Энэ бол АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга байсан одоогийн УИХ-ын Д.Эрдэнэбатын хэлсэн үг. Тэр хүн ардчиллын тухай юу мэдэх юм. Тэр ардчилал гэдэг ард түмэн дуугүй бай гэсэн үг биш гэдгийг мэдэх үү. Харин ард түмэн дуу хоолойгоо ямар ч хориггүй, дарамтгүй, хязгаарлалтгүй шууд илэрхийлэх эрхийг баталгаажуулдаг. Гэтэл энэ хүн юунд ардчиллын эсрэг юм ярина вэ? Үнэхээр мэдэхгүй ярьж байна уу эсэвл зориуд ярьж байна уу?

“Үг хэлэх эрх чөлөөг боомилдог ардчилал гэж үгүй. Эзэнгүй үгтэй ардчилал гэж үгүй гэдгийг хэлчихье” гэсэн хэлсэн түүнийг үг хэнд зориулж байна вэ? Арай ард түмэнд хэлж буй сануулга биш биз.

Үнэнийг хэлсэн хүмүүсийн амыг нь барих гэсэн үг биш биз. Яагаад эрх баригчид хулгай хийж байхад ард түмэн яагаад тэдний гэмт хэргийг хэлж, ярьж болохгүй гэж. 1990 оны өмч хувьчлалаас хойшхи хулгай луйвруудыг ард түмэн мэдэж өнөөдөр нэг нэгэндээ ярьж байна шүү дээ. Тэрнийг хууль хяналтын байгууллага шалгаж болно шүү дээ. Эзэнтэйгээ шүүж шалгаж чадахааргүй болтлоо шударга ёс алдагдчихаад байна. Шүүх эрх баригчдын аманд байхад эрх баригчидтай холбоотой ямарч хэрэг шийдэгдэхгүй.

Өнөөдөр эрх баригчдын үг үйлдлүүдээс дарангуйллын өмхий үнэр ханхалж байна. Энэ үнэр Монгол орныг минь бүрхэчих вий дээ. Ардчилагчид өөрсдөө ардчиллын дайсан болж эхлэв үү