хэлбэр дүрсээр, тухайлбал гонзгой шулуунаар эрэгтэйг, бөмбөгөр бөөрөнхийгөөр эмэгтэйг бэлгэдэн илэрхийлсэн байна. Эрэгтэй хүний шулуун зан чанарыг дүрсээр илэрхийлбэл үнэндээ шулуун гонзгүй дүрсээр л буух байх. Харин хөдөлгөөнтэй зан чанараараа онцлог эмэгтэй хүнийг бөөрөнхий дүрс хэлбэрээр л илэрхийлжээ. Матиссын энэ зураг дээрх хэлбэр дүрсүүдйн хоорондох “ярилцлага” өрөөнөөс цааш тагт, цонх байгаль, зүлэг модон дээр гонзгой бөөрөнхий хоёр дүрсийн хослол болон үргэлжилнэ.Мөн л өнгө дүрсүүдээр орон зайг илэрхийлснээс гадна, дүрсүүдийн хэл хэллэгээр биетийн мөн чанарыг гаргаж чаджээ. Урлаг судлаач Ц.Уранчимэг Ph.D. Кандидат, Беркли дахь Калифорнийн их сургууль
Newer news items:
Older news items:
|