Майдар эргэх ёслол
PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 2-р сарын 05, Баасан гариг, 01:29
Бүлэг
Фото мэдээ

 

Хорьдугаар зууны эхэн үетэй золготлоо монгол түмэн тэмдэглэх баяраар хомсхонтой байв. Хааяа долоон хошуу даншиг болсон гэх сураг сонс­доод ажирна. Энэ нь бүс нутгийн чанартай Эрийн гурван наадам л даа.

  Харин жил бүрийн намрын дунд сарын хуучаар Майдар эргэх ёсыг гүйцээж,цам дэглэж, сүрийг үзүүлэн, сүжиг бишрэлийг хөгжөөж, хол ойрын хотол түмний мэлмийг нээж сэтгэлийг сэргээдэг нь нэг ёсны томоохон баяр болой.Тэгээд ч “Намайг майдраар хараарай “ гэдэг хэлц үг гарсан буйзаа.

  Чухамдаа тэр майдар эргэх ёслолд хэн хүнгүй юу байдгаараа гоёж гойдон, өнгөтэй өөдтэйгээрээ гайхуулах нэгэн бий ч гангарахад гархи атугай нэмэрлэж бэлгэшээдэг нь бас байж.

  Харьд мордсон бэр,ханиа булаалгасан эр, бие сэтгэлээ таалавч бэл бэнчин таарахгүйн лайгаар бэтгэрч хоцорсон хайртууд, майдар эргэхийн сургаар хүлгийн сайнаа шилж,хүнс ганзагалаагаа бэлдэж,хүссэн бэлгээ зэхэж, хярхаг холын хязгаар нутгаас ч зорин ирнэ.

  Тоотой хоногын эрхэнд товлосон болзоондоо учирч, холдож ганихарсан сэтгэл зүрхээ эгшээж, хоёр биеэр амирлавч хорвоогийн жамтай эвлэрч явхаас аргагүй шүү дээ.

  Хүрээ сурингийн оронд суувч хүслийн жолоо алдран нууцаар амраглагсад хүний нүдээс дальдчин тэчьяалын харцаа сэм сэмхэн чулуудна..

  Хүмүүний тавилан гэж энэ буйзаа.

Зураг дээр Манзуширын хийдийн Майдар эргэх ёслолын үе. 1925 он 

Сэтгэгдэл
шинээр нэмэх Хайх
Сэтгэгдэл бичих
Нэр:
Имэйл:
 
Гарчиг:

!joomlacomment 4.0 Copyright (C) 2009 Compojoom.com . All rights reserved."


Newer news items:
Older news items:

 
  • Шинэ мэдээ
  • Их уншигдсан





Та манай сайтаас ямар төрлийн мэдээлэл түлхүү уншдаг вэ?