Ж.Батзандан: Өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг МАН, сөрөг хүчний зүгээс оруулж байна. Манай сөрөг хүчин өнөөдөр ухаалаг сайхан үгнүүдийг ярьж байна. Урьд нь ийм байгаагүй ээ. Үнэхээр сөрөг хүчин маань ухаажиж, томоожиж, гэгээрч байгаагийнх юм болов уу гэж би бодон баяртай байна. Би гайхдаг юм, Оюутолгой, Тавантолгой асуудалтай холбоотой гэрээ контракт гэх зэрэг олон юман дээр манай С.Баярцогтыг сөрөг хүчин буруутгаж байна. Энийг бид олуулаа мэддэг л байсан. Ганц С.Баярцогт ч биш, асуудал яривал манай АН-д ч, МАН-д ч, МАХН-д ч асуудал бий.

Ганцхан жишээ дурдъя, хэдхэн сарын өмнө С.Баярцогт гэдэг хүнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлэхэд би эсэргүүцэж, Тавантолгой, Оюутолгойгоор туг тахисан хүнийг УИХ-ын дэд дарга болгож болохгүй гэж саналаа дэвшүүлж байхад МАН-ын бүлэг 100 хувь дэмжээд болгосон. Асуудал энэ нь дээ байгаа. Би ний нуугүй хэлдэг, монголын улс төр МАНАН болчихоод байгаа гэж. Хэн нь АН юм, хэн нь МАН юм гэдэг нь ялгагдахаа байсан. Бид бие биенээ буруутгаад өнгөрснөө ухах юм бол АН, МАН хоёр дүндээ дүн шүү. Би үүнийг шуудхан хэлчихий. Ард түмэн улс төрийн нам ялгаатай байгаасай гэж хүсдэг. Сөрөг хүчин сөрөг хүчин шиг, эрх баригч нь эрх баригч шиг байгаасай гэж хүсдэг.

Өнөөдөр монголд улс төрийн соёлч ч дампуурсан. Хэзээ ч ардчилсан улс оронд эрх баригчдийнх нь дунд сөрөг хүчнийх нь гишүүд ороод суучихсан, сөрөг хүчнийхээ дунд эрх баригч нь ороод суучихсан найзан дундаа намирч явдаггүй юмаа наад зах нь. Тэр битгий хэл ёс зүйтэй газарт эрх баригч нь сөрөг хүчнийхэнтэйгээ хамт хоолонд орох хориотой байдаг юм. Улс төрийн соёл ийм л байдаг. Өнөөдөр Н.Алтанхуягийг ганцааранг нь яллаад, огцруулчих юм бол монгол улс маргааш сайхан болчихоно гэдэгт би итгэхгүй байна. Бид нэг хүнийг нөгөө хүнээр солисноор монгол улам сайхан болно гэдэгт би лав итгэхгүй байгаа.

Монголын улс төрийн тогтолцоог, эрхзүйд төрийн тогтолцоог боловронгуй болгож гэмээнэ, эдийн засгийн гүн гүнзгий шинэчлэл хийж байж монгол хөгжинө гэдэгт би итгэдэг. Засгийн газрыг байгуулагдахад, тухайн үед МУ-ын Ерөнхийлөгч хэлж байсан, ЗГ-ын гишүүдийн 3/1-ийг УИХ-аасаа байяаа, энэ зарчим дээр хэдүүлээ суурилаяаа, үндсэн хуулийнхаа шинэчлэлийг хийе ээ гэж хэлж байсан шүү.

Дэлхий I-II дайны үед Англи улс 18 сайдтай байсан. Их хямралын үед 18-24 сайдыг дэлхий улс орнууд томилдог, 18-24 яамыг байгуулдаг. Гэтэл өнөөдөр 18 сайд, засгийн газартай. Засгийн газар нь УИХ-ынхаа дээр, улс төрийн нам нь төрийнхөө дээр гарчихсан ийм тогтолцоогоор бид олон жил явлаа. Бид бие биенээ буруутгаад, яллаад юу ч өөрчлөгдөхгүй ээ. Үндсэн хуулийн өөрчлөлт болон улс төр, эдийн засгийн суурь шинэчлэлээ өөрчлөх талаар ярих ёстой найзуудаа. Ингэж гэмээн монгол улс өөрчлөгдөнөө гэдгийг би хэлмээр байна. Мөн Н.Алтанхуяг даргад хандаж хэдэн зүйлийг хэлье.

Ямарч ЗГ-ыг шүүмжлэхэд, доромжлоход, гутаахад амархан. Сөрөг хүчний зүгээс гарч байгаа шүүмжлэл дунд оновчтой, бодиттой, үнэн, зөв зүйлүүд байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Ялангуяа Н.Алтанхуяг даргын хувьд гадаад бодлого, гадаад худалдаа, хөршүүдтэйгээ харилцах харилцаа нь дээрээ онцгой анхаараачээ гэдгийг хэлж захимаар байна. Монгол хүний эрх ашиг, үндсэн эрх чөлөө гадаад улс орнуудад маш их зөрчигдөж байна. Аятунгаагийн хэрэг, Алтантуяагийн хэрэг, Энхмаагийн асуудал гээд ярих юм бол мянга мянган монгол бүсгүйчүүдийн эрх ашиг гадаад улс оронд зөрчигдөж , зовж, тарчилж байна аа Н.Алтанхуяг даргаа. Монголчууддаа үйлчилж чаддаггүй элчин сайдуудын яамыг татан буулгах хэрэгтэй. Монголдоо үйлчилдэггүй төрийн албан хаагчдийг огцруулах ёстой. Шинэчлэлээ эндээсээ эхлээжээ. Энэ засгийн газраас суурь шинэчлэл ерөөсөө харагдахгүй байгаа. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын бодлогыг би харж байгаа, үр дүн нь гарах хараахан болоогүй байна. Хууль зүй сайд Х.Тэмүүжингийн бодлогыг би харж байгаа, өргөн баригдах хуулиуд нь удахгүй орж ирэх байх.

Ер нь энэ ЗГ-ыг тахалж байгаа цөөхөн сайд нар байгаа шүү. Бусад олонх сайд нар ажлаа хийж чадахгүй байгаа шүү. Энэ нь дээр анхаараарай Н.Алтанхуяг сайдаа. Гэхдээ 8 сардаа хүүхдийг татаж унагах асуудал байхгүй ээ. Доор хаяж нэг жил зургаан сарын дараа ЗГ-ыг огцруулах, эс огцруулах асуудлыг ярьдаг байвал монголын төрд, монголын ард түмэнд өлзий дөө гэж би ойлгож байна.

 

www.aravt.mn