Өнгөрсөн долоо хоногт Засгийн тэргүүнийг огцруулж чадаагүй сөрөг хүчин өчигдөр Авлигалтай тэмцэх газар ханджээ. Тэд намынхаа бүлгийнхээ албан тоот дээр Ерөнхий сайдыг шалгуулах хүсэлт, үндэслэлүүдээ сайтар тайлбарлаад АТГ-т өгчээ.
Уг албан тоотод Ерөнхий сайд төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” ХK-ийн тендерт ах дүү нараа оролцуулсан, ашиг сонирхолын хуулийг зөрчсөн зэрэг олон үндэслэлд тулгуурласан баримтуудыг хавсаргасан байна. Тэгээд сөрөг хүчин АТГ-аас хуулийн хугацаанд шалгаж хариу өгөхийг шаардсан байна.

Энэ шаардлага, хүсэлтийн дагуу АТГ-аас Ерөнхий сайдын Тавантолгойн тендертэй холбогдсон асуудлыг ирэх дооо хоногоос шалгаж эхлэх гэнэ. Мөн сөрөг хүчнийхэн уг хүсэлтээ Х.Тэмүүжин сайдад бас давхар илгээжээ.

Б.Билэг

www.24tsag.mn