Онгоцны ослын шүүх хурал
PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 2-р сарын 02, Мягмар гариг, 10:49
Бүлэг
Үйл явдал

Лид –10 жилийн өмнө 113 хүний аминд хүрсэн Эйр Францын зорчигт тээврийн мөрөөдлийн дуунаас хурдан Конкорд онгоцны ослын буруутныг тогтоох шүүх хурал Парист эхлэх гэж байна. энэ хэрэгт агаарын тээврийн компаний ажилчид болон онгоцны инжинерүүдийг санаандгүй хүний аминд хүрсэн хэргээр буруутгаж байгаа юм. Сони - 2000 оны зургаан сарын 25 ны өдөр яг энд Конкорд тийрэлтэт онгоц Парисийн Шарл дө Гуль нисэх буудлаас Нью Йоркийг чиглэн хөөрөөд ердөө хоёр минутын дараа осолджээ. Онгоцонд амралтаа өнгөрүүлж явсан германы голдуу иргэд, хөлгийн есөн гишүүн 109 хүн байжээ. Мөн буудлаас хоёр км-ийн зайтай онгоцны мөргөсөн зочид буудлын дөрвөн ажилтантай нийт 113 хүн аймшигт ослын хохирогч болсон юм.
 
Дуунаас хурдан онгоцны ослын хэрэгт зургаан хүн холбогдон шүүхийн өмнө зогсож байна. Континентал Агаарын тээврийн компаний хоёр ажилтан, Эйр Франсын ажилтан болон онгоцны инжинер зэрэг хүмүүс санаандгүй хүний аминд хүрсэн хэрэгт буруутгагджээ. Одоо болох шүүх хурал ослын маргаантай шалтгаан болон авиа компаниудын аюулгүй байдлын тухай хэлэлцэх гэж байна. Ослын албан ёсны шалтгааныг: Америкийн Континентиал агаарын тээврийн компаний онгоц Конкордоос дөрвөн минутын өмнө нисэхдээ 43 см-ийн хэмжээтэй титанан хөндлөвч жийрэг зам дээр унагаж, түүнд нь Конкордын дугуй тээглэн улмаар дэлбэрч, осол болсон гэж тайлбарлажээ.
 
Дугуйн дэлбэрэлт түлшний банк руу нэвтрэн орж, гал гарч, онгоц хүчээ алдан осолдсон байна. Континентал компанийг титан гэдэг зэвэрдэггүй төмрөөс хэдэн арав дахин бат бөх сансрын метал хэрэглэсэн гэж буруутгаж байгаа юм. 10 жилийн өмнө Континенталийн онгоц аюулгүй байдлын үүднээс титанан хөндлөвчийг түр зуур байрлуулсан байжээ. Буудлын нислэгийн замын хоёр ажилтаныг, зам дээрх титанан хаалтыг зайлуулж, үүргээ гүйцэтгээгүй гэж буруутган шүүх гэж байгаа юм. Америкийн Континентал компани дайралтыг үгүйсгэж “Конкорд - унасан титанд хүрэхээс өмнө гал гарсаныг харсан гэрч бий, эсрэг тал үнэнийг гуйвуулах” гэж байна гэж үгүйсгэж байгаа юм.
 
Эйр Францын хуульчид харин ослын цор ганц буруутан бол Континентал гэсэн байр сууриндаа зогссоор байна. Франц, английн бахархал болсон дуунаас хурдан зорчигч тээврийн Конкорд онгоцнй хоёр инжинерийг “далавчинд түлшний сав залгасан” хэргээр мөн буруутгаж байна. Эйр Франс, Конкордийн үйлдвэрлэгч, Континентал болон дугуйг хийсэн ГүүдЕйр нас барагсадын гэр бүлийнхэнд 100 мянган долларын нөхөн төлбөр төлжээ. Эх сурвалжуудын таамаглаж буйгаар агаарын тээврийн компаний ажилчид хамгийн хүнд ял авч магадгүй юм байна.
Сэтгэгдэл
шинээр нэмэх Хайх
Сэтгэгдэл бичих
Нэр:
Имэйл:
 
Гарчиг:

!joomlacomment 4.0 Copyright (C) 2009 Compojoom.com . All rights reserved."

Сүүлд шинэчлэгдсэн мэдээ
 
  • Шинэ мэдээ
  • Их уншигдсан





Та манай сайтаас ямар төрлийн мэдээлэл түлхүү уншдаг вэ?