Чингис бондын мөнгө ороод ирсэн одоо монгол улсыг хөгжүүлээд өгнө гээд гайхуулаад байсан эрх баригчидаа “бондын мөнгө” хаачсан бэ? Эдийн засаг хөгжлийн яамны сайдаа “одоо та дуугарах болоогүй юу”. Бондын мөнгө бол зээл гэдгийг та мэдэж байгаа биз дээ. Энэ мөнгөөр улс оронд тустай бүтээн байгуулалт хийсэн бол ямар их тус болох байсан билээ. Гэвч өнөөдөр хэдэн зам тавихаас өөр бүтээн байгуулалт хийх сураг алга. Энд тэнд жаахан жаахан үйлдвэр барина л гэж байсан. Гэхдээ мэдэхгүй баригдсаных нь дараа л баригджээ гэж ойлгоё. Хулхин дээр сайхан цэцэг ургуулаад л орино шүү дээ манай эрх баригчид.

Эргэлзээтэй нэг асуудал сүүлийн үед байнга ажиглагдаад байгаа нь Чингис бондын мөнгө монголд байна уу гэсэн асуулт. Нэг хэсэн гадаадын банкинд өндөр хүүтэй хадгалуулчихжээ л гээд л яриад байсан. Ерөнхий сайд нь үүний хариуд “байгаа” л гээд байсан. Гэвч ямар бид очиж үзэх эрхтэй биш. Гадаадад хадгалуулаад эрх баригчид хүүгий нь идээд ч юм уу эсвэл “мөнгө угаагаад” ч байж байхийг үгүйсгэхгүй. Ерөөсөө авлигал, хээл хахууль, мөнгө угаах гэмт хэрэг цэцэглэсэн оронд энэ төрлийн бизнес л цэцэглэдэг бөгөөд гадаадаас хөрөнгө оруулалт орж ирж байгаа нэрээр бохир мөнгө орж ирдгийг олон улсын туршлага харуулдаг.

Ард түмнээсээ нуугаад байгаа бондын мөнгө хаана байна вэ?, хаачсан бэ гэж Н.Батбаяр сайдаас асуумаар байна. Тэр мөнгө чинь ард түмний нэрийн өмнөөс авсан зээл гэдгийг сануулахад илүүдэхгүй байх. Бондын мөнгийг зөв захиран зарцуулаад юм хийвэл улс орондоо аж үйлдвэржүүлэлтын эхлэлийг тавих бүрэн боломжтой. Гэвч ингэж бодож, төлөвлөж байгаа хүн эрх баригчдын дунд байгаа болов уу?

Сайдаа “Бондын мөнгө” хаана байна вэ? Хуваагаад идчихээгүй биз. Шинэчлэлийн засгийн газрынхан их л өлсгөлөн байгаа сураг байсан.