Техас мужийн Хьюстон хотын Бетти Жотой танилцацгаая. Түүний нөхөр нь түүнд маш их хайртай учир түүнийг ямар нэгэн дэглэм барихыг шаарддаггүй гэнэ. Зарим үед түүний жин нь 300 кг хүрдэг ч тэрээр мах амтлагч соустай шарсан далавч идэхээ зогсоож чаддаггүй гэнэ. Мэдээж энэ эмэгтэй өөрийгөө асарч чаддаггүй учир ариун цэврийн өрөө орохдоо хүртэл нөхрийнхөө тусламжтайгаар очдог. Түүний нөхрийг Жош гэдэг.

Сүүлд хийлгэсэн мэс заслын ачаар Бетти Жо 230 кг жинтэй болсон бөгөөд бие засах, усанд орохдоо Жошийн тусламжийг авдаг хэвээрээ.

"Би үргэлж өвчтэй байсан. Миний жин намайг алж байна. Би өөрийн хийж чадах ёстой зүйлүүдийг ч хийж чаддаггүй. Жош миний нөхөр намайг усанд оруулж, арчиж надад тусалж байсан. Энэ бол доромжлол байсан юм" гэж Бетти ярьжээ.

"Тэр миний сувилагч байх ёсгүй. Манай гэр бүл улам дордож байна. Би Жошд хайртай, би өөрийгөө үзэн ядаж өөрийн амийг үзэн яддаг. Би маш их өвчтэй байна" гэв.

Гэвч аймшигтай хүнд байгаа хэдий ч, Бетти Жо шарсан тахиа, шарсан далавчаа идэж байлаа. "Хүүхэд байхдаа би булцгар байсан, би санаа зовдоггүй байсан. Гэвч миний амьдрал 13 жилийн дотор бүрэн өөрчлөгдсөн. Би сэтгэлээр унасан авч, би өөрийгөө хамгаалж чадна гэж бодож байсан" гэжээ.

Би Жошийг 17 настай байхад нь уулзаж байхдаа аль хэдийн 180 кг жинтэй бөгөөд бараг явж чадахаа байх үедээ би өөрийгөө үзэн ядаж, амиа хорлохыг хүссэн юм. Бетти Жо (24 настайдаа) амиа хорлох оролдлого хийсэн боловч амьд үлдэж чаджээ.

Бетти Жошийн төлөө жингээ хасах оролдлого хийж байгаа бөгөөд энэ тухайгаа "Би сандал дээр сууж, амьдралаа дэмий өнгөрөөхийг хүсэхгүй байна. Би хүүхэдтэй болмоор байна. Би хөгширч байна" гэжээ.

"Би өөртөө өөрчлөлт хийгээгүй байсан бол, би үхнэ гэдгээ мэдэж байсан." гэх тэрээр мэс заслуудын дүнд 157 кг болжээ. Түүний байх ёстой хэвийн жин нь 54 кг хэдий ч, харин эмч нар түүнийг энэ жинд очих магадлал бага байна гэжээ.

Бетти маш их хичээж байгаа бөгөөд хөдөлгөөний тусламжтай 12 кг, мэс заслаар 70 кг жин хаясан хэдий ч эмчийн зааварыг үл тоомсорлож хоолны дэглэм барихгүй байгаа ажээ.

Жош хэлэхдээ "Тэр бол миний хайртай цорын ганц хүн юм" гэжээ.