|
Бичсэн Administrator
|
|
2010 оны 1-р сарын 21, Пүрэв гариг, 09:45 |
“New Moon” монголын дэлгэцнээ Нью-Йорк Таймс сонины бэстселлер, сүүлийн 15 жилийн бэстселлер болж чадсан цус сорогчийн хайрын түүх Америк болон Канадын өсвөр насныхныг байлдан дагуулж байна.
Стефени Мэерийн бичсэн энэхүү дөрвөлсөн зохиол хэвлэгдсэн даруйдаа залуусыг шуугиулж, дэлхийн олон орны хэл дээр хэвлэгдэн гарчээ. Тун удахгүй монгол хэлээр ч гарна гэсэн. Уг номын эхний хоёр боть нь кино болжээ. Цувралын хоёрдугаар анги болох “New Moon" кино нээлтээ хийсэн даруйдаа нэг өдрийн дотор олсон ашгаараа Хойд Америкийн “Box office”-д шинэ амжилт тогтоож байсан юм. Өнгөрсөн жилийн амжилтыг 62.2 сая доллараар “Batman”-ны түүх, “The Dark Knight” кинонууд тогтоож байсан. Кино энэ сарын 22-нд Өргөө кино театрт нээлтээ хийх гэж байгаа юм байна. 
Зохиолд Хүлиет хэмээх уугуулуудын тухай өгүүлдэг. Хүлиет бол Америкт үлдсэн цөөхөн уугуул омгийн нэг бөгөөд яг зохиол дээр гардаг шиг Форксд байдаг гэсэн. Далайн эрэг дээр оршдог Хүлиет омгийнхонтой номын зохиолч Стефени уулзсан тухайгаа ярихдаа “Тэд байгалийн их хүчтэй. Би тэдний ярианаас хүн - чонын тухай домог сонссон. Тэгээд судалж үзтэл мөсөн галав хүртэлх үеийн домогт хүн - чоно олон байдаг гэж түүх судлаачид үздэг юм билээ” гэжээ. http://www.urgoo.mn/ - линкээр орж танилцана уу
|
|
Сүүлд шинэчлэгдсэн мэдээ |