Монгол орон өөдлөх заяа алга. МАН, АН хоёр асуудлыг хуйвалдаж, улс орныг нэг мөсөн элгээр нь хэвтүүлэхээр шийджээ. МАХН гэж өөх ч биш, булчирхай ч нам нэртэй хэдэн хүмүүс өнгө нэмж, хам хэрэгтэн болсоор байна. Сүүлийн 20-иод жилийн гайг энэ хоёр хамт үүрэлцэх ёстой хэзээ ч мартаж болохгүй. Улс орныг ухаантнууд удирдах ёстой атал манайд хамгийн тэнэг, шуналтай нөхдүүд нь төрд суужээ. Асуудал шийддэг гол арга нь хуйвалдах, авилгадаг. Нэг нэгнийгээ шантаажлах, барьцах, барьцаалах, дарамтлах гэх мэт аргуудаар өнөөдрийг хүртэл эрх баригчид оршин тогтнож байна. Мэдээж хэвлэл мэдээллийн хэрэгслийг өөрийн харцаар хөдөлгөж, ард түмний тархийг угаалгаж байгаа нь өнөөдөр нэгэнт тодорхой болжээ.

Улс оронд шударга ёс, үнэн юм алга болсон. Тэрбумаар хулгайлвал ялгүй, арван мянган төгрөг хулгайлвал ялтай. Үүнийг тэгээд шударга ёс гэх нь хэнийг доромжилж буй хэрэг вэ? Өнөөдөр эрх баригчид юу ч хийж чадахгүй учраас залилан мэхлэх, хуурах аргыг түгээмэл хэрэглэж байна.

Сүүлийн үед хуйвалдаан нь ил цагаан болгожээ. 2012 оны сонгууль бол луйвар. Өвөрхангайн тойрог дээр хоёр нам ил цагаан наймаалцсан. Увсын тойрог дээр дахин тохиролцсон. Сонгинохайрханы тойрог дээр бас “но” орсон. Луйвар луйвар бас дахин луйвар. Шуудхан хэлэхэд ард түмний 23 жил хуурч ирсэн. Дахиад 23 жил хуураад оршин тогтноно гэвэл ёстой хол хэвтэнээ. Мэдээж 40, 50 телевизүүдээрээ худал мэдээлэл цацаж, өөрсдийгөө өмгүүлээд оршино гэж тооцож байгаа.

Гэвч нэг л өдөр ард түмэн үнэнийг мэднэ. Хууран мэхлээд хол явахгүй гэдгээ хэзээ эрх баригчид ухаарах вэ? МАН, АН хоёр цаашид ч хуйвалдаад явах хүсэл ихтэй байгаа. Шүүх энэ хоёр намын даалгавраар шийдвэр гаргасаар байна. Ийм ардчилал гэж хаана ч байхгүй. Хоёр нам ард түмний нүүрэн дээр ил цагаан хуйвалдаж байна. Энэ бол үндэстний шившиг.