Ерөнхийлөгчийн сонгууль гэж нэг улс төрийн хошиг одоо болох гэж байна. Дэвшиж байгаа хүмүүсийг хараад “арай согтуу байж байхдаа сонгочихсон юм биз” хэмээн эргэлзэхээр нөхдүүд ч байна. За одоо яах вэ намынх нь бодлого гээд орхиж болох ч жаахан цааш харвал улс төрийн тохиролцоогоор нэр дэвшиж байгаа нь харагдаж байна. Түүний илрэл бол МАХН-аас нэр дэвшиж байгаа Н.Удвал. Тэр бол Ц.Элбэгдоржийн төлөө ажиллуулах Н.Энхбаярын түлхэж буй шатрын хүү.

Үүнийг илүү тодорхой тайлбарлавал Н.Энхбаяр болон Ц.Элбэгдорж хоёрын улс төрийн наймаа. Н.Энхбаяр сонгуульд Ц.Элбэгдоржийг дэмжиж ялуулах бөгөөд дараа нь шоронгоос гарах л төлөвлөгөө. Үүний тулд МАХН-ыг шууд Ц.Элбэгдоржийг дэмжүүлэн хамтран оролцсоноос илүү ач холбогдолтой хувилбар нь хэн нэгнийг дэвшүүлж МАН-ын нэр дэвшигчийн саналыг хуваах явдал юм. Өнгөн хэсэг дээрээ өрсөлдөж байгаа боловч цаанаа ийм л зорилготой байгаа. МАХН-аас Н.Удвалыг нэр дэвшүүлж байгаа нь зүгээр л утсан хүүхэлдэй. Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Л.Цог нарыг нэр дэвш гэсэн боловч тэдний хэн нь ч утсан хүүхэлдэй болж, тоглоомын хүү болохыг хүсээгүй тул нэрээ татсан. Ингээд л шаварт унасан шарын эзэн хүчтэй гэгчээр Н.Удвал л нэр дэвшиж байна.

Н.Удвал ялах биш харин Ц.Элбэгдоржийг ялуулах зорилгыг даргаасаа аваад одоо эрүүл мэндийн салбараа зөнд нь хаяад гүйж байна.