|
Бичсэн Administrator
|
|
2010 оны 4-р сарын 29, Пүрэв гариг, 07:37 |
 Өнөөдөр Монгол Улсад 162 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 150326 оюутан суралцаж байна. 10000 хүнд ногдох сургууль болон оюутны тоогоор бид дэлхийд толгой цохиж явна. 300 сая хүнтэй АНУ-д 1700, харин 150 сая хүнтэй Оросын Холбооны улсад 537 их, дээд сургууль, коллеж (үүнээс 48 нь их сургууль) байдаг. Манайхтай бараг адил хүн амтай (2,3 сая) Латви улсад нийт 63 их дээд сургууль, коллеж байгаа бол 4,1 сая хүнтэй Шинэ Зеландад 8 их сургууль, 28 дээд сургууль, бас 21 технологийн дээд сургууль (тусдаа ангилал) байна.
Гэхдээ манайд сүүлийн жилүүдэд их, дээд сургуулийн тоо буурах хандлагатай болж 2000 оноос хойшхи статистикийг авч үзэхэд 2002-2003 оны хичээлийн жилд 185-д хүрсэн бол одоо 162. Зах зээлийн шалгарлаар олон сургууль дампуурч, бас нэгдэж нийлсэн байдаг. Нийт их, дээд сургуулийн 134 нь нийслэл Улаанбаатарт, орон нутагт 28 оршдог.
Бид төгсөгчид болон тэдний эцэг эх, ах эгч нарт зориулан Монголын бүх их, дээд сургууль, коллежийн тухай товч бөгөөд тодорхой мэдээллийг цуглуулж шалгаж нягтлаад нэгтгэн хүргэж байна. Аливаа юмны, түүний дотор ямар ч сургуулийн сайн мууг зөвхөн харьцуулж байж мэднэ.
Newer news items:
Older news items:
|