Барилга угсралт, зураг төсөл, реклам дизайны “Shift” компаний захирал Г.Ганбаатартай ярилцлаа.
Монголын интерьер, экстерьерийн хөгжилийн талаарх таны бодол?
Сүүлийн үед ихэнхи бизнесийн байгууллагууд компанийхаа зорилго имиджээ интерьер дизайнаараа илэрхийлдэг болж байна. Тухайн компаны мэргэжилийн байр суурийг илэрхийлэхэд интерьер чухал үүрэг гүйцэтгэдэг. Интерьер хүний ажиллаж амьдрах орчин юм. Интерьерээ хэр сайн шийдэж зөв төлөвлөсөн байна тэр хэрээр тухайн хүний амьдрах ажиллах нөхцөл төдий чинээ тав тухтай байж хөдөлмөрийн бүтээмж өндөр байдаг. Нэг үеэ бодвол цаг үеэ манай бизнес эрхлэгчид хэрэглэгчдийн хүсэл сонирхолыг мэдэрч, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхахыг хичээдэг болсон. Зах зээлийн өрсөлдөөн үүнийг шаардаж байна. Барилгын салбар эрчимтэй хөгжиж барилга их баригдаж байна. Үйлчилгээний газруудын интерьер, экстерьер мода шиг хөгжиж хувьсдаг. Ресторан гэхэд хоёр жил тутам өнгө төрхөө сэргээж, шинэлэг таатай орчин бүрдүүлэж байж өрсөлдөхийг цаг үе шаардаж байгаа учраас үүнийгээ интерьертээ тусгадаг болсон. Барилга магадгүй зуу хоёр зуун жил сүндэрлэж болох юм. Тэр доторх интерьер дээд тал нь гурван жилд нэг удаа шинэчлэгдэж байх хэрэгтэй. Нэг салбарын өрсөлдөгч байгууллагууд бусдаасаа ялгарахын тулд барилга байгууламждаа ямар их анхаарч байгааг хүмүүс харж байгаа. Бид Монголд интерьерийн урлагийг хөгжүүлэхээр ажиллаж байна. Барилгын чанараас интерьер засал хамаардаг уу? Миний бодлоор барилгын чанар сайжирч байгаа. Улаанбаатарт газар л байвал ямар ч барилга барьж, ямар ч интерьер хийж болно. Шинэ байранд орох гэж байгаа хүмүүст хандаж хэлэхэд байраа захиалахдаа интерьерийн шийдэлээ өгөх, эсвэл тасалгааны зохион байгуулалтандаа анхаарч өөрсдийнхөө санал бодлыг тусгах хэрэгтэй. Захиалга авч байгаа байрнуудын зураг төсөл нь гарчихсан байдаг болохоор дотоод заслаа барилга усгралтын компанитайгаа ярьж төлөвлөх нь зүйтэй. Ингэж төлвлөөгүй учраас байраа хүлээж авахад ямар ч шаардлагагүй өөрсдөд нь таалагдахгүй хана, янз янзын обойтой барилга угтдаг. Түүнийгээ засахдаа нөгөө хүмүүсийн хийсэн их хөдөлмөрийг ямар ч хэрэггүй зүйл болгож баахан хана нурааж обой хуулах болдог учраас байраа захиалахдаа л декорацийг хамтад шийдвэл үргүй зардал гарахгүй. Хүмүүс ихэвчлэн ийм байдлаар манайд хандаж ирдэг. Сайн декораци буюу төлөвлөлтөд юу чухал вэ? Хамгийн чухал нь декораци гэж мэргэжилтнүүд хэлдэг. Тиймээ декораци хамгийн чухал. Нарийн төлөвлөх хэрэгтэй. Тухайн оршин суугч захиалагчийн онцлогоос шалтгаална. Ямар мэргэжилтэй, юу сонирхдогоос нь шалтгаалдаг. Захиалагч ямар орчинд амьдрахыг хүсэж байна түүнийг л бид зөв гаргаж тав тухтай орчин бүрдүүлнэ. Зохиолч хүн байлаа гэхэд бусдаас арай өөр орчин шаардана. Гэрэлтүүлгээс эхлээд. Интерьерийг хязгааргүй сонголтоор бүтээж болно. Декораци буюу төлөвлөлтөөс шалтгаалаад хана, тааз, өнгөний шийдэл урган гардаг. Харин манайхан төлөвлөлт хийхдээ ногоон байгууламжийг ихэнхдээ орхигдуулдаг. Авто зогсоол ногоон байгууламж хоёрыг орхигдуулах буруу юм. Хэрвээ жижиг ногоон байгууламжтай бол цонхоор дуу чимээ, тоос шороо, орж ирэх нь хамаагүй бага. Иймээс бид орон сууц, албан байгууллага ер нь хийж буй бүх л объёктдоо тасалгааны ургамал болон ногоон байгууламжийг алт болохоор түлхүү төлөвлөж өгөхийг анхаарах хэрэгтэй. Үлгэр жишээ авахаар газар ховор байгаа болохоор хүмүүс сайн мэдэхгүй мөн Улаабаатарт ногоон байгууламж хийх талбай байхгүй байна. Харин сүүлийн үед нэр хүндтэй томоохон байгууллагууд гадна ландшафтандаа сайн анхаарч байгаа нь таалагддаг.
Төлөвлөсөн интерьерийн дагуу гүйцэтгэлээ хийхэд барилгын материалыг чанараар нь сонгож авч чадаж байна уу ? Сайхан интерьер хийх гэхээр таарах материал олдохгүй зэргээр бэрхшээл их гарах нь бий. Интерьер засалд хийхэд олон төрлийн нарийн материал хэрэгтэй болно. Нэлээн том захиалга авах ч юмуу зарим олдохгүй зүйл гарвал ихэвчлэн урдаас захиалж оруулж ирдэг. Оросод зах зээлийн үнэлгээ өндөр учраас арай үнэтэй. Хятадын улсын үйлдвэрийн ч юмуу олон улсын стандартын тэмдэгтэй бүтээндхүүнүүд чанартай сайн байж чаддаг. Манайхан зарим нэг материалаа өөрсдөө үйлдвэрлэдэг болж байна. Удахгүй засал чимэглэлийн материалаа хийдэг болох байх. Барилга барьсан л бол интерьер хийх хэрэгтэй учраас засал чимэглэл материалийн зах зээл их байна. Энэ жилийн интерьер экстерьерийн хандлагын тухай танилцуулна уу? Орчин үеийн завгүй нийгэмд бүх зүйл авсаархан болж байна. Гар утас гэхэд ямар авсаархан хэрэглэхэд хялбар болж байгаагийн адилаар тавилга ч гэсэн тэр тал руугаа нүсэр байхаа болиод орон зай хэмнэсэн, авсаархан, энгийн цэлгэр, өнгөний хувьд зөөлөн гэгээлэг болж байгаа. Том байх хэрэг алга л даа. Гэхдээ классик байх шаардлагатай орчин гэж байна. Жишээ элчин сайдын яамны газар тод өнгийн гео метрийн дүрстэй модерн тавилга тавибал ямар байхав. Хүний сонирхолоос гадна уламжлалыг тусгах хэрэгтэй. Төлөвлөлт заавал ийм байх ёстой гэж хэлж болохгүй л дээ. Уламжлал гэснээс Монгол үндэсний гэрийн өнгөний хослол, төлөвлөлтийн элементийг агуулсан интерьер хийж болдог болов уу? Болно гэж бодож байна. Монгол гэрийн төлөвлөлт орчин үед ч гэсэн явж байгаа. Сүүлийн үеийн барилгууд гал тогоо зочны өрөө нь нэг байгаа. Ингэснээр гэр бүлийн гишүүдийг ямар нэг хана тусгаарлахгүй хамтдаа халуун дулаан орчин бүрдэг. Энэ хэв маяг Америкаас орж ирсэн ч үүнийг монгол гэрийн тохижилтийн санаа явж байгаа гэж би боддог.
Newer news items:
Older news items:
|