“40 нас танд ямар өөрчлөлт авчрав” гэсэн асуултыг танилууддаа тавилаа. Хэрэг болгон лавласны учир гэвэл, энэ цэг дээр ирэхээр хүн биологийн болон нийгмийн зүгээс ирэх олон таагүй өөрчлөлттэй тулгардаг гэнэ. Гэхдээ гэтэлнэ гэдэг амаргүй. Тэгээд л хямарч эхэлдэг байна.

  Таагүй гэх тэр өөрчлөлтийг шинжлэх ухаанд “40 насны хямрал” гэж нэрлэдэг. Энэ хэрэг явдал 30-50 насанд үргэлжлэх боловч 46 насыг хямралын “дундаж нас” гэж үздэг аж. Гэвч хямрал гэж чухам юуг хэлээд байна вэ? Хүний амьдралын хамгийн эгзэгтэй мөчид яагаад тооцогддог юм бол? Энэ удаа бид энэ сэдвийг хөндөх юм.

  “40 нас танд ямар өөрчлөлт авчрав” гэсэн асуултыг танилууд­даа тавилаа. Хэрэг болгон лавлас­ны учир гэвэл, энэ цэг дээр ирэхээр хүн биологийн болон нийгмийн зүгээс ирэх олон таагүй өөрчлөлттэй тулгардаг гэнэ. Гэхдээ гэтэлнэ гэдэг амаргүй. Тэгээд л хямарч эхэлдэг байна. Таагүй гэх тэр өөрчлөлтийг шинжлэх ухаанд “40 насны хямрал” гэж нэрлэдэг. Энэ хэрэг явдал 30-50 насанд үргэлжлэх боловч 46 насыг хямралын “дундаж нас” гэж үздэг аж.

  Гэвч хямрал гэж чухам юуг хэлээд байна вэ? Хүний амьдралын хамгийн эгзэгтэй мөчид яагаад тооцогддог юм бол?

  40 насны босго давуут хүмүүс юуны түрүүнд, “Залуу нас минь ард хоцорлоо доо, одоо хөгширч эхэллээ” гэдгээ ойлгож эхэлдэг. Ингэж бодож байгаа хүн өмнөх шигээ эрч хүчтэй байхгүй нь лав. Өөрийгөө үнэлэхээ байна, өөртөө итгэх итгэл нь суларна.

Р.Алтанцэцэг /45 настай/:

  - Хүүхдүүд сургууль соёл бараадаад явснаас хойш нөхөр бид хоёр бараг ярилцахаа больсон. Гэртээ өнжвөл тэр зурагт, харин би компьютерийн ард. Сүүлийн үед би лав их уйтгартай амьдарч байна.

  Наад зах нь, нүдэнд далдалж дарахын аргагүй гүн үрчлээс тогтсон байхыг анзаарах болно. Даарин дээр давс гэгчээр, энэ үед эцэг эхчүүд түрүүчээсээ “өнх­рөөд” өгнө. Үр хүүхдүүд ч өсч том болон үүрнээсээ нисэх цаг ирнэ. Энэ мэтчилэн хуучин, дассан амьдралынх нь хэмнэл илт мэдэгдэхүйц алдагдаж эхэлдэг аж.

Х.Наранцэцэг /40 настай/:

  - 10 жилийн өмнө дөө төрсөн өдрөөр нэг танил маань надад “За, одоо ч шааригдаад эхэлнэ дээ. Нэг л мэдэхэд 40 хүрсэн байх вий” гэж хэлж билээ. Яг л үнэн байсан шүү.

  Энэ үе дээр ирэхээр хүн өнгөрсөн үеэ эргэж харах нь олонтаа. Юу амжуулав, залуу насандаа хэн болохыг хүсч мөрөөд­дөг байлаа, түүндээ хүрэв үү, үгүй юү гэхчлэн. Мэдээж амжуулаагүй бол харамсна. Зарим нь бүр ууж эхэлнэ. Гэхдээ үргэлж гутраад л уугаад байна гэж юу байхав. Ер нь л энэ насан дээр архинд орох магадлал өндөр байдаг аж.

  Харин нэг хэсэг нь өнгөрснөө шүүн тунгаана, өөрөөрөө бахар­хана. Настайчуудыг бодвол ирээдүй­гээ төлөвлөнө. Шинэ гарц хайна.

Б.Нямдорж /30 настай/:

  - Манай ээж ярьдаг юм. Арван жилийнхэн нь хааяа цуглахаар гайгүй ажил эрхэлдэг нөхөр л ганцаараа ирдэггүй гэнэ. Тэгсэн нэг нь “Өө цаадах чинь албан тушаалаасаа буугаад, жаахан нас яваад ирэхээр биднийг урьсан уриагүй өөрөө гүйгээд ирнэ” гэж хэлж. Хэдэн жилийн дараа яг л номоороо болсон гэнэ лээ.

  Энэ насан дээр гардаг бас нэг өөрчлөлт энэ. Өмнө нь огт тоодоггүй байсан багын найз нөхөдтэйгээ уулзах нь таатай санагдаж эхэлдэг. Үеийнхэнтэйгээ өөрийгөө харьцуулна, тэднийхээ дунд орохоороо хүүхэд шиг ямар ч баг, комплексгүй байгаагаа анзаарна. Нэг талаар энэ нь тайвшрах арга болдог аж.

Б.Лхамсүрэн /43 настай/:  

 - “Хөгширч байна даа” гэхээр найз хүүхнүүд маань “Өө, болоогүй шүү” гэдэг юм. Тэгсэн хэрнээ дор бүрээ айдастай байгаа нь илт.

  Түүнчлэн, 40 гараад эхлэхээрээ хүмүүс их эмзэг болдог. Наад зах нь, “35-аас доош настай бол ажилд авна” гэсэн зар олж үзээд л стресст ордог. “Амьдралаа шинээр эхлэх боломж гарахгүй нь, ер нь хүний данснаас хасагдах нь” энэ тэр гэж лавшруулж бодоод л.

  Гэхдээ эрчүүд, эмэгтэйчүүдийн энэ хямралыг хүлээж авах нь дотроо бас өөр, өөр.

Бүсгүйчүүд...

  Жишээ нь, хүүхнүүд бай­галиасаа л гоё байх ёстой гэдгээ мэдэрдэг учраас зүс царай нь жаахан гундаад ирэхэд л сэтгэлээр унадаг. Энэ хямрал бүр 35 наснаас эхэлдэг аж. “Би ид сайхан насан дээрээ явна” гэж бодох атлаа гоо сайхнаа цаашид яаж хэвээр нь хадгалах вэ гэж шанална. Ер нь л дур булаам харагдахаасаа өнгөрлөө гэдгээ ойлгож эхэлдэг.

Н.Намуунаа /15 настай/:

  - Ээж ёстой ядаргаа. Толинд харах бүртээ муухай болж байгаагаа гайхаад унадаг. Тэгээд л гоо сайхны мэс засалд орох, түүнд зарцуулах мөнгө хаанаас олох тухай яриад эхэлнэ. Аав хааяа ээжийн сэтгэлийг засах гэж магтана аа. “Миний хөгшин ангийнхан дундаа мисс нь юм байна лээ ш дээ” гээд л. Тэгээд надад “Үе үе баадууг нь чангалж байхгүй бол галзуурах нь ээ, ээж чинь” гэдэг юм.

  Ийнхүү сэтгэлээр унах нь аргагүй. Энэ насан дээр ирэхээр нүүр, хүзүү, гар, өвдөг, тохойнд илт мэдэгдэхүйц үрчлээс бий болно. Ялангуяа нүүрний тиг хэм алдагдаж ерөнхийдөө унжих тал руугаа ордог тул хэдий үрчлээс багатай ч залуу үеийнх шигээ золбоолог биш, цаанаа нэг оворжуу харагдаж эхэлдэг. Мөн үс бууралтан, жин нэмж, мах мариа сулран биеэ ил гаргаж явахад тийм ч аятай биш болно.

Г.Оюунаа /46 настай/:

  - Нөхрөө залуухан бүсгүйчүүд­тэй зугаалж явдгийг би мэддэг. Арьс хөрс нь толийгоод харахад хүртэл сайхан байдаг юм байлгүй дээ. Эхэндээ сэтгэлээр унаад л, нэлээд үзэлцдэг байлаа. Одоо бол дагаад явчихгүй л бол гэж боддог болсон. Хэдэн жилийн дараа тэрийг хэн тоохов.

  Ер нь энэ хямралыг хүүхнүүд эсрэг тэсрэг хүлээж авдаг. Нэг хэсэг нь саунд сууж, фитнесээр хичээллэн, үнэтэй гоо сайхны хэрэгсэл худалдаж аван, орчин үеийн моодноос хоцорчихгүйг хичээж, 20 настай охидтой уралдаж эхэлдэг бол зарим нь их тайван ханддаг. Хувь заяатайгаа эвлэрч биеэ зөнд нь хаячихдаг аж.

Ю.Айна /45 настай/:

  - Сүүлийн үед сарын тэмдэг алдагдаж эхэлсэн. Эмчийн заав­раар эм уусан ч нөлөөлөх юм алга. Тэгээд ч юм юманд хямраад байх боллоо. Толгой өвдөнө. Амархан гомдоно. Хүүхдүүд маань үүнийг мэдэхгүй “Ээж сүүлийн үед ааш муутай болчихож” гээд л байх юм. Үүнийгээ ч би анзаарч байгаа юм алга.

  Үтрээ нь хуурайшиж, үтрээний хананы уян хатан байдал алдагдах анхны шинж тэмдэг илрэнгүүт л хүүхнүүд “За болохоо байлаа” гэж боддог. Үнэхээр ч тэдний зарим нь 40 гараад л цэвэршиж эхэлнэ. Энэ нь сарын тэмдэг ирэхээ байж, жирэмслэх боломжгүй болно гэсэн үг. Гэхдээ хүн бүр адилгүй л дээ. Нэг хэсэг нь бүр 50, 60 гарч байж биологийн энэ өөрчлөлттэй тулгардаг. Цаг нь тулахаар энэ нь эмэгтэйчүүдийн сэтгэл санаанд хүчтэй нөлөөлдөг аж. Наад зах нь залуу хүнд тооцогдохгүй, жинхэнэ утгаараа эмэгтэй хүн шиг байж чадахаа болих нь, одоо ч улам л хөгшрөх байх даа гэхчлэн санаа нь зовж эхэлнэ.

  Гэхдээ хүүхнүүд жам ёсны энэ өөрчлөлтийг “эелдэг” угтах ёстой. Өмнө нь жирэмсэлчих вий гэж бодоод олигтой секс хийж чаддаггүй байсан бол одоо биеэ барих хэрэггүй, эрх чөлөөтэй, айх аюулгүй боллоо гэж бодох хэрэгтэй гэнэ. Харамсалтай нь, ихэнх эмэгтэй ингэж хүлээж авах нь нь ховор. Царай зүс алдаж, бие махбодод нь өөрчлөлт орох тусам өөртөө итгэлгүй болж, наад зах нь эр хүнтэй нэг оронд орохдоо “Би муухай харагдаж байгаа болов уу, залуухан охидыг яаж гүйцэхэв, хөх, гэдэс маань унжчихсан хөгийн санагдаж бай­гаа биз” гэхчлэн боддог байна. Мэдээж, толгойд нь ийм гунигийн үгс эргэлдээд байхаар өөртөө болон эсрэг хүйснийхэндээ яаж таалагдахав. Энэ хэрээр сексийн мэдрэмж ч буурдаг аж. Гэхдээ бүгд тийм биш. Бүх зүйл буруугаар эргэнэ гэж юу байхав. Зарим нь залуу үеийнхээсээ илүү дур булаам, сайхан харагдаж байгаа гэж өөртөө итгүүлэхийг хичээнэ, итгэдэг ч аж.

Г.Боргилмаа /42 настай/:

  - Сүүлийн гурван жил өөрөөсөө 12 дүү залуутай хамт амьдарч байна. 40 гарсан эмэг­тэй сайхан гэхээсээ илүү ухаан­тай байвал болоо юм биш үү.

  40 гараад эмэгтэйчүүдийн нэг хэсэг нь илүү тачаангуй, залуудаа мэдрээгүй сексийн амтыг мэдэрч эхлэх нь бий. Ихэнх нь энэ жаргалыг ихэвчлэн нөхрөөсөө биш нууц амрагаасаа олж авдаг аж. Зарим нь бүр өөрөөсөө дүү эрчүүдтэй болзож эхэлнэ. Хэдий эрсдэлтэй шийдвэр ч энэ нь сэтгэл санаагаа өргөхөд дэм болдог, илүү сонирхолтой, илүү амттай санагддаг гэнэ. Гэхдээ энэ нь хүүхнүүдийн эр хүнийг сонгох эхний шалтгаан биш. Үеийн болон ахимаг насны эрчүүдийн дийлэнх нь тэдний сексийн тал дээр тавьсан шаардлагыг биелүүлж чадахаасаа өнгөрсөн байдаг нь ийм алхам хийхэд хүргэдэг аж. Харин энэ бол түр зуурын амраглал гэдгийг хүүхнүүд сайн мэддэг. Ер нь эмэгтэйчүүдийн дийлэнх нь амьдралд илүү хариуцлагатай тул гэр бүлээсээ салж сарнихыг урьтал болголгүй, энэ асуудалд нухацтай ханддаг аж.

Эрчүүд...

  Хүүхнүүд төрсөн өдрөө тэмдэг­лэсний маргааш л хямарч эхэлдэг. “Өнөөдрөөс эхлэн 40 настнуудын ангилалд багтах боллоо” гэж гуницгаадаг бол эрчүүд өөр. Дийлэнх нь ямар нэг чухал зүйл­тэй учрах юм шиг хүлээж авдаг аж.

  Санхүүгийн хувьд бие даасан л бол тэд цаашдын амьдралдаа итгэл төгс хөл тавина. Наад зах нь нас явахын хэрээр ажлын арвин туршлагатай болсон байдаг тул цалин нэмэгдэнэ, амьдрал сайжирна гэхчлэн аливаа зүйлийг өөдрөгөөр харахыг хичээдэг аж.

  Ямар ч гэсэн энэ насан дээр ирэхээр ихэнх нь цаашид сайн явах, тааруу явах нь ерөнхийдөө ойлгомжтой болсон байдаг. Гэхдээ зарим нь шууд буугаад өгчихгүй, амьдралаа дахин өөрч­лөх гэж хичээнэ. Бүр цоо шинэ хүн болохыг эрхэмлэнэ. Стиль, имиждээ анхаарч, шивээс хийлгэн, ээмэг зүүх зэргээр эргэн тойрныхноо цочирдуулсан эрс өөрчлөлт хийж ч магадгүй. Бас мотоцикл гэхчлэн өмнө нь огт дэмий гэж үздэг байсан эд зүйлс худалдаж аван сэтгэлээ засахыг хичээнэ. Бусдыг даган загасчилж, гольф тоглох зэргээр шинэ хообийтой болохыг хүсдэг байна.

  Гэхдээ илт анзаарагдам өөрч­лөлт гарахгүй л бол хөгширч байна гэсэн бодол эрчүүдийн толгойд хэр баргийн орж ирэхгүй. Харин “итгэлт нөхөр” нь итгэл алдвал их л цочир хүлээж авах болно. Олон удаа давтагдвал бүр сэтгэлээр унаад эхэлдэг. Учир нь тэдний ихэнх нь насны эрхэнд ийм өөрчлөлт гарч байна гэж огт хүлээн зөвшөөрдөггүй. Зөвхөн өөрийгөө л ийм байдалд орсон шиг санаж бачимдаж эхэлдэг аж. Дөч гараад эхлэхээр ихэнх эрчүүд эхнэртэйгээ сардаа 1-2 удаа секс хийдэг гэдэг дээ. Ер нь чалх муудаж, залуугийнх шигээ биш болсныг анзаарч эхэлнэ.

Б. Баярбат /41 настай/:

  Эхнэртэйгээ сард нэг удаа л унтвал их юм болсон. Хүсэл төрөхгүй юм. Ер нь залхчихсан гэж хэлж болно. Надад эхнэрийн маань олон зан таалагддаггүй. Наад зах нь хэтэрхий хартай. Бүр хааш нь ч хөдөлгөхгүй байх санаатайдаг шүү. Заримдаа утсан хүүхэлдэй шиг бусдын хүсэл сонирхлоор амьдарч байна уу гэж бодох боллоо.

 Хүүхнүүдтэй зугаалах уу. Тийм хэрэгцээ байна ш дээ. Энэ үед секс хэвийн. Тэгээд л эхнэртэйгээ унтаж чадахгүй байгаадаа тэгт­лээ их шаналдаггүй юм. Үүнийг мань хүн гадарладаг л байх. Гэхдээ ямар ч үнээр хамаагүй намайг дэргэдээ байл­гая гэж шийдсэн бололтой. Сүүлийн үед ийм хандлага бүр илт ажиглагдаад байх боллоо. Салж, амьдралаа шинээр зохиоё… Энэ тухай үргэлж боддог. Үнэндээ үр хүүхэд ч чухал биш. Тэд овоо болчихсон. Ээж аавыгаа л хэцүүдэх байх гэж айж байна. Эхнэр бид хоёр тэдний эхлүүлсэн бизнесийг үргэлжлүүлж байгаа юм. Бас хадмууд маань бидэнтэй хамт ажилладаг. Хоёр тийшээ болчихвол тэд хаашаа явах уу. Энэ мэтчилэн ярвигтай юм их л байна.

  Энэ насан дээр эрчүүд амьд­ралаа шинээр зохиох нь олонтаа. Ер нь 40 гараад л эрчүүд эхнэрээсээ илт уйдаж эхэлдэг. Цаашид энэ хэвээр байна гэж бодох ч хэцүү санагдана. Гэхдээ зарим нь үүний төлөө гэр бүлээ тийм ч амар орхихгүй. Хүсэл байвч үр хүүхэд, эд хөрөнгө, хэдэн жил зүтгэж байж босгосон амьдралдаа хорогдоно. Дахиж гэрлэвэл өмнөхөөс илүү хүч хөдөлмөр зарцуулна гэдгийг тэд тооцоолдог. Тиймээс гэр бүл эр хүний хувьд тун чухал зүйл. Харин амьдралынхаа үнэт зүйл гэж үздэггүй бол салах нь тийм ч хэцүү биш.

  Гэхдээ тэд энэ таагүй байд­лаас гарах гарц хайх нь мэдээж. Дутуугаа ямар нэг юмаар нөхөх хэрэгтэй болно. Тэр нөхөөс нь залуухан амраг нь. Ер нь 30-40 наснаас эхлэн гэр бүлтэй эрчүүд охидтой орооцолдох нь бүр ёс юм шиг. Хямралд өртсөнийг нь илтгэх нэг үзүүлэлт болдог.

  Харин энэ харьцаа бүр нэлээд удаан үргэлжилж ч магад. Гэнэт л утас руу нь танихгүй бүсгүй залгах болж, сүүлийн үед ажил их байгаагаа гайхан, мөн найз нөхөдтэйгээ наргих дуртай болсон бол өөр фронтоор давшиж эхэлсэн л гэсэн үг.

  Үнэртэй ус өмнөхөөс илүү ханх­луулан, буурал үсээ будуулж, нүүрэндээ бүрхэвч тавиад эхэлбэл эхнэртээ зориулсан хэрэг огт биш. Залуухан эмэгтэйчүүдтэй зугаалах болсны тод томруун жишээ болдог аж.

  Харин ингээд эхэлсэн хүнийг зогсоох аргагүй. Хямрал үгүй болсон цагт энэ байдал аяндаа зогсох юм.

  Тэгэхээр бид энэ насан дээр учирч болох таагүй явдлыг жам ёсны өөрчлөлт, “40 насны хямрал” гээд л ойлгочиход л болох нь тэр.