Ардчилсан намынхан 9000 гишүүн цуглуулж Их Хурлаа хийх гэж байгаагаа өнөөдөр зарлалаа. Үүнийг сонсоод ёстой мэл гайхаж, цэл хөхөрнө гэдэг л боллоо. Ардчилсан намынхан ИХ-аа гиннесийн номонд бүртгүүлэх гэсэн юм болов уу эсвэл ерөөсөө энэ нам дарангуйлагч коммунист нам болж байна уу? гэсэн хоёр асуулт хариултаа нэхсээр. Тэрхүү 9000 төлөөлөгчийнх нь 7000 биеэрээ оролцох бол 2000 нь онлайнаар оролцох ажээ.

 

Коммунистаараа дуудуулдаг МАН, МАХН  ч арай ч ингэж тэнэгтээгүй юмдаг.Сүржин сүржин гэхэд ингэж сүржигнэж боломгүй. Хятадын Коммунист намын 85 сая гишүүнтэй гэдэг. Гэтэл ИХ-нь 2300 төлөөлөгчтэйгөөр болж байсан шүү дээ. Энэ Ардчилсан нам юу вэ? 800-аас дээш хүн цуглуулаад л хуралдахад болох биш үү.

Энэ бол Ц.Элбэгдоржийн санаачилга. Түүний шоу. Түүнд барьж байгаа АН-ын бэлэг, Сонгуулийн сурталчилгаа. Өөр юу ч биш. Манай ерөнхийлөгч Хойд Солонгосын дарангуйлагчаас нээх ялгараад байх юм алга. Бараг л төрсөн ах нь байвал яг таарна. АН-ын их хурлыг гиннесийн номонд бүртгүүлэх хэрэгтэй. Бүртгэлийн төлөөлөгчдийг нь дуудаж, урьж авчирах хэрэгтэй.