Ерөнхий сайд нь ууланд төөрч Ерөнхийлөгч нь араас нь хайж сандарсан онигоо бол зөвхөн Монголын онигоо. Ард түмнийхээ төлөө биш харин амарч, зугаалж яваад дээдсийн онгонтой Бурхан халдунд бурхан болох дөхсөн нь өнөөдрийн онигоо. Хажууд нь байгаа хэн нэгэн мэдээж цаг агаарын талаар анхааруулсан л байж таараа. Харин эрх мэдэл, албан тушаал, хөрөнгө мөнгөндөө эрдсэн тэд үүнийг мэдээж тоогоогүй.Одоо ирээд "аймар цасан шуурга болоод бид замаа олохоо болиод тэгээд хээр хоносон. Аймар айсан, даарсан бас их өлссөн" гэж ярих байлгүй дээ. Эр биш эмийн шинжтэй манай эрх баригчид ийм л арчаагүй нөхдүүд байна шүү дээ. 

Догшин байгалийн өмнө аргагүй байдалд ороод араас нь Ерөнхийлөгч нь эрлийн багийг илгээж сандарсан сурагтай. Манай ерөнхийлөгч ард түмнээ алаг үзэж, доогуур зиндаатай, заяа дутуу хүмүүс хэмээн үздэгээ үг үйлдлээрээ илэрхийлсээр байна. Энэ нь ард түмэнд хууль хатуу үйлчилж харин эрх мэдэлтнүүдийн толгойг илж байхад шударга ёс тогтлоо хэмээн зарлаж байгаагаас харагдана. Өргөн Сэлэнгэ мөрөнд эх хүү хоёр урсаж, амьдрахын төлөө үхэлтэй тэмцэлдэж байхад энэ хүн яаран арга хэмжээ авсан бол магадгүй тэд өнөөдөр амьд ч байх байсан юм бил үү. Ингэж ард түмнээ алаг үзэхээ болимоор юм.

Н.Алтанхуяг ажлаар биш харин дур хүслээ дагаж, төрийн мөнгөөр зугаацаж яваад төөрч будилж, хөгөө чирч байхад арай л "арми" хөдөлгөчихсөнгүй. Ерөнхий сайд огцорч суудлаа өгөх хэрэгтэй. Тэдэнд хийх ажил алга. Тэдэнд ичих булчирхай алга. Яасан их мөнгөтэй хүмүүс вэ? Ёстой нүдний булайнууд. Төрийн мөнгөөр зугаалсан учраас хувиас нь мөнгийг нь гаргуулах хэрэгтэй.