|
Бичсэн Administrator
|
|
2010 оны 3-р сарын 09, Мягмар гариг, 01:43 |
Конрад Аденауэрийг дэлхийн хоёрдугаар дайны дараах Германы төрийн томоохон зүтгэлтэн гэдгээр нь хүмүүс мэддэг. Харин Аденауэр шаггүй зохион бүтээгч байсан гэдгийг нь тэр бүр мэддэггүй. Шар буурцгийн хиам болон “хэцүү цагийн талх” бүтээгдэхүүндээ патент авч байжээ. Хэрэглэгчийн амь насанд аюултай байж болно гэж үзсэн учраас шавьж устгагч цахилгаан төхөөрөмжинд нь патент олгоогүй ажээ. Харуй бүрэнхийд эхнэрийнхээ оймс цойлдох гэж зовж байхыг харсан бололтой баттерейны туслалцаатайгаар дотроосоо гэрэлтдэг тэлүүр хэрэгслийг бүтээж, 1938 онд патентийн албанд мэдүүлэхдээ “нэхмэл эдийг сайжруулах төхөөрөмж” гэж нэрлэсэн байжээ. Зохион бүтээгчийн хувьд К.Аденауэр багаахан амжилт олж саятан болчихоогүй нь Германчуудын хувьд ихээхэн азтай явдал байсан гэж үздэг байна. Тэгсэн бол нийгмийн баримжаатай зах зээл, барууны нягт хамтын ажиллагаа байхгүй ч байх байсан юм билүү. Орондоо ном унших дуртай боловч гүйцээж уншилгүй унтчихдаг байжээ. Угийн хямгач тэрээр үүнд их унтууцаж, орныхоо дэргэдэх чийдэнд 30 минут асаагаад л унтраах цаг холбон угсарсан байна. Трамвайн өмнө талд бэхлэгдэх “хүн дайрахаас сэргийлэх төхөөрөмж” ч бүтээж байв. Сарнай тарьдаг байсан гэдэг нь зүгээр л домог бөгөөд өөр нэг сонирхогч өөрийн бүтээлээ “Аденауэр сарнай” гэж нэрлэжээ.
Newer news items:
Older news items:
|