Сүүлийн үед хараад байхад АН-ын бүлгийн дарга гэгч Д.Эрдэнэбат их цор цор хийдэг болжээ. Хаана байж байгаад хэн болчихоод хөөрөн хүмүүсийг дураараа доромжилж байна вэ? Монголын төлөө юу хийсэн болчихоод ингэж амныхоо зоргоор бурна вэ? Ардчиллын тухай юу ч мэдэхгүй байж ард түмнийг “үгээ бодож яриарай” хэмээн сүрдүүлдэг энэ хэн бэ? Ц.Элбэгдоржийнх нь үгийг энэ нөхөрт сануулмаар байна. Даргаас өмнө хүний эрх байсан юм шүү.

 

Тэрээр ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах талаар хэлэлцэхэд тэрээр өөрийн байр сууриа илэрхийлснийг уншлаа. Тэрээр “Шинэчлэлийн” Засгийн газрын өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажлыг тайлагнаж, намын зүгээс байр сууриа илэрхийлж байгаа юм. Тэрбээр хэлсэн үгэндээ “Хариуцлагатай ардчилалтай Монгол орныг хөгжүүлэхийн төлөө бид зүтгэж байна. Энэ бүхнээр МАН тоглохыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Төр үймүүлэх гэсэн хогийн ургамлуудыг өдий хүртэл тэжээж ирсэн нь бидний алдаа болжээ. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг АН-ын бүлгээс хүлээж авахгүй гэдгийг мэдэгдэе” гэжээ.

Монгол орныг балалж байгаа хогийн ургамлууд МАН, АН-д ч аль алинд байгаа гэдгийг энэ нөхөрт хэлье. Өнгөрсөн хорин гурван жилийн лай ланчгийг хамтдаа л үүрэх ёстой. Ардчилсан нам бол түүхийн алдаа. Ямарч онолгүй, ямар ч идеологгүй, улс орныг авч явах ямарч төлөвлөгөөгүй нам. МАН-аасаа ялгарах юмгүй. Хоёулаа адилхан хогийн ургамлууд. Тиймээс эдгээр хогийн ургамлуудыг тас цавчин хогийн саванд чулуудах хэрэгтэй. Хоорондоо хуйвалдаж, ард түмнийг өгсөн саналыг наймаалцдаг. Хуйвалдаж байгаад ард түмний эсрэг ажилладаг.

Гэнэт л нэг шударга хүнийг царай гаргах нь инээдтэй байна. АН юу хийх гэж байгаа юм. Хүсэл байвч юу ч хийж чадахгүй гэдгийг баталсан ч чадна. Нэгдүгээрт тэдэнд сэтгэл байхгүй. Хоёрдугаарт тэдэнд мэдлэг байхгүй. Амныхаа зоргоор бурж, амаараа ажилладаг хүмүүс л өнөөдөр олдоод байна. Тэднийг магтан дуулдаг хар пиарчдын хүчинд өнөөдрийн энэ дампуу засаг оршин тогтнож байна. Хэзээ нэгэн цагт энэ бүхэн төгсгөл болж л таарна.

МАН, АН-ын гишүүд харин МАН, АН-ын хорт ургамлуудыг тэжээн тэтгэсэээр байна. Д.Эрдэнэбат ч өөрөө хорт ургамал. Ийм л хорт ургамлууд монголчуудын дунд амьдарч, монголын төрд хувалз шиг наалджээ. Одоо тэднийг цэвэрлэх цаг нь болсон. Энэ замаараа цааш үргэлжлэх ямар ч боломжгүй болсон.