Бид 90-ээд онд төрсөн, бид бол гадаа тоглож гараашин дээгүүр гүйлддэг байсан хүүхдүүдийн сүүлийн үеийнхэн, бид бол видео тоглоом анх тоглосон үеийнхэн, хатаасан банан, хөлдүү алим, цагаан самар, картны бараа идэж, цехийн 50-ын ундаа, наалддаг зурагтай бохь, хятад шаахай өмсөж, усаар байрныхаа гадаа байлдаж, уулын оргил булаацалдаж, мулуугаар байлдаж, фм-ээс касет нь дээр дуу хуулдаг байсан сүүлчийн үе, касет тоглуүлагч, чат өрөөний анхдагчид.
Бид Super Nintendo, Sega нь дээр Mortal kombat тоглож үхлийн кодын хэн сайн хийхээ үздэг, хятад тоглоомны танк, сontra тоглодог байсан сүүлчийн үеийнхэн. Интернэт бол чөлөөт ертөнц гэдэгт итгэсэн. Бид бол New kids on the block, Power Rangers, Ninja Turtles, Aladdin, Donald Duck, Chip and Dale үздэг байсан үеийнхэн. Бид хамгаалалтын дэргүй машинаар аялаж, түнээлийн уруу чаргаар гулгаж, гүйдэг матак, баавгайн чихдэж, rap утасгүйгээр амьдарч, Ton Тэн, Fire, Hard rock, Legends, Arirang, Hollywood баранд бардаж байсан сүүлчийн үеийнхэн. Бид өөр байрны сагсны шийдийг шөнө дунд бөөнөөрөө ухаж хулгайлж байрныхаа гадаа зоодог байсан сүүлчийн үеийнхэн. Бид найрамдал зусланд нинжаадаж нэг нэгэндээ дурлаж захиа бичдэг байсан сүүлчийн үеийнхэн. Бидэнд HD 99 тв суваг, хавтгай дэлгэц, mp3, lpad-2, Facebook, Twitter, iPhone 5S PS3, XBOX, интернэт байгаагүй, гэхдээ л бид хамгийн сайхан мөчүүдийн эзэд!
http://ohzaza.mn/