|
Бичсэн Administrator
|
|
2010 оны 2-р сарын 02, Мягмар гариг, 05:16 |
Анжелина Жоли ба Брэд Питт нар салах гэж буй тухай шуугих болсон нь хуримын өмнөх хөрөнгөө зохицуулах тухай гэрээ хийх гэснийг андуурч ойлгосноос болсон гэж Starpulse бичжээ.
"Тэд Лос-Анжелес дахь нэгэн хуулийн компанид 12-р сард очиж, гэрлэлтийн гэрээрхүү маягийн баримт бичиг бүрдүүлсэн нь ингэж яригдах болсон” гэж Life & Style сэтгүүлд бичжээ. Энэхүү баримт бичигт тэд 1-р сарын эхээр гарын үсэг зурсан байна. Энэхүү гэрээгээр хөрөнгө мөнгөө хамтран хэрэглэх тухай болон зургаан хүүхдийг өсгөх тухай асуудал түүнчлэн салсан тохиолдолд энэ хүүхдүүд Анжелина Жолийгийн халамжинд үлдэх тухай тохиролцжээ. Салалтын тухай ямар ч яриа байгаагүй байна. Анжелина, Брэд хоёр хамт байхгүй байгаа гэсэн цуу яриаг Жолийн эцэг нэрт жүжигчин Джон Войт няцаасан байна. Энэхүү мэдэгдлийн дараагаар Голливуудын хамгийн сайхан хосын хурим хэзээ болох, ер нь болох эсэх талаар шуугиж эхэллээ. Жоли, Питт хоёрыг гэрлүүлэхийг Жолийн талийгаач эх жүжигчин Маршелин Бертран ихэд хүсдэг байсан тухай "Новые известия" –д дурджээ. Тэр Питтийг өөрийн хүү шиг хайрлаж "Энэ хүнтэй гэрлэ. Энэ бол чамайг хамгаалах гэж илгээгдсэн тэнгэрийн илч” гэж Жолид захиж байжээ.
Newer news items:
Older news items:
|
|
Сүүлд шинэчлэгдсэн мэдээ |